Сурвалжлага, нийтлэл

С.БЯМБАЦОГТЫН МЭДҮҮЛЭГ: Би сүүлийн үед хар тамхи хэрэглээгүй

-С.МӨНХЧУЛУУНЫГ ДҮҮД НЬ ХАМААТУУЛЖ “ЯЛЛАХ” НЬ ЗӨВ ҮҮ-

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлахаас татгалзсан шалтгаануудад албан бус байдлаар “Сэлэм” хочит дүүгийнх нь хар тамхины хэрэгт холбогдсон асуудал нэрлэгдсэн. Улмаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос “С.Мөнхчулууны хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхины хэрэгт холбогдсон, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн” гэх шалтгаанаар намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргасан байдаг.

Бид өнөөдөр хүмүүнлэг, ардчилсан нийгэмд амьдарч байна. Тиймээс ч нэг талд, томоохон албан тушаалд томилогдох хэн нэгнийг хамаарал бүхий этгээдийнх нь буруутай үйлдлээр “яллаж” болох уу.  Нөгөө талд, хамааруулан үзэхгүй байх нь улс төрийн соёл, зарчим талаасаа басхүү хэр зохимжтой вэ гэсэн хоёр талт өнцөг үүссэн юм.

Үндсэн хуулийн 16.14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг. Уг нь энэ бол бидний суурь зарчим юм. Энэ талаар хотын даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун “Миний дүүгийн асуудал надад хамаарахгүй” гэсэн байр суурийг  “Улаан бал” нэвтүүлэгт оролцох үеэрээ илэрхийлсэн билээ.

Мөн тэрээр өөрийн төрсөн С.Бямбацогтын хар тамхи хэрэглэсэн эсэх асуудлын хүрээнд “Манай дүүг харт тамхитай холбон ярьж байгаа. Энэ бол үнэхээр худлаа. Хар тамхитай холбоотой мафи шиг болчихсон хүмүүс байдаг юм билээ. Тэд хүмүүсийг янз бүрийн зүйлд доруулж, хутгадаг” гэж ярьсан нь анхаарал татсан юм.  

Гэвч “сэлэм” хочит С.Бямбасүрэн нь 2017.11.12-ны шөнө хоёр удаагийн зодоон цохионы хэрэгт орооцолдож, 2018.04.16-ны өдрийн давтамжтайгаар хар тамхины асуудлаар Цагдаа нарт саатуулагдан, яллагдагчаар татан шалгагдаж буй нь үнэн билээ. Түүнчлэн С.Бямбацогт болон түүнтэй хамт хар тамхины асуудалд орооцолдсон нэр бүхий иргэдийн мэдээллүүд ихээхэн анхаарал татаж буйг онцлууштай.

С.БЯМБАЦОГТ МАШИНД ХАР ТАМХИ ЯВСНЫГ МЭДЭЭГҮЙ ГЭЖЭЭ

Иргэн С.Бямбацогтыг 2018.04.16-ны өдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт ....УБМ улсын дугаартай Тоёото Велфайр маркийн автомашинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тээвэрлэж явсан гэх асуудлаар нэр бүхий иргэдийн хамт саатуулан, шалгаж эхэлсэн. Одоогоор уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн үед автомашины голын хайрцагнаас гуурсны хамт 0.5 гр жинтэй мөс гэх нэршилтэй бодис, бонго, шилэн гаанс бүхий гуурс илэрсэн байдаг. Автомашинд С.Бямбацогттой хамт С.Б, Н.Н нарын гурван хүн явсан гэх бөгөөд хар тамхины холбогдолтой зүйлүүдээ машины голын хайрцагтаа эмх цэгцтэйгээр хийсэн байсан аж.

Хэргийг мөрдөн шалгах явцад сэжигтэн С.Б-ийн эхнэр Э нь урд хөршөөс мансууруулах үйлчилгээтэй мөс гэх бодис зөөдөг. Тухайн үед уг бодисынхоо зарим хэсгийг С.Бямбацогтод өгсөн байсан. Учир нь, С.Бямбацогт сэжигтэн С.Б-д байрны барьцааг нь суллах зорилгоор нэр бүхий иргэнээс автомашины нэр шилжүүлэн өгөх асуудлыг бүтээж өгөхөөр тохиролцсон байсан гэх мэдээлэл олджээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлэл бидэнд олдсон баримтаар, С.Бямбацогт машинд хар тамхины бодис, хэрэгсэл явааг мэдээгүй. “Би сүүлийн үед хар тамхи огт хэрэглээгүй” гэх мэдүүлэг өгсөн нь анхаарал татаж буй юм. Тэрээр уг зүйлсийг С.Б-ийнх байх гэсэн бол нөгөөх нь “Минийх биш. Би өөрийнхөө авч явсныг цагдаа нар мэдэхээс өмнө хогийн саванд хаясан” гэх мэдээлэл өгсөн байх жишээтэй.  

Энэ мэтээр уг хэрэгт хамааран шалгагдаж буй нэр бүхий залуус өөр хоорондоо мөнгө зээлсэн, тодорхой байдлаар сүлжээтэй ажилладаг гэх мэдээллүүд олдож буй юм. Одоогоор уг хэргийг хуулийн байгууллага эцэслэн шийдээгүй гэдгийг  зориуд тэмдэглэн хэлье.

Ж.МЯДАГБАДАМ

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (9)

  1. The objective of playing slots on the web is to win. Getting a jackpot can sometimes change lives dependant upon the payout. If you're a player who wishes to make the big money, you associated with so with one easy tip: play for entertainment. There are numerous online casino web sites that tell anyone to deposit a little amount money to start-up and to subscribe. But with no download slots you do not must worry a lot. There is no must put any dollars. You are able to just start the and access the winning thing. You ought to know that all gambling games have their own weak points and it's only by really knowing guidelines that you will be able to identify them accurately when you might have the middle of a personal game. Just by knowing these weak spots you can spot for all those at an edge in any game. When you keep in your mind that the dealer must continue drawing to 17 and stand on seventeen when playing blackjack, for instance, it can inform option on whether you should stick or risk one more card based on the what your dealer buy. It's true, individuals can gain Money by playing online slots, only ought to not desire to take on TOO many chances. If don't have a whole involving finances then play moderately. Take On 3 slots as opposed to four or 5. You'll receive a much better opportunity of gaining, only your winnings will be low. Those small gains can tally up through time, albeit. Once all the cards are dealt, every player needs to bet to the cards. After bet is placed, the gamer can take away the cards perform not like and get new cards from while you'll. Whatever change you make, you've have only seven cards with your business. European Blackjack- This variant is had fun with the aid of two decks and the casino dealer must get up on soft 17. In European Blackjack you can also double down on nine and eleven. Can not split and when you have split once then are not able to double on a split presently there is no option for surrender. For overall success, simply play online slots different games at a casino on-line store that boasts a great deal of optimistic feedback. It is best to study reviews on many other gaming website. Make positive you join up for a regular membership at one has a good quality reputation. sign on for a membership with some that possess a good standing. http://www.hotel.pieniny.com/pl/entity/add/memory?anons=353&refurl=http%3A%2F%2Fdynalevor.my-free.website

  2. Дүү нь шоронь ах нь дарга болж болно. Айлын хүүхдүүд эрс өөр өөр зантай байдаг. Гэтэл удам сайтай, тэнгэрт даатгалтай бол тэр удам удамаараа л сайн байна гэдэгдээ

  3. Ийм хогийн гаруудыг өчиггүй устга.Дүү нь хар тамхины хамааралтай хүн дарга болвол УБ хар тамхтны зах болноошүү

USD

Close
Close