Нийгэм

Дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой хашлагийг БНХАУ-аас импортолжээ

Өнгөрсөн баасан гаригт нийслэлийн авто замын зарим хэсэгт урсгал тусгаарлагч хайс, хашааг шинээр сольсон. Нийслэлийн захирагчийн ажлын алба гаргаж, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлжээ. 

Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг урсгал сөрөх, явган зорчигчдыг гарцгүй газраар зам хөндлөн гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр хашааг суулгасан байгаа юм. Эдгээр хашааг дотоодод үйлдвэрлээгүй БНХАУ-аас 700 сая төгрөгөөр импортолсон гэв.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Засаг даргын захирамжаар 700 сая орчим төгрөгөөр нийтдээ 4850 ширхэг Бээжин хотын үйлдвэрийн зориулалтын хашааг авчирсан. Өмнө нь ашиглаж байсан М хэлбэрийн  цагаан хайснуудыг хуучин авто замын байгууллагууд оруулж ирсэн. Төсөв мөнгөнийхөө бололцоондоо тулгуурласан байх үнэхээр чанарын шаардлага хангахгүй.Эдгээр хашаа нь өөртөө хүндрүүлэгчтэй, 3000 метрийн урттай, хойд тал нь бараг 70-80 кг жинтэй. Ямар нэгэн байдлаар машин мөргөлөө гэхэд хайс нь цаашаа унахаасаа илүү мөргөсөн машин нь эвдрэхээр бат бэх.

Авто замын дунд байрлуулсан хашлагыг БНХАУ-аас импортолжээ

Харин өмнө нь байсан хуучин хашлагыг хотын захын дүүрэг хорооны авто замуудад байрлуулж зарим тохиолдолд баярын өдрүүдэд нэмэлт болгон ашиглана гэв. Одоогоор хуучин хайс хашлагыг УБЗЗА-ын харьяа үйлдвэрийн хашаанд хураажээ. 

Д. ЦЭРЭНЧИМЭГ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

USD

Close
Close