УЛС ТӨР

АРХАНГАЙ: АН-ынхан гологдож, МАН-ын гурвын саналыг Э.Болорчулуун ХУВААНА

Нам эвслүүд өнгөрөгч бямба гарагт нэр дэвшигчдээ тодруулж дууссан билээ. Бид УИХ-ын сонгуулийн 29 тойргийн нэр дэвшигчдийг тойрог бүрээр нь онцолж, багцлан хүргэнэ. Энэ удаад бид УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангайн тойргийн нэр дэвшигчдийн тоймлон хүргэж байна. Дараагийн удаа бид хоёрдугаар тойрог буюу Баян-Өлгий аймгийн тойргийг хүргэх болно.

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог Архангай. Эл тойргоос УИХ-ын ээлжит парламентад суудал горилж, МАН-аас Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар нэр дэвшиж байгаа бол АН-аас фортуна Н.Батбаяр, Д.Золжаргал, П.Мөнхтулга нарын горилж байна. Харин МАХН-аас Н.Удвал, Б.Ганцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ, Зөв хүн-Электорат эвсэл, Шинэ эвсэл, бие даагч Э.Болорчулуун тэргүүтэй нийт 18 горилогч бий.

Нэгдүгээрт тойрогт энэ жил МАН илүү өнгөлж ялалт байгуулна гэсэн таамгийг хэвлэлүүд явуулаад эхэлчихсэн байна.

-МАН-ЫН ГУРАВ “ӨНГӨЛӨХ” ТӨЛӨВТЭЙ-

МАН-аас тус тойрогт 2016 онд нэр дэвшүүлэн ялалт байгуулсан гурван залууг дахин илгээжээ. Өнгөрөгч сонгуулиар Архангай аймгийн иргэдийн итгэлийгЁ.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар авч гарч ирж байсан юм. Энэ удаагийн сонгуульд ч нам нь энэ гуравт найдвар хүлээлгэжээ. Тэд ялалт байгуулж мэднэ. Гэхдээ “олигтой өрсөлдөгчгүй” гэх ганцхан шалтгаантай.

Ё.БААТАРБИЛЭГ: Өнгөрсөн Засгийн газарт БСШУС-ийн сайд болтлоо дэвшсэн Ё.Баатарбилэгийн хувьд торох юмгүй мандатаа авч чадсан гишүүдийн нэг. Тэрээр Т.Бадамжунайн хүн гэгддэг. Т.Бадамжунай, У.Хүрэлсүх хоёрыг холбож байсан гол хүн нь Ё.Баатарбилэг. Тэрээр улсын төсвөөс тойрогтоо овоо ихийг хуваарилуулж чадсан. Аймгийнхаа оюутнуудад зориулаад нийслэлд дотуур байр бариулна гэж томорсон цорын ганц сайд. Зөвхөн нэг аймгийн оюутнуудад дотуур байр бариулах хэмжээнд ярьтал нь тойргоо усалж чадсан ар томтой нэгэн.  

Ж.МӨНХБАТ: Түүний хувьд өнөө цагийн улстөрийн попуудын төлөөлөл.Ярих, илтгэх нь уянгын халилаас хэтрэхгүй байсаар улстөрийн тогоонд чимээгүй “шигдэгсдийн” нэг. Жир яруу найрагчаас гараагаа эхэлж байсан тэр өдгөө хоёр тэрбумын өртгөөр намаа сурталчлах кино хийтлээ томорсон.  Улстөрийн хүрээнд түүнийг “Түүх мартахгүй” киноны төсөвт зориулж, 2 тэрбум орчим төгрөг У.Хүрэлсүхийн талаас аваад амаа үдүүлсэн гэдэг. Хуулийн байгууллагуудаар шалгуулах асуудлуудаа “царцаасан” гэж ярьдаг. Тэр тойрогтоо амлалтаа муу биелүүлсэн, өөрөө хэт их хөрөнгөжсөн гэх муу нэртэй ч дахин мандат авчээ.

