УЛС ТӨР

БАЯНХОНГОР: МАН-аас Г.Занданшатар ӨНГӨЛЖ, АН-аас П.Нүрзэд “ОД ШҮҮРЧ”, Д.Мөнх-Эрдэнэ, Э.Содномжамц нар САНАЛ ХУВААНА

EGUUR.MN сайт УИХ-ын ээлжит сонгуулийн 29 тойргийн нэр дэвшигчдийг тойрог бүрээр нь онцолж, багцлан хүргэж буй. Өнөөдөр бид гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт нэр дэвшигчдийн талаарх ерөнхий прогнозыг хүргэж байна. Хонгор нутгийнхан олон ургалч үзэлтэй, Говийн сумдадаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг үл ойлгогдох байдлаар “бурханчлан” шүтдэг, ихэвчлэн цэнхэр талд  итгэл үзүүлж, тэдэнд гомдсон үедээ улаанд суудал өгдөг ард түмэн билээ.

МАН: Г.ЗАНДАНШАТАР “БАРЬЦГҮЙ”, Б.БАТЦЭЦЭГ ТЕНДЕРЧИН, КАЗИНОЧИН ТҮҮХТЭЙ, АВАХААС Л.ЭЛДЭВ-ОЧИР

МАН энэ удаа ард түмэнд О.Баасанхүү лугаа танигдсан М.Билэгтийг жийж, түүний оронд У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай “казинодож” явсан хар түүхтэй, хэвлэлийн салбарын бүх тендерийг давуу эрхээр түүгч гэх муу нэртэй Б.Батцэцэгт мандат өгсөн. Үүнийг улстөрийн хүрээнд “Г.Занданшатар ялагдахаас айхдаа зориуд М.Билэгтийг жийсэн” гэдэг  тайллаар уншиж, чимээгүй байдлаар Л.Элдэв-Очир нь ч баярлаад өнгөрсөн билээ.

Л.ЭЛДЭВ-ОЧИР: Баянхонгор аймгийн МАН-ын хороог 2016 оны сонгуулийн өмнө удирдаж, нэгэн үес нутагтаа амьдарч явсан эл эрхэм парламентад суух хугацаандаа айхтар хар бараан зүйлд нэр холбогдоогүй. Ерөнхийдөө хэн хүний ая эвийг олдог, хөдөөнөөс ирсэн дарга нараа ч сайхан “хооллоод” буцаах ухаантай, найрсаг хүн билээ. Парламентад хувийн хэвшлийг хайрладаг, эдийн засгийн асуудлууд дээр эрүүл нүдээр хардаг байдлаараа дөмөг хэдийнхээ тоонд зүй ёсоор багтдаг.

Хангайн сумдад тэр сайн ажилласан ч Ерөнхийлөгч Х.Баттулгыг бурханчлан шүтдэг говийн сумдаас санал авах магадлал нь бага. Тэр ил зарлаж, хэд хэдэн алтны уурхайн үйл ажиллагааг хаах, тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авсан. Гэвч аймаг дахь гар хөлүүдээрээ дамжуулан алтны уурхайнуудтай “сүжирдэг” гэх яриа хөвөрдөг. Түүнчлэн мөрийтэй тоглоом тоглодог нэг тийм дампуу төрлийн залуус нь мөлхөө байдлаар түүний төлөө сайн ажиллана гэх хүлээлттэй байна.

Г.ЗАНДАНШАТАР: Спикер гэдэг утгаараа түүнийг ялах боломжтой гэгдэж буй. Нөгөө талаас Л.Элдэв-Очироо бодвол Х.Баттулгын хүн тул  түүний талаар сөрөг пиар бага явах магадлалтай. Дөрвөн жилийн хугацаанд сул гишүүн, ЗГХЭГ-ын дарга, спикерийн албан тушаалд суусан тул тойрогтоо төсвийн хөрөнгө оруулалтыг ч нэлээд сайн татсан.Одонтой ээжүүдэд оёдлын машин тарааж, залуусын багаар хөлөө сайн бэлдчихээд сурталчилгааны хугацаагаа хүлээж байна.

