Хууль

Салсан эхнэрээ сүхээр цохиж хүнд гэмтэл учруулжээ

Ахуйн чанартай гэр бүлийн хүрээнд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт өссөөр байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд нөхөр болон найзыгаа заазуураар зүсэж гэмтээсэн хэрэг гарсан. Тэгвэл өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт салсан эхнэрээ сүхээр цохиж гэмтээсэн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 11 буюу өчигдөр 12 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо  “Зүүн Баян-уулд салсан нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод оршин суух 31 настай эмэгтэй А-г хамтран амьдрагч 35 настай эрэгтэй Ш согтуурсан үедээ маргалдан, зүүн хавирга, зүүн гуя орчим сүхээр цохиж хүнд гэмтэл учруулсан байжээ.

Б.АМАР 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close