Нийгэм

Don Dior буюу дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр ял авлаа

Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс ял авсан байна.  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд явж байхдаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдсан бөгөөд энэ талаараа шүүхийн танхимд дэлгэрэнгүй мэдүүлжээ.

Тэрээр хар тамхины асуудалд  орооцолдсон талаараа “2018 оны есдүгээр сарын 1-ний өдөр гэрээ цэвэрлэж, хоолоо хийчихээд утсаа оролдоод байж байхад, хуучин үерхэж байсан Энхжингийн фэйсбүүк хаяг нь нээлттэй байхаар нь Энхжинг хотод ирсэн байж магадгүй гэж бодоод гэрээсээ гарсан. Энхжин хотод ирэхээрээ ихэвчлэн "Гэрэл гудамж"-нд явж байдаг болохоор би тийшээ очсон. "Гэрэлт гудамж"-нд ирээд автомашины зам хаасан хэсэгт явж байхад үл таних гурван залуу ирээд "Юу байна, хөгшөөн. Чи гоё дуулдаг шүү. Би чиний дууг байнга сонсдог. Завтай бол хамт тамхилаач" гэхээр нь би мэндлээд, гар барьсан.

Тэр үед надад тамхи өгөхөөр нь аваад таттал тамхи биш өвс байсан. Тэгэхээр нь тамхи өгсөн залууд буцааж өгөөд, өөрийнхөө тамхийг татсан. Тэр үед нөгөө залуу "Надад халаас алгаа. Чи энэ зүйлийг цүнхэндээ түр хийчихээч" гээд өгөхөөр нь би гялгар ууттай зүйлийг үзэж шалгалгүй цүнхэндээ хийчихсэн юм. Яг тэр үед цагдаа нар ирж, "Цэнхэр үстэй залуу нааш ир дээ" гээд намайг ганцааранг нь дуудсан. Очсон чинь "Яагаад тамхи татаад байгаа юм бэ, дагаад яв" гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Ингээд миний цүнхэнд цагдаа нар үзлэг хийж, нөгөө залуусын өгсөн гялгар ууттай зүйлийг гаргаж ирэн, хар тамхи хэрэглэсэн байна гэж үзсэн. Би тэр залуусын өгсөн гялгар ууттай зүйлсийг хар тамхи гэдгийг нь мэдээгүй” хэмээжээ.

Түүнийг саатуулан шалгасан цагдаагийн алба хаагчдын хэлж байгаагаар Д.Мөнхулгаас архи согтууруулах ундаа үнэртээгүй боловч илтэд мансуурсан байдалтай байсан учир шалгасан аж. Д.Мөнхтулга цагдаагийн хэсэгт ирэх үедээ өөрийгөө хар тамхи хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба хэргийг шалгах явцад гэм буруутай нь тогтоогдсон учир улсын яллагч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргажээ.

Харин шүүгдэгч Д.Мөнхтулга болон түүний өмгөөлөгч нарын зүгээс "Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, уран бүтээл хийдэг дуучин, дүүтэйгээ амьдардаг, шивээсний урлаг сонирхдог, анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эрүүгийн хариуцлага, зарчимд нийгэмшүүлэх гэж байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү" гэсэн санал гаргасан байна. Улмаар шүүхээс дээрх саналыг хүлээн авч, Д.Мөнхулгад нэг жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзахаар болжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлүүд (18)

  1. hello there and thank you for your info – I've definitely picked up something new from right here. I did however expertise some technical issues using this website, as I experienced to reload the website a lot of times previous to I could get it to load properly. I had been wondering if your hosting is OK? Not that I am complaining, but sluggish loading instances times will sometimes affect your placement in google and can damage your high quality score if advertising and marketing with Adwords. Anyway I am adding this RSS to my e-mail and could look out for much more of your respective intriguing content. Ensure that you update this again very soon.

  2. Way cool! Some very valid points! I appreciate you penning this article plus the rest of the website is very good. I love it when individuals come together and share ideas. Great site, stick with it! Hi there! This post could not be written any better! Reading through this post reminds me of my previous roommate! He continually kept talking about this. I am going to forward this post to him. Fairly certain he's going to have a great read. I appreciate you for sharing! http://foxnews.net/

  3. Possibly you been using the same phrase to sell your event to fans? Prisma Banners have experts who will get it prepared. Mix it up and try something new the most recent days before event. http://perfecteventplanner.com/__media__/js/netsoltrademark.php?d=lpe88.life%2Findex.php%2Fother-games%2Flive22

  4. Иймэрхүү бацаанууд угаасаа хэргэлжил бгаа. Ичихгүй үлгэр яриад. 10.20н жил шоронд хатаа гаж новшнууд.

USD

Close
Close