Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр  энэ  сарын 20-25-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Бороо орох үед салхи 12-14 м/с , зарим газраар 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй байна. Иймд,

-Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аяллаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

-Бороотойд гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Хүүхдийг голын эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад түгээх,

-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

С.ХОНГОРЗУЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close