Улс төр

С.Мөнхчулуун: Ялагдсан С.Амарсайхан нэр дэвших гэж байхад би ялчихаад “дэвшихгүй” гэвэл зохимжгүй

-ЕРӨНХИЙ САЙД ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС НАМАЙГ БАТЛАМЖЛАХААС ТАТГАЛЗСАНЫГ МЭДЭХГҮЙ БАЙНА-

НИТХ-аас С.Мөнхчулуун олонхийн саналаар хотын даргын сунгаанд /2019.01.16/ ялалт байгуулсан.  Улмаар холбогдох хуулийн дагуу Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлах бичгийг илгээсэн билээ.Үүнээс хойш яг нэг сарын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн юм. Энэ дагуу НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуунаас дараах тодруулгыг авлаа.

-Та албан ёсоор Ерөнхий сайдын батламжлахаас татгалзсан бичгийг эх хувиар нь үзсэн үү. Батламжлахгүй байгаа шалтгаанаа тодорхой бичсэн албан бичиг хавсарч ирсэн юм уу?

-Авсан байгаа. Нэг л хуудас албан бичиг ирсэн юм билээ. Хавсралтаар тайлбар ирээгүй. Тиймээс Ерөнхий сайд ямар шалтгааны улмаас намайг батламжлахаас татгалзсаныг мэдэхгүй байна.

-Та Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй батламжлахаас татгалзсан бичиг ирэхээс өмнө биечлэн уулзсан биз дээ?

-Нэг удаа  бол уулзсан. Ерөнхий сайд надад “Би бодож байна” гэж л хэлсэн. Нэг их юм ярилцаагүй.

-Ерөнхий сайд таныг батламжлахаас татгалзсан учраас холбогдох хуулийн дагуу дахин энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ гэсэн үг үү?

-Хуулийн хүрээнд Ерөнхий сайд батламжлахаас нэг л удаа татгалзах эрхтэй. Батламжлахаас татгалзсан тохиолдолд НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, хариу өгөх ёстой.  Уг хуралдаанаас ямар хүн гарч ирсэн ч Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах заалттай. Энэ хуулиараа л цаашид процесс өрнөнө гэж харж байгаа.

НИТХ Ерөнхий сайдаас ирсэн хариутай холбогдуулан хуралдах учиртай. НИТХ нэгэнт шийдвэрээ гаргаад, Ерөнхий сайд руу илгээчихсэн. НИТХ-ын шийдвэрийн хариуг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа сая мэдэгдлээ. Тэгэхээр одоо НИТХ С.Мөнхчулууныг  хотын даргад нэр дэвшүүлэх үү. Өөр нэр дэвшигч гаргаж ирэх үү гэдгээ ярих ёстой юм. Яг дүрэм, журмаараа явбал ийм.  

-Та батламжлагдах эсэхээ хүлээж байх хугацаандаа Нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын дарга нартайгаа учраа ололцоод, батлагдчихъя гэсэн үйлдэл хэр сайн хийсэн бэ?

-Би ном журмынх нь  хүрээнд л явж байгаа. Ер нь энэ удирдлагууд чинь уулзаад, одоо яах вэ гэдгээ ярих л ёстой. Ганц нэг уулзалтууд бол болсон. Надад ямар нэгэн байдлаар тэд санал тавиагүй. Гэхдээ Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай уулзахад, татгалзсан хариуг амаар хэлээгүй.


-БИ ФРАКЦИД ХАМААРДАГГҮЙ, М.ЭНХБОЛДТОЙ ГАНЦААРЧЛАН УУЛЗАЖ Ч ҮЗЭЭГҮЙ-

-Та хотын даргад нэр дэвших амбицаасаа ухрах уу?

-НИТХ дээр надтай өрсөлдөөд, ялагдал хүлээсэн С.Амарсайхан хотын даргад дахин нэр дэвшинэ гээд яриад явж байгаа. С.Амарсайхан надад таван төлөөлөгчийн саналаар ялагдсан. Ялагдсан С.Амарсайхан нэр дэвшинэ гэж байхад би ялчихаад дэвшихгүй гэвэл зохимжгүй биз дээ. Тиймээс хотын даргад дахин өрсөлдөнө.

-Та хотын фракцид хамаардаг учраас намын тань дарга батламжилсангүй гэж харагдлаа. Таныг үнэхээр улс төрд хотын фракцийн ах, эгч нар тань оруулсан зүйл байдаг юм уу?

