Энтертайнмент

Techhouse бүтээлээрээ урлагт “эргэн ирсэн” артист Балжкатай ТАНИЛЦ

Монголын рок попын ертөнцөд өөрийн содон хэмнэл, сонирхолтой өнгө төрхөөрөө хүч түрэн гарч ирсэн артист Балжка шинэ онтой зэрэгцэн “Чөлөөл” нэртэй уран бүтээлээ цацжээ.

Залуусын дотоод ертөнцийг нээн харуулсан мэт сэтгэгдэл төрүүлэх энэхүү бүтээл нь Монголын анхны Electronic Music, Techhouse төрлийн дуу гэдгээрээ онцлогтой. Артист Балжка уран бүтээлээсээ удаан хугацаанд завсарлага авсны эцэст өнгөрөгч 2021 онд “Passion” гэх бүтээлээрээ тэсрэлт хийж, урлагтаа “эргэн ирсэн” билээ.

Артист залуугийн хувьд өдгөө 30 гаруйхан настай бөгөөд одоогоос 10 гаруй жилийн өмнөөс рок поп ертөнцөд амьд хөгжмийн “One way” хамтлагийн авьяаслаг басс гитарчин гэдгээрээ танигдсан Монголын шилдэг басс гитарчдын нэг юм. Түүний тоглодог байсан амьд хөгжмийн хамтлагууд дундаасаа анх удаа “Universe best Songs” наадамд оролцож, шилдэг оролцогчдын нэг болж байсан.

Урлагтаа өөрийн шинэ өнгө төрх, содон хэмнэлээрээ “цахиур хагалах” түүний бие даан гаргасан “Passion”, “Чөлөөл” зэрэг соло бүтээлүүдийг Youtube, Facebook, Instagram-ийн “Baljkamusic” хаягаар орж сонсоорой. Сонирхуулахад, артист Балжка урьдынх шигээ зөвхөн гитар тоглохоо больж, өөрөө дуулдаг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button