Г.ТЭМҮҮЛЭН: МАН-д улстөрийн карьераа олж, хүчээ авч буй залуучуудын нэг хэмээн үнэлэгдэж байгаа. Тэрээр аль эртнээс өөрийнхөө тойрогт ажиллаж, усалж тойглож ирсэн. Гол төлөв ганцаарчилсан тоглолт хийдэг нэгэн. Тэр хэрээрээ бүтээлч ажиллах гэж хичээдэг. Бүлгийнхээ хуралд ч суудаггүй хэмээх зэмлэлийг хүртдэг.

-АН-ЫНХАН СОНГОГЧДОДОО “ГОЛОГДОНО“-

Харин сөрөг хүчин болох Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан “Фортуна” буюу Н.Батбаяр, Д.Эрдэнэбатын зөвлөх Д.Золжаргал, П.Мөнхтулга нарын хүмүүст  мандат олгов.

Д.ЗОЛЖАРГАЛ: Тэрбээр Д.Эрдэнэбатын туслахаар ажиллаж байгаад нэгдүгээр тойрогт нэр дэвшихээр орж ирсэн залуучуудын нэг. Түүнийг Архангай аймгийн Ардчилсан намын дарга М.Батжаргалыг “жийж” байж оронд нь оруулж ирсэн. Эл тойрогт Д.Золжаргалыг оруулж ирэхийн тулд нэг сарын өмнөөс М.Батжаргалыг хөөж явуулсан байдаг.

Н.БАТБАЯР: Нэр дэвшигчдийн нэрс гарах хүртэл “Фортуна” Н.Батбаярын нэр битүү морь байв.  Түүний охин Б.Жаргаланг эл тойрогт нэр дэвшинэ гэж байсан ч “Охиныхоо ард нуугдсан Фортуна” гэнэт гарч ирсэн. Н.Батбаярын тухайд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байх хугацаандаа 2014 онд “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байсан.

П.МӨНХТУЛГА: Ардчилсан нам нэгэн шинэ залууг оруулж ирсэн нь анхаарал татаж байна. Тодруулбал, “Хөх чоно” группын захирал Ө.Пүрэвбаатарын хүү П.Мөнхтулга Архангайд нэр дэвшинэ. Түүний нэр шинээр дуулдаж байгаа боловч хоёр ч дээд сургууль төгссөн, шинэ тутам гарч ирж буй боловсролтой залуусын нэг гэгдэж буй. Тэрээр Байтын холбооны дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 7 метр өндөр таван цагирагийг санаачлан бариулсан гээд нийгэмд нилээн идэвхтэй.

-БИЕ ДААГЧ “БИТҮҮ МОРЬ” Э.БОЛОРЧУЛУУН-

МАН нэрлэж, АН-ыг тоочвол нэг иймэрхүү. Харин эл тойрогт жижиг намууд болон бие даагчдын дундаас товойх нэг дүр бий нь, Э.Болорчулуун.

Э.БОЛОРЧУЛУУН: Тэрбээр Ганболдын багийн хүн. Ж.Мөнхбатын сайн найз. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан тул хөлөөрөө бол Ц.Сандуйгийн хүн ч гэгддэг. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг түүнийг АТГ-т шалгуулахаар өгчихсөн сураг  дуулдаж байгаа. Э.Болорчулуун нэгдүгээр тойргоос МАН-ын гурвын дараа орох хамгийн “өөдтэй” нь гэгдэж буй. Улмаар МАН-ын гурвын саналыг хуваах хүн гэцгээж байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

21
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
19 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Bolorchuluun Arkhangaid tsakhiur hagalax hun dee

Зочин
Зочин

Bolorchuluun huvi hvniihee huvid mash zuv hvn, bolovsroltoi, shudraga, mash sain zaluu demjij baigaa shv.

