Нийгэм

Аймгуудын наадмын тов гарлаа

Энэ жил Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулсны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиож байна. Харин Улсын баяр наадмаас гадна энэ жил аймгууд баяр наадмаа долоодугаар сарын 4-28-нд хийхээр тов нь гарчээ.

Засгийн газрын хуралдаанаар аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Бусад аймгийн тухайд дараах хуваарийн дагуу наадмаа хийх юм байна.

Сэлэнгэ аймгийн баяр наадам долоодугаар сарын 4,5-нд,

Өмнөговь аймгийнх долоодугаар сарын 6, 7-нд,

Дундговь, Өвөрхангай аймгийнх долоодугаар сарын 8, 9-нд,

Төв аймгийнх долоодугаар сарын 8-10

Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долоодугаар сарын 9-10

Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд болно.

Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж,

Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт,

Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт,

Баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт,

Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт,

Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Б.ТОГТУУН

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close