-Би мэргэжилтнээс өгсүүлээд л Нийслэлд ажилласан түүхтэй. Дүүргийн тамгын газрын даргаар ажиллаж байгаад, НИТХ-д дэвшээд орж ирсэн. Намайг Ц.Сандуй, С.Батболд нар дагуулж, улс төрд оруулаагүй. Би УИХ-ын дарга асан М.Энхболд нэг удаа ч уулзаж үзээгүй. Ийм л хүн. Би 2016 оны дунд үеэс хотын дарга асан С.Батболдтой анх танилцсан. Ц.Сандуйгийн хувьд 2016 оны гуравдугаар сард уулзаж байсан. Би дүүргийн тамгын газарт ажиллаж байх үедээ өнөөгийн НИТХ дээр гарч буй олон процессын эсрэг өөрөө оролцож ажиллах ёстой юм байна гэж бодох болсон. Тэр ч үүднээс улс төрд орохоор шийдэж, зорилго тавин ажилласан.

-Таныг хотын дарга асан С.Батболдыг ажлаа өгөхөөс өмнө нэр дэвших асуудлаар тохиролцож, Нийслэлийн төсөв дээр санал хайрцаглах зорилгоор тухайлсан төлөөлөгчдийн тойрог дээр 500-800 сая төгрөгийн төсөв суулгуулж өгсөн. Сөрөг хүчний саналаа ч ингэж авсан гэж яригдсан. Энэ хэр бодьтой мэдээлэл бэ?

-Энэ бол огт худлаа мэдээлэл. Тийм  процесс өрнөөгүй. НИТХ-ын дарга нь өөрөө С.Амарсайхан. С.Амарсайхан хурлаа удирдаж байгаа. Манай НИТХ дахь МАН-ын бүлгийг Д.Сумъяабазарын хүн гэгддэг Р.Дагва удирдаж байна. Энэ хүмүүс төсөв батлагдахад гол үүрэг, оролцоотой ажилласан. Дээрээс нь нэмж хэлэхэд, хотын дарга асан С.Батболд төсөв батлагдах үеэр гэнэт өргөдлөө өгөхөөр шийдсэн. Өмнө нь ажлаа өгөхгүй гэсэн  байр суурин дээр байсан учраас тийм тохироо хийх боломж, нөхцөл ч байгаагүй. Нийслэлийн төсвийг нэг төлөөлөгч мэдээд, амлаад явах боломж байхгүй.

-Та НИТХ дээр дахин ялалт байгуулж, хотын дарга боллоо гэхэд намынхаа даргаас шууд байдлаар итгэл хүлээгээгүй. НИТХ-ын дарга нь таньтай хотын даргын төлөө өрсөлдсөн хүн байж таарахаар Нийслэлийн ажил урагшаа явах боломж үүсэх үү?

-Ямар ч тохиолдолд хотын дарга Ерөнхий сайдын бодлого, чиглэл, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө л ажиллах нь тодорхой. Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр өөрөө Ерөнхий сайдын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг.Тиймээс Ерөнхий сайдтайгаа ойолголцохгүй, үүнээс болоод ажил нь гацна гэсэн асуудал үүсэхгүй. НИТХ-ын тухайд,  олонхийн саналаар ажил нь явдаг. Ойлголцоод явах бүрэн боломжтой. Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан хотын даргын төлөөх өрсөлдөөнд төлөөлөгчдийнхө олонхийн саналыг авч чадаагүй. Нөхцөл байдал ийм байхад С.Амарсайхан хүчээр томилогдвол НИТХ-тайгаа ойлголцож ажиллаж чадахгүй. С.Амарсайхан үүнийгээ л сайн ойлгох хэрэгтэй.

Ж.МЯДАГБАДАМ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (13)

  1. Сайн байна уу, бүгдийг нь сайн уу? Миний нэр Мелисса Николас, би Канзасаас ирсэн. Би хэдхэн сарын өмнө санхүүгийн хямралд орж, санхүүгийн төлбөрөө төлөхийн тулд яаралтай зээл хэрэгтэй болсон. Миний санхүүгийн нөхцөл байдлын улмаас банкнаас татгалзсан надад зээл олгохын тулд би ямар ч сонголтгүй үлдсэн онлайн зээл хайхаас өөр аргагүй үлдсэн юм. Миний судалгаагаар залилангийн хохирогч болсон бөгөөд бараг $ 750 байсан бөгөөд би илүү их асуудалтай байсан бөгөөд би бараг өгч байсан Карди Санкт-с авснаас хойш 50,000 долларыг яаж олсон тухайгаа Карли Санкт-с олж авсныг гэрчилсэн. Би Кантай Санкт-Интернэйшнлээс и-мэйл: (kathyrichardfinance@hotmail.com) шуудангаар солилцсон, 350,000 ам.долларын найдваргүй зээлийн хүсэлтийг миний хүсэлтийн дагуу 72 цагийн дотор батлуулсан бөгөөд ямар нэгэн үл хамааралгүйгээр манай банкны дансанд зээл олгосон. Би чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлэхийг хүсч байгаа бөгөөд зээлдүүлэгчид энд маш болгоомжтой байхыг зөвлөж байна. Гэмт хэрэгтнүүдээс залилан авагчдыг залилан хийх цорын ганц зорилго байдаг тул та болгоомжтой, болгоомжтой байх хэрэгтэй. Кэти Финанс компанид зөвлөж буй зээлийг авахын тулд та и-мэйлээр холбоо барьж болно: (kathyrichardfinance@hotmail.com) Гэрчлэлээ уншаад баярлалаа гэж найдаж байна. Таны, Мелисса Николас.

