Нийгэм

“Цаатан наадам” болно

“Цаатан наадам”-ыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын баруун эрэг “Далай тур” жуулчны баазад ирэх сарын 7, 8-нд зохион байгуулна.

Хөвсгөл аймагт өв уламжлалаа хадгалан амьдарч буй цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох, зорилготой энэхүү наадмыг энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Наадамд оролцсон зочид, жуулчид цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцахаас гадна зургаа авахуулах боломж олддог байна. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолжээ.

Д. ЦЭРЭНЧИМЭГ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close