Нийгэм

Дутуу төрсөн зургаан нярайг шинэ эмчилгээгээр аварчээ

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн их эмч Х.Оюун-Эрдэнэ нь өнгөрсөн жилийн 10 сараас эхлэн сурфактант эмчилгээг орон нутагтаа шинээр нэвтрүүлж амьсгал хямралын хам шинжтэй дутуу төрсөн зургаан нярайд амжилттай хийж, амь насыг нь аварчээ. Тэрээр шинэ эмчилгээг нутагтаа бий болгосноор энэ оны эхний таван сарын байдлаар нярайн эндэгдлийг өмнөх оноос 4,7 хувиар буюу улс аймгуудын дунджаас дөрвөн хувиар бууруулсан үр дүнтэй байгаа юм. 

Уг эмчилгээ нь өртөг өндөртэй боловч зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлж, иргэдээс төлбөр авахгүй хийх боломжтой ажээ. Түүнчлэн дутуу төрсөн нярайн эрт үеийн хүндрэл буюу төрсний дараа шууд үүсдэг эмгэгийн нэг нь амьсгал хямралын хам шинж гэнэ. Сурфактант эмчилгээ нь энэ хүндрэлээс сэргийлэж, дутуу нярайн амьдрах чадварыг  сайжруулана гэнэ. Энэ оны дөрвөн сард тус аймгийн 421 эх амаржиж, 423 хүүхэд шинээр мэндэлжээ.
С.ХОНГОРЗУЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close