Нийгэм

Гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулагдлаа

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан загалмай хороотой хамтран тус дүүргийн орон сууцны хорооллуудад гарч байгаа хог, хогийн суваг, хогийн цэгийн гал түймрийн дуудлагын тоог бууруулах зорилготой сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.


Дүүргийн хэмжээнд энэ онд гарсан гал түймрийн 40 гаруй хувийг хог, хогийн суваг, хогийн цэгийн гал түймэр эзэлж байна. Иймд сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, ажилтнуудад “Галын аюулгүй байдлын тухай хууль”-аар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, иргэний хүлээх үүрэг, гал түймэр гарч байгаа шалтгаан, барилга байгууламжийн аюулгүй байдал, байгууллагын гамшгийн эрсдэлийн тухай ойлголт болон анхны тусламж сэдвээр сургалт зохион байгуулж, онолын мэдлэг олголоо.


Түүнчлэн мэдлэгээ бататгах зорилгоор гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулж сургалтад 100 гаруй хүн хамрагдсан юм хэмээн  НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

С.ХОНГОРЗУЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close