Гол нь, Г.Занданшатар өнгөрсөн хугацаанд маш олон Баянхонгорын залуусыг төрд ажилд оруулж өгсөн. Тэд нь сайн ахынхаа ачийг хариулах үүрэг хүлээх юм. ЖДҮХС-гийн зээлийн асуудалд хүртэл нь нэр нь холбогдсон ч тэр ямагт уснаас хуурай гарч сурсан хүн билээ. Улстөрийн хүрээндээ Г.Занданшатар Ц.Анандбазарын томоохон бизнесүүдийн лоббиг хийж, гадны оронд гацсан Т.Бадамжунайн хамгаалалтыг  хүртэл үүсгэж чадсан гэгддэг машид сэргэлэн хүн. Түүнийг мандат найдвартай авах хүмүүст эрх баригч оруулан тоолж буй.

Б.БАТЦЭЦЭГ: Хөшигний ард “Италид л элчингээр явуулаад өг. Эрүүл мэнд, бизнесийн байдлаа бодсон ч тэр элчингээр л явчихвал болчих гээд байна” гэж намынхнаасаа хэдхэн сарын өмнө гуйсан гэх. Гэвч гэнэт тооноор орж ирээд л тэр мандатаа авчихсан. Тэрбээр “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтыг нь бид ДЭЛГЭСЭН.

Мөн нийтлэлч Б.Оргилмаа “Банк дампууртал казинодсон нь” нийтлэлдээ “Хадгаламж” банкны 14.2 тэрбумаа казинодсон хүмүүс дунд Б.Батцэцэг явсныг баримтаар бичсэн. Төрийн мөнгөөр казинодож, тендер авч, тэр тоолондоо МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй ойр явсан эл хатагтайд өнөөдөр хонгор нутгийнхан итгэл үзүүлнэ гэхэд бэрх. Даргаа найрахаас малчдыг найрах нь илүү хэцүү байдгийг ганган эмэгтэй маань удахгүй мэдрэх биз ээ.


АН: БАЯНХОНГОРЧУУД Д.ГАНБАТ МЭТЭЭС УЙДСАН Ч АРДЧИЛАЛД, ЗАЛУУСТ ХАЙРТАЙ АРД ТҮМЭН

Д.ГАНБАТ: Ерөнхийлөгч Х.Баттулгын буянаар 2012 онд хонгор нутгийнхны итгэлийг хүлээж, парламентад сууж байсан эл эрхэм энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвшиж буй. Тэрбээр УИХ-ын гишүүний нэр төрөө барьцаалан зээл авсан Д.Дамба-Очир гишүүний кэйстэй маш дөхүү байдлаар “… тендергүй уг мөнгийг олгож өг. Асуудал үүсвэл УИХ-ын гишүүн Д.Ганбат миний бие хариуцах болно” гэсэн бичиг хийж өгөөд, өөрийн “Техник импорт” компанид төрөөс мөнгө гаргуулсан түүхтэй. Тэр мөнгөөрөө баахан бидон тараасан.

Улстөрд тодорсон түүх бичээгүй, бөөрөнхий, аялдан дагагч дүртэй эл гишүүн ядарсан иргэдийн мөнгийг хүүлдэг банк бустай гэдгээ ХОМ-тээ мэдүүлсэн байдаг. Өнгөрсөн жилүүдэд  Баянхонгорт үе үе бидон тарааж, оюутнуудад тэтгэлэг олгох зэргээр усалгаа хийсэн. Ажилладаг арга барил нь, бодлого ярихаасаа илүүтэйгээр юухан хээхнээр иргэдийг аргалж байгаад төрд гардаг өвгөн стийлтэй. Түүнийг АТГ-аас бидоны асуудлаар нь шалгаж, яллагдагчаар татсан гэгдэж буй ч Баянхонгорт нэр дэвшиж буй нь хачирхалтай.

