Улс төр

Л.Болд: Хар тамхины сүлжээ ямар хүнийх гэдгийг бид мэднэ, ил зарламаар байна


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хар тамхины асуудлаар хийх мэдээллийг хаалттай хэлэлцэхээр боллоо. Тодруулбал, 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох товтой байсан.

Байнгын хороогоор уг асуудлыг хаалттай хэлэлцэх болсныг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү нар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд ”Монголын парламент хэзээ болтол Монголын нэр төрийг гадаад ертөнцөд унагасан асуудлыг нуух юм бэ. Сүүлийн үед иймэрхүү асуудлыг хаалттай хэлэлцдэг боллоо. Монгол улсын эрх зүй чадамжийн асуудал яригдах учраас нуулгүй ил тод мэдээлэх ёстой. Хар тамхины мафийн сүлжээ дэндсэн, мэргэжлийн хүн Гадаад харилцааны яаманд ажиллах боломжгүй болсон. Юм яривал цааш нь харуулна, хонгил руу чирнэ. Бид ямар хүний сүлжээ байдгийг мэднэ, ил зарламаар байна” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "ГХЯ-ны хийсэн мэдээллээс ихэнх зүйл тодорхой болчихсон учраас нэгэнт шившгээ дэлгэчихээд юуг нь хаалттай хэлэлцэх гээд байгаа юм бэ. Нээлттэй хэлэлцэх хэрэгтэй" гэв. 

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (5)

  1. Урвагч болд одоо болио сенсацитай юм болгоныг би мэднэ гэж попрох юм 20 оны сонгууль зүүдлэгдээд солиортлоо энэ нөхөр

USD

Close
Close