Нийгмийн

Олон улсын бүжгийн тэмцээнээс "Улаанбаатар театр"-ынхан 3 мөнгө, 1 алтан медаль авчээ

2024 оны хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “World Dance Grand Prix” олон улсын бүжгийн уралдаанд Улаанбаатар театрын бүжигчид амжилттай оролцжээ. Тодруулбал, "Creative dance" төрөлд МУГЖ Д.Энхгэрэлийн дэглэлт МУСТА Б.Мягмарбүрэнхүүгийн хөгжим “Хөх бух” бүтээлээр Улаанбаатар театрын гоцлол бүжигчин МУСТА Б.Норовбанзад мөнгөн медаль хүртжээ.

Харин "National dance" төрөлд МУАЖ Д.Нанжидын дэглэлт “Дөрвөн ойрадын уриа” бүтээлээр мөнгөн медаль авсан байна.

Мөн "Creative dance" төрөлд Улаанбаатар театрын бүжгийн багш МУСТА Д.Баяртын дэглэлт Г.Бат-Өлзий, Б.Батжаргалын хөгжим “Дагуул” бүтээлээр Улаанбаатар театрын бүжигчин З.Энхжаргал мөнгөн медаль хүртжээ. Түүнчлэн, "Creative dance" төрөлд Бүжиг дэглээч П.Энхтогтохын дэглэлт “Pianist “ бүтээлээр Улаанбаатар театрын бүжигчин П.Энхтогтох алтан медалиар энгэрээ мялаасан амжилт тус тус үзүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочинy
зочинy
2024-02-06 14:19

Наад улс чинь К РОРдоо бүжгийн шинэ урсг�##� санаа бусад орноос хайгаад байгаа юм биш үү ?

Back to top button