Нийгэм

Царай таньдаг ухаалаг бие засах газрыг ашиглалтад оруулжээ

БНХАУ-ын Жяньси мужийн Наньчан хотын захиргаа царай таних системтэй, WiFi-тай ухаалаг жорлонг ашиглалтад оруулсан тухай мэдээллэсэн байна.

Хотын хэмжээнд ашиглалтад оруулаад буй ухаалаг 15 жорлонгийн онцлог нь хэт улаан туяаны мэдрэгчтэй, жорлонд ашиглаж буй усны хэмжээг хянаж, автоматаар зохицуулах чадвартай аж.

Мөн үйлчлүүлж буй хүмүүсийн царай танин ариун цэврийн цаас олгох, мөн ачаалал ихтэй үед хүмүүст дугаар өгөх зэрэг үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахад чиглэсэн цөөнгүй үйлдэлтэй, усыг өндөр даралтаар, бага хэмжээгээр  ашиглах учир байгаль орчинд ээлтэй энэхүү жорлонг нийтийн үйлчилгээнд олноор нэвтрүүлэхийг хотын захиргаа уриалж байгаа юм.

Хятад даяар сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй “жорлонгийн хувьсгал” аяны хүрээнд олон нийтийн газар цэвэр, тохилог, эрүүл ахуйн шаардлага хангасан жорлонг бий болгож, хуучин жорлонгуудыг шинэчилсээр байна.

Д. ЦЭРЭНЧИМЭГ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close