Нүүрсний хулгайУлс төрийн халуун сэдэв

Timeline: Нүүрсний хулгайн асуудал ингэж өрнөсөн

Монголчуудын чихийг сүүлийн хэдэн долоо хоногийн турш “Нүүрсний хулгай” гэдэг үг дэлсэж байна.

Өмнө нь асуудал улс төрийн хүрээнд анхаарал татах сэдэв болоод байсан ч “Хулгайлагдсан нүүрсний мөнгийг эргүүлж авбал иргэн бүрд 12.5 сая төгрөг ноогдоно” гэх тооцоолол сошиалаар “сэвэгдэж”, олон нийт сая сэртхийсэн. Сошиалд нөлөө бүхий олны танил эрхмүүд ч “Нүүрсний хулгай” гэж дуугарч эхэлсэн.

Яван явсаар жагсаал, тэмцлийн гол шаардлагуудын “Нүүрсний хулгай” боллоо.

Одоо Төрийн тэргүүн нь “Хулгайчдаа зарла, гавлахыг нь гавла” хэмээн түйрэндэж, иргэд ч “Хариуцлага тооцооч, нэрсийг нь зарлаач. Ил тод байгаач” хэмээн шаардаж буй.

TIMELINE: НҮҮРСНИЙ ХЭРЭГ АНХ МЭДЭЭЛЭГДСЭНЭЭС ХОЙШ

Ер нь нүүрсний хулгай гэж юуг яриад байна вэ. Анх яагаад асуудал сөхөгдөх болов. Хэн, хэн, юу гэж дуугарсан бэ. Одоо процесс хаана явж байгаа вэ. Эдгээрийг багцалсан Timeline-тай танилцъя.

2022.10.26: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, “Эрдэнэс тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, бүрэн эрхт төлөөлөгч томилж буйгаа зарласан.

Ингэхдээ нүүрсний хулгайн асуудлын сэжмийг анх албан ёсоор цухуйлгахдаа “Нууцын зэрэглэлтэй оффтейк гэрээнүүдийг шалгах шаардлагатай байгаа” хэмээсэн байдаг. Бусдаар валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд ЭТТ ХК-д бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулж, зарим асуудлыг цэгцлэх шаардлагатай байна гэсэн агуулгаар ярьсан.

Энэ оройноо ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн эрх мэдлийг Сангийн яамны ТНБД Ж.Ганбатад шилжүүлэв. АТГ-аас ЭТТ ХК-д нэгжлэг хийж байна гэх эх сурвалжуудын мэдээлэл ирэв. Албаны эх сурвалж ЭТТ ХК-ийн хэд хэдэн албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлснийг батлав.


2022.11.02: Долоо хоногийн дараа Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ажлын явцаа танилцуулсан. Ингэхдээ мөн валютын нөөц төвлөрүүлэх чиглэлд ажил хийснээ дурдаад, "хулгай"-н асуудалд офф-тейк гэрээг нэрлээд өнгөрсөн. Тодруулбал "ЭТТ ХК-д офф-тейк нөхцөлтэй гэрээ дөрөв бий бөгөөд нэг нь маш нууцын, нэг нь нууцын зэрэглэлтэй. Засгийн газраас гэрээнүүдийг ил болгох асуудлыг тавьсан тул харилцагч талтайгаа зөвшилцсөний үндсэн дээр хуулийн хүрээнд шийдвэрлэнэ" хэмээсэн.


2022.11.09: ЭТТ ХК-д онцгой дэглэм тогтоосноос хоёр долоо хоногийн дараа, Засгийн газрын мэдээллийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар асуудлыг "Хулгай", "Гэмт хэрэг"-ийн түвшинд хөндөж дахин дуугарсан. Ингэхдээ "Нүүрсний хулгайг шалгаж байгаа нь олон хүний эрх ашгийг хөндөж байна.