Зочин
Зочин

Татвар төлөгчдийн мөнгөөр эрх мэдлээ ашиглан зөвхөн өөрийн аймгийн оюутнуудад дотуур байр нийслэлд барих гэж байгаа хэрэг үү. Арай дэндүү биш үү, боловсролын сайд аа. Монголын ард түмний хүүхдүүдийн ####ь нь таны өмнөөс, ####ь нь араас гараа вэ

Manan
Manan

Bitgii goridoo…ene songuuliar shine 3 huchin garnaa.yun MANAN

irgen ирген
irgen ирген

Архангай Батжарг#### гэж зерлег будуулег бох байнаа

Зочин
Зочин

АН, МАН-аас олигтой хүн ####га, бүгд авилгачид байна. Удв#### сайд, Болохчулуун, өөр нэг хүн гарч ирнэ.

Zkvygk
Zkvygk

Udval demii bizde ternii orond emch jargalmaa geed huuhen deer bhda

Зочин
Зочин

МАНАНгийн эсрэг хамтдаа МАХН д өгнөө

Зочин
Зочин

За сонгуулийн сурт####чилгаа хуулийн хугацаанаасаа өмнө эхэлчихсэн энэ нь тийм энэ нь ийм гээд бүүр дугаарлаад эхэлчихсэн өөрөөр хэлбэл сурт####чилгааг ийм аргаар хийж байна.Одоо ийм асууд#### бүрийг ш####гаж хууль зөрчсөн хариуцлага тооцох хэрэгтэ

Зочин
Зочин

Архангайхан их сонин хүмүүсээ аймагт өчнөөн сайхан зам тавиад янзлаад бхад батбаярыг сонгоогүй. Өөр аймгийн төвд зам тавигдаагүй шдээ яг үнэндээ юм хийснэн сонгодоггүй

Зочин.Ариунаа.
Зочин.Ариунаа.

Э.Болорчулуун гэж бөөн будлианы эзэншдээ.Арын ха####гаар танил т####даа газар нэлээд олгосон .хүний газарыг улаан цайм дээрэмдэж өөр хүнд өгчөад би мэдэхгүй гэж бсанаа мартсан бхдаа.

Зочин
Зочин

Д.Золжарг#### гэж маш өөдгүй эр хүн. Дарга дагаж гүйсэн худлаа гар. Мөнгө, ####бан туша####ын төлөө хэнтэй ч нөхөрлөж, хэнийг ч ####ж чадах өөдгүй эр гэж маш олон ойрын хүмүүс нь хэлдэг. Эрийн жудаггүй

зочин
зочин

Оргүй дорвол охинтой гэгчээр бараг АН н дээр юм шиг бна Гэвч бие даагч болон бусад намаас ямар хүмүүс бгаа юм бол доо

Зочин
Зочин

АН аас хоёр сууд#### бат####гаатай юм бна

Zkvygk
Zkvygk

AH noos munkhtulga l gehees nuguu 2 ni demii bhdaa ter batbayraar yahnuu arhichin

Зочин
Зочин

Шинэ намаа дэмжээ

Bold
Bold

МАН-ын гурваа л дэмжинэ дээ. Өөр хараад байх хүн ####га.

Аги
Аги

Э. Мөнхсайхан гэж мундаг з####уу биеэ дааж бна лээ тэрийг дэмжинэ. Энэ хэд дэмий биз дээ

иргэн
иргэн

Ийм зүйл бичиж улстөрчдөөс мөнгө авдагаа боль.Магтан матаад байгаа юм уу хаашаа юм бэ.Б####иар улстөрчдийн гар хөл болсон хэвлэлийнхэн боль.МАН-н 3 гишүүн зүгээр л гардагаараа гарна.З####уу хүмүүс хийсэн ажил ихтэй.Цаашид ч гэсэн хийнэ.

Зочин
Зочин

Батбаяр Архангайд юм хийсээн. Батбаяргүй 4 жилд Архангайд юу хийсэн бэ

Зочин
Зочин

Төв х####хын жинхэнэ урваач шарваач хүмүүс юуг ч сонгож мэднэ. Эвгүй гарууддаа архангайнхан

Back to top button