Улс төр

ЖАГСААЛ: Нямдорж сайдын хүү Анхбаяр Монголыг төлөөлөх эрхгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид суух элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, Австрали улсаас Монгол Улсад суух элчин сайд Дэйв Воусэнд шаардлага хүргүүллээ.

Шаардлага хүргүүлж буй иргэдийн зүгээс "Их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан дипломат ажилтнуудыг Н.Анхбаяр томилж явуулсан хэмээж байгаа юм. Уг шаардлагад Н.Анхбаяр нь Монгол улс,  ард түмнийг бүрэн төлөөлөх эрх зүй болон ёс зүйн хувьд эрхгүй хүн хэмээгээд шийдвэрээ буцаахыг хүсч байгаа аж. Мөн түүнийг Эрдэнэт улсын үйлдвэрт сонгон шалгаруулалттгүйгээр бараа нийлүүлж байсан хэмээв.

Түүнээс гадна олон улсын хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогдоод байгаа Н.Анхбаярыг томилохыг эсэргүүцэж байна хэмээв. Австралийн Элчин сайд Дэйв Воусэнд өргөх бичиг бүхий шаардлагыг хүргүүлэхээр эсэргүүцэгчдийн төлөөлөл хуульч, эдий засагч Т.Энхсайхан дотогш нэвтэрсэн юм. 

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close