Дэлхий

Хамгийн үлгэр жишээ хот тодорчээ

Хайнань мужийн Засаг захиргааны төв Хайкоу хотыг бохир ус цэвэрлэгээгээр хамгийн үлгэр жишээ хот хэмээн тодруулжээ. "Хайнань жибао" сонины мэдээлснээр бол Эрүүл мэнд, экологи, төсвийн санхүүжилтийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд хяналт шалгалт явуулсны дараагаар тус хотод ийм статустай болжээ. Түүнчлэн эрх баригчид тус хотод 400 сая юань буюу 58 сая ам.долларын урамшуулал бүхий шагнал олгохоор шийдвэрлэжээ.


Хайкоу хотын засаг захиргаа эрх баригчид,  үйлдвэрлэгчид, олон нийтийн хүчин чармайлтыг нэгтгэсэн сайн тогтолцоо бий болгожээ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Мөн хотын Засаг захиргааны төвийн цогц арга хэмжээнүүдийг арвин ургацтай бусад бүс нутагт нэвтрүүлэх нь зүйтэй юм хэмээн орон нутгийн мэргэжилтнүүд нь үзэж байгаа ажээ.

С.ХОНГОРЗУЛ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close