Нүүрсний гэх олон холбогдогчтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусгавар болж, шүүхэд шилжих байх. Мэдээллийг мөрдөн байцаалтын нууц гэдэг байдлаар хэвлэл мэдээллийнхнээс халхалдаг зүйлийг зогсоож, нээлттэй болговол хэрэг замхрахгүй, улстөржсөн, төөрөгдсөн мэдээлэл явахгүй байх талтай" хэмээсэн.


2022.11.10: УИХ-аас байгуулагдсан хянан шалгах түр хороо нүүрсний хулгайн гэх асуудлаар хуралдсан. Хуралдаанд ГЕГ, Сангийн яам, ЦЕГ, АТГ-ын төлөөлөл ирж, гишүүдийн асуултад хариулсан бөгөөд нүүрс тээврийн хууль бус ажиллагаанд хууль хүчний байгууллагууд хамтран оролцсон нь тогтоогдсон талаар мэдээлсэн.


2022.11.17: УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдэл хийв. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг тооцож үзвэл 30-40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хийгдсэн байна" гэж дуугарсан. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээнээс их, арван их наядаар тоологдох тоо олон нийтэд хүчтэй хүрсэн. Гэхдээ энэ тоог ямар тооцоо, судалгаанд үндэслэснээ тайлбарлаагүй, эрх бүхий байгууллага тогтоогоогүй.


2022.11.30: Засгийн газрын мэдээллийн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Нийт 6.4 сая тонн хулгайлагдсан буюу хилээр бүртгэлгүй гарсан гэх мэдээлэл нь үндэслэлгүй, дэгсдүүлсэн тоо. Үүнийг БНХАУ-ын прокурорын байгууллагатай хамтран, тулгаж шалгана" гэж мэдээлсэн.


2022.12.04: Иргэд Сүхбаатарын талбай дээр жагсаж эхлэв. Шаардлагыг "Нүүрсний хулгай" голлож байв.


2022.12.05: Жагсаал хоёр дахь өдрөө үргэлжлэв. Нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийг нэрлэх шаардлага өндрөө авсан тул ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ "15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байгаа. Жижиг Тавантолгойн асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга, нэр бүхий УИХ-ын гишүүн шалгуулж буй. Гэм буруутай эсэхийг нь шүүх шийдвэрлэнэ" гэж мэдээлсэн. Энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг ил нэрлэсэн гэсэн үг.

Энэ өдөр жагсаал хурцадмал байдалд шилжсэн.

Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдэгдэл хийж, "Нүүрсний хулгайн асуудлыг толгойлогчид нь Ж.Оджаргал, П.Батсайхан, Д.Баясгалан. Тэднийг өнөөдөр АТГ-т өгнө" хэмээсэн.


2022.12.06: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв. Ингэхдээ жагсаалыг ЭТТ ХК-ийн хуучин удирдлага /Б.Ганхуяг/ нарын зүгээс жагсаалыг турхирах оролдлого хийсэн. ЭТТ ХК ажилчид руугаа и-мейл бичиж, мөнгө тараасан асуудал гарсан гэж тодотгов. Чингээд "Нүүрсний хулгайчид аа, та нараас айхгүй. Хөгжлийн банк, Оюу толгой, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлыг шийдэхэд амаргүй байсан, гэхдээ энэ асуудлын ч ард гарна" хэмээв.

Мөн энэ өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Жин TASS агентлагийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Найрсаг хөршийн хувьд нүүрсний хэргийг нь илрүүлэхэд хуулийн хүрээнд тусалж, дэмжинэ" гэж мэдэгдсэн.


2022.12.07: Иргэдийн жагсаал үргэлжлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ам нээж, Засгийн газар болон хуулийн байгууллагын төлөөллийг "Нүүрсний хулгайчдыг хурдан шалга, зарла. Тогтоогдсон бол гавлаад аваад яв" гэлээ.

Ерөнхий сайд жагсагчидтай уулзав. "Нэр зарла, ил тод бай" гэсэн шаардлага давамгайлж байв. Үүний дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Шүүхээр шийдвэрлэгдээгүй хүний нэрийг зарлаж, хүний эрхийг дордуулсан үйлдэл хийхгүй. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тааруу зүйл заалтын дагуу процесс удаж буй асуудал байгаа. Үүнийг шийднэ, эрчимжүүлж ажиллая" хэмээсэн.

Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд "Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Нүүрсний гэх хүрээнд нийт 21 хэрэг бий. Одоогоор 41 хүнийг яллагдагчаар татсан. Цаана нь зургаан хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байна. Яг төдий хугацаанд хэргийг шийдвэрлэнэ гэж хэлэх боломжгүй. Хамгийн мэргэжлийн гэсэн хүмүүсээ дайчилж, ажлын хэсэг олон чиглэлд хуваагдаж, аль болох шуурхай ажиллана" хэмээсэн. Энэ нь нүүрсний хулгайн асуудлаар хуулийн байгууллагын төлөөлөл анх удаа нээлттэй ам нээсэн тохиолдол болов.


Дээрхээс харахад:

  • Засгийн газар аравдугаар сарын 26-нд шүгэл үлээхийн өмнө акцуудаа тооцож, бэлтгэсэн байсан. Энэ өдрөөс өмнө АТГ-аас ЭТТ ХК-ийн зарим албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн байв.
  • Монгол Улсын нийт иргэдийн тоонд хувааж тооцсон 30-40 их наяд төгрөгийн хохирол гэх тоо нь Т.Доржханд гишүүнийх. Ямар тооцоо, судалгаанд үндэслэснийг нь тодруулах зорилгоор түүнийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авахыг ХЗДХ-ийн сайд чиглэл болгоод буй
  • МАН-ын зүгээс зоригтой дуугарч эхлээд явц дундаа эрчээ алдаж, саарсан. Хуулийн байгууллагад явж буй хэргийн үйл явцыг ил тод мэдээлээгүй.
  • Иргэдийн шаардлага хурцдах хэрээр олон нийтийн дэмжлэгт үндэслэн мэдээллийг гаргаж тавьж байна
  • Гэвч Хөгжлийн банкны хэрэг шиг АТГ-аас шууд нэрс зарлахгүй, мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад "зөнгөөр" хандсан дүр зурагтай.

Нүүрсний хулгайн гэх асуудал хэрхэн өрнөснийг ийн багцлах боломжтой байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 11:19

Эдийн засгаа удирдаж чадахгүй байна ш дээ. 2017 оноос эдийн засагч нар хэлэнд л байсан . МАН ы энэ популизм улс орныг сүйрүүлнэ мөнгөний ханш унагана гээд байсан яг л тийм боллоо

Зочин
Зочин
2022-12-08 11:20

Үгүй өөр олон зүйл нөлөөлж байгаа татвар нтр бол утгаа �##�даж байншдээ хөдлөөл татвар саагаад2 юм гарахгүй байхад тартагт нь тулгаж байж харцаараа хөдөлгөх санаатай

Зочин
Зочин
2022-12-08 11:20

Албан туша�##�аа урвуулан ашигласан хулгайд холбогдсон нөхдийг Төрийн �##�банд , Төрд ажиллах эрхийг нь өчиггүй 15 - 20 -н жилээр хас. Хорих ялаар хатуу шийтгэ. Завшсан хөрөнгийг нь �##�бадан гаргуул хөрөнгийг нь хураа.

Зочин
Зочин
2022-12-08 11:20

Маш олон хулгайг зэрэг илрүүлж гэмт хэрэгтнүүд дахиэ хэзээ ч төр лүү цухуйхгүй байлгах зорилготой хөрөнгийг нь хураана

Зочин
Зочин
2022-12-08 11:21

Өшөө энэ дээр Дорнодын хориотой бүсд олборлож байгаа нүүрсний орд Петро Чайна гээд асуудлууд зөндөө гарна

Зочин
Зочин
2022-12-08 11:22

Бүгдийг шоронд явуул хөрөнгий н хураа баялагын ордуудыг н хураа

Зочин
Зочин
2022-12-08 11:23

Нүүрс гарах ч яахав ордоор нь зарчихаад шудрагын дүрд тоглохоо болио...

