Спорт

Монголын хөлбөмбөгчид өнөөдөр Брунейн шигшээ багтай тоглоно

Монголын шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ний урьдчилсан шатны хэсэгт орох эрхийн төлөөх хоёр дахь тоглолт өнөөдөр болно. Уг тоглолт Бруней улсад болох бөгөөд Улаанбаатарын цагаар 20:05 цагаас тоглох юм.  

Өмнөх тоглолт манай улсын талбайд болж 2:0-ээр эзэд хожил байгуулсан. Харин өнөөдөр хоёр багийн сүүлийн тулаан болох юм. 2022 оны ДАШТ-ний эрхийн төлөө урьдчилсан шатны сонирхолтой тоглолтыг албан ёсны онцгой эрхтэйгээр ONTV телевизээр шууд дамжуулна.

Б.ТОГТУУН 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close