СПОРТ

“Football for School” хөтөлбөрийг хот, орон нутгийн 170 сургуульд хэрэгжүүлнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар Монголын Хөлбөмбөгийн Холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд сургуулийн хөлбөмбөгийн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх бөгөөд эхний хөтөлбөр болох “Football for School”-ийг ОУХБХ-ны дэмжлэгтэй Монгол улсын 21 аймаг есөн дүүргийн 170 сургуульд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн зорилго нь хүүхэд, залуус аюул эрсдэлгүй, хүчирхийлэл дарамтгүй орчинд хамтдаа сурч тоглох эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. Цаашид хөлбөмбөгийн ‘’Dream goal’’ болон футзалын “Дуулиан” тэмцээнүүдийг хамтран зохион байгуулах юм.

Хөл бөмбөгийн суурь бүтэц болох грассрүүтс буюу нийтийн хөлбөмбөгийн салшгүй нэг хэсэг нь сургуулийн хөлбөмбөг юм. Хүүхэд бүр мэргэжлийн тамирчин болох албагүй ч тоглож хөгжих эрхтэй. Энэхүү тоглоомоор дамжуулан хүүхэд нэг бүр хөгжих, оролцох боломжийг хангах нь талуудын хамтын зорилго байх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button