Хууль

Насанд хүрээгүй хүүхэд будаг шингэлэгч үнэртэж байгаад баригджээ

Бид ахуйн газ үнэртэж байгаад амиа алдсан хүүгийн талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Баянзүрх дүүргийн 18-р хороонд хоёр залуу юм үнэртээд мансуураад байна гэсэн мэдээлэл 20:25 минутад цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад БЗД-ийн 16 хороонд оршин суух 20 настай эрэгтэй С,  17 настай эрэгтэй Б нар Super нэртэй будаг шингэлэгч шингэн үнэрлэн мансуурсан байжээ.

Мөн хэргийн газраас Super нэртэй будаг шингэлэгч шингэний савыг хураан авсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Ж.ДӨЛГӨӨН

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close