Нийгэм

“Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгт 21952 эд зүйл хандивлалаа

Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгийг ням гаригийн 11.00-17.00 цагт дүүрэг бүрт зохион байгууллаа.

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах,  бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах талаарх иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе уриатай хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, хандивлах, үнэгүй өгөх зорилготой өдөрлөг амжилттай зохион байгууллаа.

Нийт 21,952 эд зүйлс цугларч 7,320 орчим иргэнд хүрчээ.  Нийт 341 ААНБ, 338 иргэн  өөрт хэрэггүй эд зүйлсээ ангилан ялгаж хэрэгтэй нэгэндээ хандивлан, солилцож, маш хямд үнээр зарж борлуулсан байна. Дүүрэг бүр зохион байгуулалтыг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд иргэд өгөөмөр өдрийн талаар мэдээлэл сайтай байсан ба хүлээлт их сэтгэл хангалуун байгаа нь арга хэмжээний үеэр санал сэтгэгдлээ илэрхийлсэн.

Д. ЦЭРЭНЧИМЭГ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close