  2. шудрага гэж хэзээ ч байхгүй ерѳнхий сайд ард иргэдээ үл тоож дорд үзэж байна тэгээд ѳѳрийнхѳѳ саналаар томилох юм бол санал хураалт явуулж жүжиг тоглоод яахав дээ шууд намын дарга томилоод яваач наад хуулиа ѳѳрчил түмэн олныг битгий доромжлоод бай

  3. Мөнхчулуунаа, зав дахин 2 наа үзээд дахин ялчих.Энэ Амарсайхан яасан ичих булчирхаагүй хүн бэ.ёстой шальчигнасан арчаагүй эр бн

  4. C. Munkhchuluun anhnaasaa hudalaa yrisan bolhoir hudalch huniig demjeegui bh! Germany ulsad xar ajil hiij amidarch baisan aa unengee helehgui ymar ch hel usgui bj Germanyd ih surguuli togsson gej ulaim tsaim bultersen ni buruu um. Surguuli ogt togsoogui umaa surch chadaagui geed unen ee xelesen bol hamaagui oort ni amar baih bsan daa!!!!! Hudalaa bulterwel darga bolchih bh gej buruu l Sergej dee!!!!

  5. Ёстой сонин юмаа. С.Мөнхчулуун С.Амарсайхан хоёрын дунд асуулга яваад л байсан. Мөнхчулуун нь 92, нөгөөдөх нь 38 хувьтай явж байсан. Эндээс дүгнэвэл, Мөнхчулууныг ард түмэн ихэд илүү үзсэн байна гэж ойлгогдоно. Гэтэл Ерөнхий сайд маань ард түмний ч итгэлийг хүндэлсэнгүйгээр барахгүй НИТ-ийн ч шийдвэрийг хүндэтгэн үзсэнгүй. Энэ нь ёс зүй, шудрага байдлыг ярьж гарч ирсэн түүний хувьд их харалган болчимгүй зүйл боллоо. Дахин өрсалдөж нэр төрөө олж авах нь зөв. Одоо тэд нар үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр элдвийн заль хийх байх гэсэн хардлаганд итгэл алдарч байгаагаа нуух юун

  6. Залуу хүнийг УЛС ТӨР, ТӨР ЗАСГАА авч явахад нь яагаад ингэж харлуулаад байдаг юм бэ. Төрийн албаны мэргэжилтнээс Сонгинохайрхан дүүргийн тамгын газар хүртэл ажилласан. Одоо НИТХ-ын төлөөлөгч тойрогтоо нэр хүндтэй хийсэн зүйлтэй хүн. Залуу хүмүүсийг дараад байвал яаж энэ Улс эх орон чинь хөгжих юм. Залуучууд ажил хийхгүй байна л гэнэ хийж бүтээж шударга ажиллаж байгаа нэгнээ муулж дарлана яацарсан нийгэм юм. Ард иргэд нь хүртэл сошиалаар нэг хар мэдээ явахаар дагаад л намирна. Салхи хаашаа вэ бид тийшээ гэдэг шиг. Өөрсдийн гэсэн үзэл бодол гэж байдаггүй юмуу.

  7. Залуу хүнийг УЛС ТӨР, ТӨР ЗАСГАА авч явахад нь яагаад ингэж харлуулаад байдаг юм бэ. Төрийн албаны мэргэжилтнээс Сонгинохайрхан дүүргийн тамгын газар хүртэл ажилласан. Одоо НИТХ-ын төлөөлөгч тойрогтоо нэр хүндтэй хийсэн зүйлтэй хүн. Залуу хүмүүсийг дараад байвал яаж энэ Улс эх орон чинь хөгжих юм. Залуучууд ажил хийхгүй байна л гэнэ хийж бүтээж шударга ажиллаж байгаа нэгнээ муулж дарлана яацарсан нийгэм юм. Ард иргэд нь хүртэл сошиалаар нэг хар мэдээ явахаар дагаад л намирна. Салхи хаашаа вэ бид тийшээ гэдэг шиг. Өөрсдийн гэсэн үзэл бодол гэж байдаггүй юмуу.

USD

Close
Close