Сурвалжлага, нийтлэл

ДУУЛИАНТ ХЭРГҮҮД: Б.Эрдэнэбилэг, Б.Хурц, Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт хамаарах хэргүүдийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Тэгвэл ажлын хэсгээс  олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсан гэх асуудлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүст хамаарах хэрэг, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн  хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банканд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг хэргийг,  Оюутолгойн гэрээний хүрээн дэх авлигын асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт нарт хамаарах хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.


Ж.МЯДАГБАДАМ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (7)

  1. Ч.Ганзориг гэж хулгайч луйварчин авилгалчин оффшорчин ёстой есөн шид нь бүрдсэн бирд байна. Хүү Тэмүүлэн нь аавынхаа шийрийг хатаасан төрийн албыг хулгайн мөнгөөр худалдаж авсан ЖДҮ чин бирд төрлөө. Энэ бирдүүдийг одоо л дарж авахгүй бол удам дамжсан бирдүүд төрсөөр байх болно. Архангай нутгийн нэрийг шаварт хутгалаа даа.

  2. Луйварчид хулгайчдын хулгайлсан хөрөнгийг хурааж, хуулийн дээд Ял шийтгэл оногдуулбал таарна. Даанч Манангийн шүүгч нар шударга ажиллахгүй л болов уу, Элбэгдоржийн захиалгаар шийдэх байх даа. Одоогийн шшүхэд итгэж чадахгүй нь ээ

  3. Ерөнхийлөгч шүүгч нарыг өөрчлөх, шүүхийн бүх шатанд цэвэрлэгээ хийх эрхтэй байж Яагаад энэ ажлыг хийхгүй байгаа юм бэ? Ийм үед МАНАНгийн шүүгчид ямар шийдвэр гаргах нь тодорхой. Эдгээр луйварчдыг одоогийн мафижсан шүүгчид шүүж шударга шийдвэр гаргаж чадахгүй ээ.!!!

  4. Эд нар шоронд шомбойвол монголд шудрага ёс тогтсонд тооцоё харж л байя мөдхөн л хөөн хэлэлцэх хугацаа дууссан л гэлтэй билээ

  5. ШҮҮГЧ нарт өөрчлөлт орсон уу? ОДОО харах л үлдлээ. Шударга төр тогтоохын тулд шударга шүүгч, хуулийнхан байх ёстой.

USD

Close
Close