Эрүүл мэнд

Сүрьеэгийн далд халдвар сургуулийн насны хүүхдүүдийн дунд 10 хувь байна.

Монголын эрүүл мэндийн үүсгэл судалгааны баг “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө”  ямар байна вэ гэдгийг судалжээ.  Судалгааныхаа дүнг өнөөдөр танилцууллаа.

Судалгаанд нийслэлийн зургаан дүүргийн 18 сургуулийн 9814 хүүхэд хамрагдсан байна.

Энэ талаар судлаач, доктор Д.Ганмаа “Нийт зургаан дүүргийн 18 сургуулийн 9814 хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлдэг, сүрьеэгийн вакцин хийлгэснээс үл шалтгаалан нарийвчлалтай оношилдог IGRA шинжилгээг хийхэд сүрьеэгийн далд халдвар сургуулийн насны хүүхдүүдийн дунд 10 хувь байна.

Халдвартай хүүхдүүдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нарын үзлэгт хамруулахад 129 хүүхэд идэвхтэй  буюу сүрьеэгээр өвдсөн байсныг оношлон, эмчилгээнд хамруулан эдгээсэн байна. Нийт хүүхдүүдийн 53 хувь нь гүн дутагдалтай, 40 хувь нь дутагдалтай, долоон хувь нь хэвийн гэсэн үзүүлэлт гарсан.

Судалгаагаар витамин Д-гийн төсөлд хамрагдсан хүүхдийн  биеийн өсөлт хөгжилт сайн, ядарч сульдахгүй байх, мөн элдэв төрлийн халдварт өвчинд өртдөггүй зэрэг эерэг үр дүнг үзүүлжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close