А.АДЪЯАСҮРЭН: Уул уурхайн салбарт бизнестэй эл эмэгтэй шинэ жилийн үеэр Баянхонгорын сумдаар тойрч, азын сугалаа, урлагийн тоглолтоор бөмбөгдсөн. Хонгор нутгийнхан “Аа, нөгөө баян эмэгтэй”  гэж тодотгож буй. Аймагтаа богино хугацаанд ажилласан гэхэд хөөрхөн хоногшиж чадсан нь энэ юм. Мөн тэр сурах бичиг тараасан сайн имижтэй.  Нөгөө эмэгтэй квот нь сурах бичгийн тендер авдаг гэх муу нэртэй. Сүүлийн үед хэвлэлийн салбарын төлбөртэй бүх контентод дүрээ мөнхөлж, сонгуулийн пиараа эрчимжүүлээд байна. Мөнхүү Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн статусаас сонгуульд дэвшиж буй залуу эмэгтэй юм.

П.НҮРЗЭД: Авах зүйл нь, энэ залууд дээр толгой дараалан бичигдсэн эрхмүүд шиг хар түүхгүй, хулгай зэлгий хийсэн муу кэйсгүй. Муу нь,  Баянхонгорт бага танигдсан. Сүүлд “Билэгтэй яриа” нэвтрүүлэгт оролцож,  Ерөнхийлөгч Х.Баттулгын дотночлон үздэг зөвлөх, өвөө эмээ дээрээ өссөн хүү, хурдан морь сонирхдог, жүжигчин М.Баярмагнайн  алаг нүдэн дүүг авч суун, дөрвөн хүүхдийн аав болсон зэргээ ярьж байж л олон нийт жаахан мэдэх болсон.

Улстөрийн карьерын хувьд богино хугацаанд өссөн,  эдүгээ АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний статустай аж. Ерөнхийлөгч Х.Баттулгын улстөрд сойж буй залуусын эгнээнд П.Нүрзэд багтаж буй. Өмнө нь, Баянхонгорт Булган нутгийн хүү, олимпийн аварга Н.Түвшинбаяр залуу дүр төрхөөр нэрлэгдэн, УИХ-д  хүч үзэж байсан бол энэ удаа яг унаган нутгийн залуу нь очиж байгаагаараа онцлогтой.


БУСАД:  САХИЛГАГҮЙ Д.МӨНХ-ЭРДЭНЭ, ТОГТУУН СУУРЬШИЛТАЙ Э.СОДНОМЖАМЦ НАР САНАЛ ХУВААНА

Баянхонгорчууд бие даагч, эсвэл АН, МАН-аас өөр намын сонгогч  УИХ-д гаргасан түүхгүй. Тиймээс ч МАХН тэргүүтэй жижиг намуудын нэр дэвшигчдийг ерөнхийдөө “шаанс”-гүй гэж үзэж байна. Энэ ангилалд МАХН-аас Ж.Ганзул, Г.Цэвээнжав, “Зөв хүн Электорат” эвслийн Ж.Төмөрхуяг, Ж.Ариунтуяа,  Шинэ эвслийн О.Батсүх, Цэнджав нарын нэр дэвшигчдийг багтааж болно.

Харин нэг сонирхолтой дүр байгаа. Тэр бол, ЭМЯ-ны ТНБД асан, Нийслэлийн Тамгын газрын дарга асан Э.Содномжамц. Улстөрийн хүрээнд түүнийг “төрийн хар хүн”, “бичиг цаасанд боловсорсон” гэх сайн нэр дагадаг. МАН-аас нэр дэвших горьдлого тээж байсан ч эмэгтэй квот явах нь тодорхой болсон тул МАХН-ын мандатыг  сонгож таарав. Аймагтаа сайн нэр хүндтэй, хөлөө ч супер бэлдсэн гэгдэж буй эл эрхэм МАН-ын гурван нэр дэвшигчийн саналыг хуваах  хатуу самар болох нь тодорхой билээ.

Дараачийн онцлох хүн нь бие даагч Д.Мөнх-Эрдэнэ. Бизнесийн салбарт амжилттай ажилласан түүхтэй, улстөрийн карьер нь холимог бүлмэг. Алдаа, оноо нь олон нийтийн нүдэн дээр байдаг эл эрхэмд Баянхонгорчууд ам сайтай байгаа нь нууц биш. Үе үеийн сонгуулиар өөрийгөө сойдог ч яг эцсийн мөчид мандатаас хасагддаг, зардаг ч гэх Д.Мөнх-Эрдэнэ бие дааж өрсөлдөхөөр саяхан гарын үсгээ цуглуулаад ирсэн. Мөн л АН, МАН-ын нэр дэвшигчдийг “айлгах” дүрээр нэрлэгдэж байна.

