УЛС ТӨР

БУЛГАН: Ж.Бат-Эрдэнэ “цойлж”, үлдсэн нэг суудлынх нь төлөө Ц.Анандбазар, Б.Гүнбилэг нар өрсөлдөнө

EGUUR.MN сайт УИХ-ын ээлжит сонгуулийн 29 тойргийн нэр дэвшигчдийг тойрог бүрээр нь онцолж, багцлан хүргэж буй. Бид өмнө нь АРХАНГАЙ, БАЯН-ӨЛГИЙ, БАЯНХОНГОР-ын тойрогт нэр дэвшигчдийн ерөнхий өнгийг тоймлон хүргэсэн.

Өнөөдөр бид дөрөвдүгээр тойрог буюу Булган аймгийн нэр дэвшигчдийн прогнозыг та бүхэндээ хүргэж байна. Булган аймагт 1996 онд Ардчилсан холбоо эвсэл ялсныг эс тооцвол улаан талд гар өргөсөөр ирсэн. Тиймээс ч эрх баригч нам энэ удаа Булганы тойргийг хос мандаттай болгон мялаасан юм.


МАН: Ц.АНАНДБАЗАРЫН ХАР ТЕХНОЛОГИД ДАРАГДЧИХГҮЙ Л БОЛ Ж.БАТ-ЭРДЭНЭ “ЦОЙЛНО”

Ж.БАТ-ЭРДЭНЭ: МАН-д найдвартай суудал авч ирэх хүмүүсийн тэргүүн эгнээнд Ж.Бат-Эрдэнэ гишүүн бичигдэж буй. Энэ нь ч их учиртай. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хамгийн олон өдрийг өнгөрүүлж, чацарганы талбай,  сүүний цех, Булганы айраг, зөгийн аж ахуй, малчдын хотонд явсан гишүүнээр тодорсон. Гол нь, орон нутгийн иргэдийн мөнгөний эргэлтийг сайжруулахын тулд төрөөс дэмжиж болох бүхий л арга замыг тэр хайж ажилласан.

У.Хүрэлсүхийн засгийн газарт Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаал хашиж ч яаман дээр нь хүн амины хэрэг гарч, “Хариуцлагаа үүрч, ажлаа өгье” гэж жиргээд л хэлсэндээ хүрсэн. Түүний дараа сайд нар толгой дараалан зөрчил гаргасан ч Ж.Бат-Эрдэнэ шиг ажлаа өгье гэж дуугараагүй. Энэ утгаараа У.Хүрэлсүх “Эр хүн шиг, төрийн хар хүн шиг загнасан” гэж үнэлэн, мандатыг нь нэлээд эрт өгсөн байдаг.

Ц.АНАНДБАЗАР: Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мөнгөтэй, бизнестэй улсууд түүгээрээ ажлаа хийгээрэй” хэмээхэн ширүүхэн хэлж, Ц.Анандбазарыг нэгэн үес “Миний нүдэнд битгий үзэгд” хэмээсэн гэгддэг. Н.Энхбаярын туслах байх үеэсээ даргынхаа нэрийг барих замаар асар их ажил бүтээж, бизнесээ өнгөлсөн гэгддэг эл эрхэм өдгөө спикер Г.Занданшатартай ойр. Түүгээр дамжуулж, бизнесийн хамаг л ажлаа амжуулж, У.Хүрэлсүхийг найрсаар байгаад мандат авсан гэх.

Шинэ нисэх буудлын шатахуун цэнэглэх хэсэг, Эрдэнэт үйлдвэрийн овоолго, Газрын тосны үйлдвэр гээд Ц.Анандбазарт оролцоогүй том төсөл асар цөөн. Асар их мөнгөний эргэлтээсээ өчүүхнийг тасалж, Булганчуудад шатахуун авах эрхийн бичиг, киноны тасалбар сэлтхэн тарааж, “усалгаа” хийсэн. Бизнест хөлөө олчихсон олигархи эрхэм булганчуудын борог амьдралыг ойлгоход асар бэрх. Гэвч асар их хар технологитой эл эрхэм юу ч хамаагүй хийгээд гараад ирэхийн төлөө л зүтгэх билээ.


АН:  ОРХОНЫГ УСАЛЖ ЯВСАН Д.ӨСӨХ-БАЯР БУЛГАН РУУ УРВАЖ, ЗАЛУУ ДҮРД ҮХЛИЙН ТОЙРОГ ӨГӨВ

С.ГАЛ-ЭРДЭНЭ: Булган аймгийн Ардчилсан намын Дэд дарга, Булган аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн гэсэн статустай залуу. Ардчилсан нам угаас Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нартай үзэлцэж, хүч тамираа бараад яахав гэсэн байдлаар зориуд залуу хүнд сул мандат өгсөн гэж харагдаж буй.

