УЛС ТӨР

Л.Батжав тойргоо худалдаж, У.Хүрэлсүхэд “ДАГААР ОРОВ”

Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээр горилж байсан хуульч Л.Батжав өнөөдөр /2020.05.20/ гэв гэнэт МАН-д элсэж олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэв. Тэрээр МАН-ын дарга У.Хүрэлсүхээс гишүүний үнэмлэх, тэмдэг гардан авсан байна.

Хэнтийд бие даахаар гарын үсгээ цуглуулж амжсан Л.Батжав гэнэт нэрээ татаж, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болсон нь мэдээж олон хардлага, асуултыг ардаа үлдээв. Тэр хэрээрээ олон ч хариултыг цухалзуулав.

Тодруулбал, тэр Хэнтийн нөхөн сонгуульд өөрийгөө сойж аль 2018 оны сүүл үеэс л аймагтаа бэлтгэлээ базаачихсан. Албан бусаар сурталчилгаагаа чамгүй сайн хийж, тойргоо ханатал усалж, сошиал орчинд ч идэвхтэй дүр төрхийг бүтээж амжсан. Л.Батжавыг намнах МАН-ын удирдлагуудын шалтгаан ЭНЭ.

МАН Хэнтийн бие даагчаас болгоомжилж, түүнийг ийнхүү дагаар оруулсан нүүдэл хийж буй. Эл нүүдэл нь тус аймагт эрх баригч намын нэр хүнд муу байгаа гэдгийг илтгэж байгаа хэрэг л дээ. Хамгийн их санал хуваах магадлалтай бие даагчийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар ийнхүү “намнаж“, өөрсдийн эгнээндээ нэгтгэв.

Бэлтгэлдээ бараг нэг тэрбум төгрөг цацсан гэгддэг Л.Батжав эцэст нь тойргоо ийм амарханаар худалдчихаж байгаа юм.

Одоо тулаан МАН-ын У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ болон АН-ын Э.Бат-Үүл, Ж.Оюунбаатар, Т.Пүрэвхатан нарын дунд өрнөх нь.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
13 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Солиот
Солиот

Үзэл бодлоороо тогтворгүй ийм хогийн амьтадыг яах гэж авч байгаа юм бэ. Саяхан л Элбэгийн ########ийг долоох гээд явж байсан даг. Үзэл бодол нь хувирдаг иймэрхүү улс төрийн хулгайч нар л жинхэнэ ####уурчид байдаг юм даа.

Зочинц
Зочинц

Занданшатар өнгөлж ч гэх шиг тэр этгэнд юу хийсийнн хөөрхий…

Мэднээ
Мэднээ

Албан туша####ын наймаа явагдаж дээ

zochin
zochin

Ene chin ardchilsan namd baisan shuudee. Taliigaach Batkhuu gishuunii uudiig odor shonogui sahisan doldoi yavsaniig nj medehiin bna. Ashgui dee neree tataj tumen huurtaad neg balai holion bantan Ikh hurald garaagui ni ikh yum.

Зочин
Зочин

Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч юм даа. АН Баасанхүү, Жавхланг элсүүлээд л. Бас л мөнгө өгч элсүүлсэн бизээ.

Unen
Unen

Пялдага

Зочин
Зочин

Энэ угаасаа л гарахааргүй амьтан байсандөө

Зочин
Зочин

ene hulgaich daxin songuuliaas exleed uwchignood baisiin

ӨАМЫИ
ӨАМЫИ

ТОЙРГОО ӨГЛӨӨ, ЗАРЛАА ГЭХИЙГ НЬ БОДОХОД ЭНЭ ТОЙРОГ ГЭЭЧ НЬ ХУВЬЧЛАГДСАН ЭСВЭЛ ӨМЧЛӨГДСӨН БАЙДАГ ЮМ УУ?

Зочин
Зочин

Ийм Дамбийжаагийн Тоодонгууд л аюултай байдаг юм. Энэ бол уг нь цэвэр хууль зөрчиж байгаа л асууд#### ш дээ ####бан туша####ын наймаа. Сонгуулийн хуулинд ажилд оруулах, ажлын сан#### тавих гээд зөндөө зүйл байгаа даа хэхэ. Тоодойсон юм

doloogch
doloogch

xaxa nuguuduul ni baavgai agnasan bairtai bayartai baih shiv kkk

Зочин
Зочин

Заза иймэрхүү хамхуул шиг нөхдүүдийг намнах хэрэгтэй. Овоо нөхөр гарах нь уу дээ гэсэн ийм л арчаагүй байгаа юм даа.

Ааа
Ааа

Энэ бол сайхан өрсөлдөөн ганц хүн айл болохгүй ганц мод г#### болохгүй бие даагч ямар болж хувирдагийг Монголын ард түмэн мэдэрсэн Гэхдээ :бие даагч бол цэвэр бизнесс хүний карманд орох амархан хоол

Back to top button