ДҮГНЭЛТ: Эрх биш спикер гэдгээрээ МАН-аас Г.Занданшатар хамгийн сайн давхина гэгдэж буй. Гэвч спикерүүд эрдэж очоод, унадаг түүх ч бусад аймагт гарч л байдаг. Харин АН-ын тухайд хамгийн муу танигдсан, бэл бэлчин нь ч тасарчихсан биш байдалтай Ерөнхийлөгчийн зөвлөх П.Нүрзэдийн рейтинги огцом өсөлтөөр харвачихаж мэдэхээр байна. Намууд эмэгтэй квот аргагүйн эрхэнд өгцгөөсөн ч ялалт байгуулна гэхэд асар бүрхэг. Өмнө нь бичиж байсанчлан, Д.Мөнх-Эрдэнийг суудал авч мэдэх тэрслүү дүрээр дахин нэрлэе. Ардчилалд хайртай, амь халуун үзэлтэй, эрх чөлөөг дээдэлдэг ард түмэн билээ, хонгор нутгийнхан.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

50
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
43 Сэтгэгдлүүд
7 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Дэд сайдын суудлыг мөнгө, ######## 2-оо зэрэг зарж байж олж авсан хүүхнийг сонгоно гэж бодохгүй л бна. Хүмүүс тэнэг биш шүү дээ.

Зочин
Зочин

Пүрэвийн Нүрзэд, Т.Содномжамц, Д.Мөнх-Эрдэнэ нарыг дэмжиж байна.

Зочин
Зочин

Батцэцэгийг гарна л гэж бодож Двэшүүлсэн байх даа. Ийм хачин хүмүүс гаргаж ирж, Баянхонгорыг зориуд Ан-д өгсөн юм биш үү. Ан ялах байх аа даа

Зочин
Зочин

Нүрзэд Адъяасүрэн нь бараг дээр юм биш үү, Баахан хулгайч юмнууд сонгож бхаар

Иргэн
Иргэн

Мэдэхгүй юм даа. Ярилцлага өгч чадагүй байгаа хүн сонгогчдоо төлөөлөөд дуугарч чадах уу

Мөнхзориг
Мөнхзориг

Содномжамцыг 3ийн нэгээр сонгочмоор хүн мөнөөсөө мөн шүү. Улс төрд бизнес хийгчэд ороод байхаар яаж хөгжих вээдээ. Содномжамц уул нь Ардын намаас үзсэн бол найдвартай л даа. Энэ Зандан л мурьдгаараа мурьчих шиг боллоодоо.

Зочин
Зочин

З####уугаас Нүрзэд, энэ консулаар яваад орилоод байдаг Мөн Эрдэнэ хоёрыг дэмжиж байна. Баяхонгороос Бидон Ганбаа тэргүүтэй гөшчүүлээр одоо дутахгүй ээ

Зочин
Зочин

Мөнх – Эрдэнийг сонгож тэнэгтэвээ !!!
Бөөн хувийн ашиг сонирхол .
Урд хөршид ####ба хашиж байхдаа Улсын нэрийг уландаа гишгэсэн панзчин шүү дээ.

Сонгууль
Сонгууль

Тэгээд хувийн ашиг сонирхолгүй хэн байгаан хэлээдхээч бүгд л тийм шүү дээ бүгд адилхан. З####уу хүн болохоор хамаагүй хурдтай ажиллах байх шүү Мөнх-Эрдэнийг дэмжинээ.

Зочин
Зочин

Элдэв-Очир гишүүнийг би лав дэмжинэ ээ, харин Ан-аас бидон Ганбаа жийгдэж, з####уус нь гарч ирээсэй

МАН
МАН

Энэ удаад Нүрзэд гэж з####ууг дэмжинэ ээ. Ерөнхийлөгчийн хүчийг нэмнэ.