Д.ӨСӨХБАЯР: Орхон аймагт нэр дэвшинэ гэгдэж байсан ч мандат хуваарилах үеэр Булган дээр гэнэт гарч ирсэн. Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, Орхон аймгийн МоАХ-ын дарга, “Орхон чандмань” компанийн захирал гэсэн албан тушаалтай нэгэн юм. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн хүмүүсийн нэг. Булгантай холбогдох үүх түүх багаай уг эрхмийг айргаараа алдартай ард түмэн муухан хүлээж авч буй нь нууц биш.


БУСАД: БАЙРАА ЗАРЖ, ПАРЛАМЕНТЫН СУУДАЛ ХҮСЭГЧ Б.ГҮНБИЛЭГ

УИХ-ын даргын албан тушаалаас М.Энхболд буусны дараа хуульч Б.Гүнбилэг МАН-аас гарсан. Эртнээс Булган аймагт дэвших мөрөөдөлтэй явсан бөгөөд “Зөв Хүн-Электорат” эвслээс хүч үзэж буй. Нэгэн үес хуулийн салбарт нэр хүнд сайтай байсан ч нэг тийм барьцгүй ч юм шиг байдлаар “муулагдах” болсон. Тэрбээр “Булган аймаг нь ажил үйлсээрээ уруудаад байгаа тул байраа зараад ч болтугай нэр дэвшиж, нутаг орноо аврах хүсэлтэй байгаа талаараа хэвлэлд өгсөн яриандаа онцолсон байдаг.

Гэр орноо заран байж, УИХ-д суух тийм адгуу хүслээр жигүүрлэсэн хүн парламентад орж ирээд юу хийх вэ гэдэг нь бас л сонин. Нөгөө талаас гэрээ засаагүй хүн төр засахад бас бэрхтэй. Мэдээж тэрбээр Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нарын саналыг зүй ёсоор хуваах дүр мөн үү гэвэл мөн. Гэхдээ яг ялалт байгуулна гэхэд бас хэцүү билээ.

ДҮГНЭЛТ: Ганц мандаттай тойрогт уйгагүй ажилласан, аймгийн МАН-ын хороогоо ахалдаг, өнгөрсөн дөрвөн жилд аймгийнхаа ажилд хамгийн их оролцсон гэдэг утгаараа Ж.Бат-Эрдэнэ Булганд цойлно гэсэн прогноз дэвшүүлж байна. Харин түүний араас мэдлэг боловсролтой ч бэл нимгэн Б.Гүнбилэг орж ирэх үү, хар бяр, эд мөнгөөрөө гайхуулагч Ц.Анандбазар хүчээр суудал авах уу гэх хүлээлт үүсчээ. АН-ын нэр дэвшигчдийн тухайд айхтар ихээр урагшаа явахгүй гэсэн таамаг байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

31
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
23 Сэтгэгдлүүд
8 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Ungas
Ungas

Булганд батэрдэнэ цойлж байгаа бол тэнд дампуурсан газар байна гэсэн уг

Aldar
Aldar

Yg unenig yaruu todor helle

zochin
zochin

ungas duugai aril

Зочин
Зочин

Tiimshuu

Зочин
Зочин

Bulganchuud iim balai yumnuudiig arai songoj tenegtehgui blgui dee. Ter neg gishuun sahaltai nuhur Dambiin Khishegeetei sulbeetei nileed no-toi nuhur gesen. Harin yum buteeh tehnokratuud bval iluu eh orond heregtei bh.

Oyun
Oyun

Heleed yu gehwe. Arai ch bat erdene gj balai yumig songohgui bailgui de

ZOCHIN
ZOCHIN

Hutsna biz chi.harin ch gantsaaraa murtluu toirogtoo mash ajillasn hvn shvv.Cham shig hvnii sainiig bish saariig ni hardag bugs uhaj ywdag durakuud l muulj bga.Ajil hiisen hvn muu helegdej zvgeer suusnuud ni uhaantnuud boloh geed bnuudaa.

Зочин
Зочин

Хогийн рецедивист каяачин Хишигээтэй холбоотой юм бол тэр эрүүгийн хулгайчуудтайгаа нийлсэн нь дээр дээ. Булганчууд минь энд тэндэхийн хаягд#### жийгдэл биш унаган нутгийн шинэ хүнээ сонгосон нь дээр.Сод монголын босс сонговол ядаж сах####аас

Дэнсээ
Дэнсээ

Батэрдэнэ сайн сайн.
Гүнбилэг ч гайгүй мэргэжилдээ сайн санагдсан.
Анандбазар л биш бол хэн ч яахав. Тэр хүн их хур####д биш шоронд л орох байх.

