Дэлхий

Мөнх цэвдэгээс 40,000 жилийн өмнө амьдарч байсан чонын толгойг олжээ

Зүүн Сибирийн мөнх цэвдэгээс маш сайн хадгалагдаж үлдсэн толгой арьс үс, шүдтэйгээ байгаа 40,000 жилийн өмнө амьдарч байсан чонын тасарсан толгойг илрүүлжээ.

Тиряхтах голын сав дагуу арслан зааны соёо хайж байсан нутгийн иргэд чонын толгойг олсноо Сахагийн БНУ-ын шинжлэх ухааны академид хүргэжээ.


Тус академийн арслан заан судлалын тасгийн захирал Альберт Протопопов өмнө нь мөнх цэвдэгээс чонын бэлтрэгнүүдийн үлдэгдэл олдож байсан бол анх удаа нас бие гүйцсэн чонын толгой олсныг баталсан байна.

Одоо эрдэмтэд эртний чонын тархи, гавлын бүтцийг дижитал хэлбэрт оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Харин генетикийн шинжилгээг Шведийн Стокгольм дахь эрдэмтдийн баг гүйцэтгэхээр болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас Сибирийн мөнх цэвдэгүүд хайлж, дотор нь хадгалагдаж үлдсэн эртний амьтдын үлдэгдэл илрэх явдал нэмэгдээд байгаа юм.

Б.ТОГТУУН

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close