Зочин
Зочин

Өө яг ингээд харахаар олигтойы байгаа юм уу. Бүгд л асууд####тай хүмүүс байна даа. Ингэж байхаар зүгээр нам харг####ахгүй харж байгаад хулгай хийс эн түүх багатай Нүрзэд, Содномжуамц гэдгүүдийг нь дэмжчихмээр юм уу

Ganchuluun
Ganchuluun

Nam bish hun l bid ii amidrald sainaar noloolno shu sodnomjamtsiig bol medhiin uneheer buuritai suuritai hun.

999
999

Shal hudlaa zaljee. Adiyasuren, Sodnomjamts, Ganbat 3 garah yum bilee.

Зочин
Зочин

Aimgaa oligtoi hogjuulchiheed uls torjeesei

Зочин
Зочин

Нүрзэд чинь жүжигчийн Баярмагнайн дүүг авч суусан юм байна ш тээ

Зочин
Зочин

Занданшатар одоо нэг гараад болих хэрэгтэй, Батцэцэг бол бүр бүтэхгүй

Зочин
Зочин

Адъяасүрэн ном тарааж, Батцэцэцг номын тендер авсан гэжээ ха ха, Тендер авдаггүй хүнийг нь дэмжинэ ээ Занданшатар одоо нэг гараад болих хэрэгтэй, Батцэцэг бол бүр бүтэхгүй. Соджамц нутагтаа ирж дэвшиж байгаа аж. Нам харг####захгүй дэмжинэ ээ

Зочин
Зочин

Зананшатарыг сонговол тэнэг гэхээс өөр юу ч хэлэх вэ дээ

МАН-ЫН ГИШҮҮН
МАН-ЫН ГИШҮҮН

ЭЛДЭВ-ОЧИР , ЗАНДАНШАТАР ХОЁР ДЭМИЙ

Зочин
Зочин

Занданшатар,Хурэлсух хоер Ми буулгаснаас МАНАН,тууний гар хелийг огт хендеегуй хоер нуур гаргаж дур эсгэсэн з####илан хийж бга улсууд !!

Зочин
Зочин

Би Содномжамц, мѳнхэрдэнэ, Элдэвочир нарыг дэмжинэ дээ

Зочин
Зочин

1. Л.ЭЛДЭВ-ОЧИР 2. Э.Содномжамц 3. Д.Мөнх-Эрдэнэ ийм л юм болохоор бна

Зочин
Зочин

AN, MAN-´hen ч байсан сонгохгүй ! Бид цоо шинэ хүчин гаргаж ирж улсаа урагшлуулна ! 30 жил өмхий намагт суулаа !

Зочин
Зочин

Зандашатарыгаа дэмжинэ ээ, гэхдээ сөрөг хүчнээс нь з####уу хүн гарч ирээсэй

Зочин
Зочин

Занданшатар гахай УИХ н нэр хүндийг унагааж Баттулгын ########ийг долоосоор хугацаа нь дууссан. Элдэв очир нь дээр байхаа.

Хонгор
Хонгор

Элдэв очир дэмий хүндээ.содномжамц занданшатар мөнхэрдэнэ 3 л гарчаасай

Зочин
Зочин

Баянхонгорт бүү хэл улс оронд танигдсан, дайчин Билэгтийг жийдэг дүүрсэн МАН шүү! Одоо яахав АН-д л сайн юм болж

Булгаа
Булгаа

Занданшатар нүрзэд хоероороо ерөнхийлөгчийн багаа зузаатгаад
Содномжамцаар аймгаа төлөөлүүлмээр хувийн бизнесгүй
Насаараа төрд явсан хүндээ

Зочин
Зочин

Бид МАХН с нэр дэвшсэн хүмүүсээ сонгоно МАН АН ыг сонгохгүй

Дуурсахын хөндий
Дуурсахын хөндий

Би Баянхонгорынх Эрчим хүчний Бямбаа Рина 2-ын зах лээр зогсодог Ер нь хүмүүсийн хандлага Н.Энхбаяр т#### руугаа эргэчихсэн байна шүү

Зочинн
Зочинн

Мөнхэрдэнэ чөлөөтэй гарнашдээ

Зочинн
Зочинн

Тэр Нүрзэд бүтэхгүй с####га өвгөнийг хотын дарга байхад цүнхий нь барьдаг байлаа гэж….