Бид нэг санаатай байна
Бид нэг санаатай байна

Гүнбилэг гарах байх шинэ з####уус л юм хийнэ, Бизнесийхэн бизнесээ хийгээ

Ungas
Ungas

Битгий шаа бас гуцаа гэж горьдсон бааснууд

Зочин
Зочин

Анандбазар хогийн гар ш дээ. Шарга морьтод хуучин оросын хүүхдийн зусланд ахмадын сувил####ын зориул####таар засаж тохижуулсан барилгын ажилдаа хөлсөөр ажиллуулсан барилгын инженерийнхээ хэдхэн төгрөгний ц####ин дээр луу унжиж мурьж байсан амьтан

Иргэн
Иргэн

Амжих юм болов уу даа. Цаг өөр болсон гэдгийг мэдэхгүй м#### уу

Зочин.
Зочин.

Одоо энэ МАН д хууртагдахаа больё. Гүнбилэгийг дэмжинээ… ирж яваа цаг

Сүхээ
Сүхээ

Анандбазар Булганы хүн биш Гүнбилэг бол нутгийн з####уу

Зочин
Зочин

Gvnbileg garah bh 1 r

Зочин
Зочин

Gunbileg sain zaluu zaluu ue ee songoh bolsoon

Булган
Булган

Элбэгдорж, Миеэ Энхболдын л хүн биш бол яахав

Зочин
Зочин

Анандбазар Булганы гар####тай Эрдэнэтийн нэг охиныг сургууль төгсөнгүүт “туслахаараа” авч ид з####уу насанд нь ашиглаж амьдр####ыг нь үрж сүүлд нь америк руу “дэвшүүлэн” ########уулж, нөгөөтөх нь америкт очоод нэг шар толгойттой суусандаа хөөрхий.

Зочин
Зочин

Өсөхөөгийн зураг биш байна. Ойдовын зураг тавьчихаж.

Aldar
Aldar

Ene site eldwiin balai mede zahialgataigar bichj ard tumnii tarhig ugaaha boliwol taarna

Aldar
Aldar

Ene bat erdene gj nuhur yum hiin butegegui bhd ahij songono ged bga humusig gaihad bh yum

ZOCHIN
ZOCHIN

barilga baishindaa bish alsiig harsan irgedee ajiltai orlogtoi bolgoh tal mash ih zvil hj ywaa hvn ### mine.Cham shig usan tarhi yugaa oilgohow dee.Mungu neheh hvn muulahaa medne ta nar.

Зочин
Зочин

Эрдэнэт хотын хүн Булганруу цөлөгдсөн.Ардчилсан намдаа гологдож Өсөхбаяр нь Булганруу жиигдсэн.Булган хогын сав биш шүү дэ.

Зочин
Зочин

Д.Өсөхбаяр Булган аймгийн Сайхан сумын уугуул юмаа. Ерөнхийлөгчийн хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх. Булганыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан байхаа.

Зочин
Зочин

МАН-аас дэвшиж буй 2 нөхөр хар технологи сайтай иймэрхүү мэдээ бэлдэж энд тэнд бичиж байгаад луйвардах гэж санаархаж байж мэднэ шүү болгоомжил болж өвгөл МАН-д л битгий сан####аа өгөөрэй манайхаан Г####-Эрдэнэ гээд з####ууд Булганчууд ам их сайта

Зочин
Зочин

Анандбазарыг л сонгож тэнэгтэвдээ

Zochin
Zochin

Бат-Эрдэнийг сонгохгүй. Булганчуудыг дарамт####лаа ш дээ. Оролцоогүй ажил орооцолдоогүй тендер ####га. Ажиллаж байсан засгаа унагах гэж гар өргөдөг амьтан бх уу. Хүн ####уулж ажлаа өгчихөөд. Ямаанд мөнгө өгч бэлчээрийг доройтуулах бодлого гаргав

Mgl
Mgl

Gynbileg bol manai Bulganii mundag tyyxch erdemten Boldbaatar gej xynii xyyxed shyy. Aabiinx n dyy Khurelbaatar gej olon jil syrgyyliin zaxiaral xiij bsan.

Зочин
Зочин

baterdene said bhdaa darhanii zamiig oligtoi ajil boloh suuri tootsoo, ehlel beltgelee hiigeegui shde. enhamgalan gej misheel guai ch toosongui. iim l saiduud ba daa. 1 zamaa shiidchihgui. hotiin darga bol manasaar bgad nalaih zamiig ok

Зочин
Зочин

Бат Эрдэнэ сайд байхдаа хөрөнгө оруул####тын гэрээ хэлцлийг нь байгуулаад хүлээлгэж өгсөн. Бас иргэний нийсэхийн либер####ьчл#### бодлого хэрэгжүүлж өнөөдөр нислэгийн тийзийн үнэ тодорхой түвшинд буурсан. С####бараа гаргууд мэддэг мэргэжлийн сайд

Back to top button