Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Киргиз улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Төрийн тэргүүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев болон тус улсын Гадаад хэргийн дэд сайд Н.А.Абдрахманов нар угтсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийх юм.

Д. ЦЭРЭНЧИМЭГ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close