Зочин
Зочин

Төрд гараад хулгайхгүй гэсэн итгэл төрүүлсэн хүнийг нь л дэмжинэ.

Тавын бидон
Тавын бидон

Дөчийн бидон хоёрыг өгвөл Гамбаагаа гаргана аа

Иргэн
Иргэн

Мэдэхгүй юм даа. Ярилцлага өгч чадагүй байгаа хүн сонгогчдоо төлөөлөөд дуугарч чадах уу

Зочин
Зочин

монхэрдэнэ онголох ундэсгуй хэн ч танихгуй их хурлын гишуун гэдэг сэтгэлийн ходлол биш хунээ таних хэрэгтэй

999
999

Ardiin namiin 3 bugd husuulna aa

Зочин
Зочин

haha Anam chin hun muulah ajilgaandaa orj dee eguur an naminh gdgin medegdej bna shuu

Зочин
Зочин

Шун####тай явд####тай з####ьтай казиночин тэндэрчин батцэцэг чимээгүй элчингээрээ явахгүй шунаж байж бүх юмаа ####даж дээ. Хох нь нь. Адгийн б####иар авгай шүү. Хайран ёрөнхий сайдын нэр. Тархийг нь сайн угаажээ даргынхаа. Аймаар шун####ын тулам.

Зочин
Зочин

Т.Содномжамц бол Төрийн хар хүн шүү. Одоо цагт Монголын төрд маш хэрэгтэй хүн дээ.

Зочин
Зочин

Зээл авч чадаагүй хөгшидөө баян гэж ялган гадуурхасан МАН с нэр дэвшигчийг сонгохгүй шүү

Zochin
Zochin

Eldevochir geh zalitai luuhaaniig hen demjihiin,odoo tsartsaa nuulgej chadahgui.

ЗОЧИН
ЗОЧИН

РЕНБИЧИ ЗАНДАНШАТАР ЭНЭТХЭГ ЦАГААН ТАМХИ ХӨӨРГӨНДӨӨ ХИЙГЭЭД ХИЙДДЭЭ СУУХ ГЭСЭН ЮМ БАЙЖ Л ДЭЭ
ЭНЭ БОЛ ЗАНДАНШАТАР ЯГ МӨН. ЗАНДАНШАТАРАА ЭХЛЭЭД ХӨӨРӨГНИЙХӨӨ УЯРЫГ ОЛЧИХООД ДАРАА НЬ УЛС ЭХ ОРНЫ АСУУДАЛ ЯРЬВАЛ ЯАСАН ЮМ БЭ?

ИРГЭН
ИРГЭН

БИДОН ГАНБАТ ХА ХА ХА ЭНЭ НӨГӨӨ ЦУНЦАГА ГАНБАТ БАЙНА Л ДАА. ХӨГИЙН ХӨӨРХӨН ЭР ДЭЭ

Зохиолч
Зохиолч

Ханатай л туусан байна даа. Хэвлэлийн компани шударга өрсөлдөж тендер авч л амьдарна. Манай зохиолч, яруу найрагчид, сэтгүүлчид гэхэд тийшээ л гүйдэг. Хэн Адмонд очиж Энхбатаар загнуулахыг хүсэх билээ. Номын ариун хүрээлэлд М, Аз хур магнат

Хонгор
Хонгор

Ман ы 3 тасархай гарнаа бүр тасархай шүү харж л байгаарай

Иргэн
Иргэн

Нүрзэд хэл яриа нь хөгжөөгүй бацаан явахгүй ээ. Хүн ч танихгүй.

Зочин
Зочин

hel yria ni hugjtsun hugshin banid nartaa hulhiduulmaar bgaamvv tgeed

Зочин
Зочин

Хөгшин гульказууддаа хульхдуулаад явж бай тэгвэл

Back to top button