Зочин
Зочин
2022-12-08 11:23

Энэ хулгайд хуулийнхан ч гэсэн хамаатай болж таарна. Тийм болоод л хойшлуулаад байгаа биз дээ.

Зочин
Зочин
2022-12-08 11:33

Шүүхээр шийдээгүй гээд нэрийг нь зарлаж болохгүй гээд ямар юм аа ярьна вэ Цагдаа прокуророор яваад шүүхэд очсон юм чинь ойлгомжтой юм биш үү Юм байгаа болоод шүүхэд очсон юм биш үү Эсвэл шүүхийг авилг�##�аа аваад хэргийг хэрэгсэхгүй болго гэдэг юм уу Энэ улсын тэнэглэсэн хуулийг ойлгох ухаан хайрла...

Зочин
Зочин
2022-12-08 20:08
Reply to  Зочин

НЯМБААТАР АА, ТЭР ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙН НЭРИЙГ ЗАРЛААЧЭЭ. ЯЛ АВАХ ЭСЭХ НЬ БҮҮ МЭД, ҮҮНИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШИЙДНЭ. ХАРИН ХОЛБОГДООД БУЙ УИХ-ЫН ТЭР ТЭР, ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД ТЭРТЭР ГЭЭД ЗАРЛААД ӨГӨЛ ДӨӨ. ИНГЭХГҮЙ БОЛ ТА НАРТ ИТГЭХ ИТГЭЛ АЛГА. ТУХАЙЛБАЛ БАТЭРДЭНЭ, АДЪЯАСҮРЭН АЮУРСАЙХАН ГЭЭД Л ХЭЛЭЭЧ ДЭЭ

Уншигч
Уншигч
2022-12-08 16:58

Ард түмэн улсын өмчийг 30 гэр бүл эзэгнээд хагарт�##�аа баяжаад ханахгүй хулгайлна гэж юу байсан юм Төр төмөр нүүрээ харуулах цаг болсон

Нэргүй
Нэргүй
2022-12-08 18:58

Шүлэг Мөнхбат энэ тэр би гээд зарлаач дэ,

Зочин
Зочин
2022-12-08 20:02

Мэнгэт жонхуу нарын нэр яагаад гарахгүй байгаа юм бэ

Zochin
Zochin
2022-12-08 21:47

Хүүхдүүд минь жагса�##�ын дундуур хорчингууд их байдаг одоо наад Нямбаатар хулгайч нараа барихгүй МАН, АН ялгаагүй шүү одоо з�##�уучууд юмыг ойлгодог болсон шүү олон улсын шүүхэд өг дэмжиж байгаа шүү з�##�уучуудаа

Зочин
Зочин
2022-12-09 01:53

Маш сайн байгаа шүү хорон санаатны худ�##� үгэнд орж гүйлдээд байх хулгай байгаа гэхдээ доржхандын яриад сэрвээд байгаа шиг биш шүү амьдр�##� дээр ш�##� өөр шүү

Иргэн
Иргэн
2022-12-09 18:42

Эрх баригчдын увайгүй шунахай үйлдлүүд олон жил үргэлжилж маш их бухимдөл дургүйцэл хуримтлагдсан байсан юм.Мэдрэмжгүй мулгуу муйхар аргаар шүүмжилсэн иргэдэд худ�##� хэрэг тохож шоронд хийх болсон нь тэдний яаж дураар дургих болсны тод илрэл. Нүүрсний хэрэг бол ард түмэн түрхрэн босох тэмцлийг өдөөсөн үйлдэл байсан.Урьдын жигшүүрт үйлдлүүд ньхуримтлөгдсаар цэнэгтэй бөмбөг шиг тэсрэхэд бэлэн болчихоод байсан юм.Их с�##�хи хөдөлыөл нижигнэнхэн хөдөлтүгэй.

Ооо
Ооо
2022-12-09 19:15

12,5сая биш засаарай 125 сая

hitad
hitad
2022-12-12 17:14

sunu2

oros
oros
2022-12-12 17:17

ya##a2

Холбоотой мэдээ

Back to top button