УЛС ТӨРХУУЛЬ

ХУУЛЬ: Сонгуулиар мөнгө авсан сонгогч НЭГ САЯ төгрөгөөр ТОРГУУЛНА

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдээд байна. Зургадугаар сарын 02-нд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Сонгууль бүрийн сурталчилгааны үеэр мөнгө төгрөг, эд зүйлс тараалаа гэх маргаан хэл ам дагуулдаг.

Тэгвэл мөнгө тараасан болон мөнгийг нь авсан сонгогч хүртэл торгуулийн хуулийн заалт энэ жилээс хэрэгжиж эхлэх нь ээ.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өөрчлөн найруулсан Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгогч мөнгө авч санал өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.

Зөрчлийн тухай хуулийн 17-р зүйлийн

30.Сонгогч нь:

30.4. аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, сонгогч та нэр дэвшигчээс мөнгө авсан тань нотлогдвол 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу нэг сая төгрөгөөр торгуулах юм.

Харин СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 81.7-д “Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байх юм.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

18
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
16 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Дээдчүүл нь шудрага байхыг хүсэхгүй нь мэдээж
Дээдчүүл нь шудрага байхыг хүсэхгүй нь мэдээж

Ямар утагаггүй торгууль хууль журам гэж энэ вэ авсаныг нь саяар торгоно гэнээ 3-4 саяыг авчихаад саяар торгуулаад байх нь өгсөнийг нь яах ч үгүй байх уу уул нь мөнгө өгсөн хүнийг нь 100 саяр торгоод, сонгуульд орох эрхийг нь хасмаар даа…

Зочин
Зочин

10.000aa neg sayaraa urjeechee hudlaa medeelel tawihaa bolioch

Зочин
Зочин

2 саяыг аваад нэг саяар торгуулья доо

Зочин
Зочин

Гэхдээ нэг хуульчийн тайлбарласнаар хүн зөрчлийн хууль, эрүүгийн хууль 2-оор шийтгэгдэхээс зугтаж явах ёстой юм шиг байлээ ! Ахина дэвшинэ гэсэн хүн !

Zocin
Zocin

Za bitgi hucad bai oorsdo hulgaich hudalc gognuud mai geed am ruu n salabc hiine sfee ta narin huuli gej wu baidag wm ard tvmene bvv daapal

Боломжгуй
Боломжгуй

Хэн ч хэлэхгуй. Зориуд ийм хулхи хууль гаргажээ.

Бодит үнэн
Бодит үнэн

Урамшуул####т байхгүй бол зориуд ам таглуулах арга сэдэж байгаа л байх даа

Туяа
Туяа

Хэрэгждэг бол хамгийн сайн. Харин хэрэгжилт нь ямар байх юм бол доо. Банкаар шилжүүлбэл мэдэхгүй байх даа. Сан#### худ####даж авах арга дэндүү нарийсаад бнаа

Зочин
Зочин

uu mungu ugwul awna shde . bayrlalaa ali nam be ? geed l awna shde. iim hyamraliin yed mungunuus heregtei um algoo

Болдоо
Болдоо

Тэнэг хууль бнаа

Габиден
Габиден

1 нэгж 1000 төгрөг 10,000 нэгж чинь 10,000,000 төгрөг

Зочин
Зочин

ОК, үнэгүй чамайг сонгоно сонгохгүй гэж болох юм байна !

Зочин
Зочин

Пязда пяздаа яахаараа авилг#### өгч байгаа улсуудаа өмөөрч хууль бат####даг бнаа. Бид ямар оймсондоо 10000долларын авилг#### авах биш

Zochi
Zochi

Zov sh dee ogch bgaag ni 5 sayar torgo.

Зочин
Зочин

Мѳнгѳ ѳгч байгааг яаж шийтгэх вэ? Авсан хүн дуугай бай гэсэн сүрдүүлэг үү?

Хурц.
Хурц.

Хахуульдагчийг хамга####сан хууль бат####ж ээ.Уха####аг байна аа. Хахууль өглөө гэж хэлэх амыг нь барьжээ. З####ьтай нэр дэвшигчийн санаачилсэн хууль..

Бодит үнэн
Бодит үнэн

Авсан хүнийг торгох биш, бат####гаатай авсанаа бат####ж чадв#### урамшуул####т болгож 3 дахин их болгож өгвөл хэнд ч хэрэгтэй. Авч хожоод мууг ########уулая л даа.

******
******

Би мөнгө өгвөл авна тэхдээ хэлэхгүй э

Back to top button