Нийгэм

26 ширхэг аврах хантааз хандивлажээ

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Б.Алтанхуяг уснаас аврах ажиллагааны зориулалт бүхий 26 ширхэг хантаазыг өнөөдөр ОБЕГ-т хандивлажээ. Бэлтгэл хурандаа Б.Алтанхуяг нь Галын байгууллагад 1978-2014 он хүртэл 36 жил ажилласан байна.


Тэрээр сүүлийн жилүүдэд Онцгой байдлын албаны алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, техник хэрэгслийн чадавх нэмэгдэж, улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөгжиж байгаад талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

С.ХОНГОРЗУЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close