ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

Ардчилсан намын амь нэгтэй арван “мафи”

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал хэвлэлд ярилцлага өгчээ. Ардчилсан намын хаяж гарсан лидерүүд нь эргэн ирж буй өнгөрсөн өдрүүдийн улс төрийн дүр зургийг тэрбээр “Ардчилсан нам нэгдмэл цул байх гол цөм бүрдчихлээ” хэмээн хэвлэлд сайшаан магтсан байх юм. Дуртай үедээ Ардчилсан намдаа хайртай болоод дургүйгээ хүрэхээр хаяад явчихдаг түүний хувьд энэ мэт үгийн сайхнаар намынхаа лидерүүдэд тал засч, тохой татах нь байдаг л нэг үзэгдэл. Хоёр ч удаа намаасаа гарахаа мэдэгдэж, нэг удаад нь хаяж явж байсан түүний сурсан занг Э.Бат-Үүл, С.Баярцогт нарын лидерүүд өвлөж өвчилсөн нь яах аргагүй өнгөрсөн өдрүүдийн Ардчилсан нам дахь халуухан улстөржилтийн нэг хэсэг. Гол нь тэдний энэхүү нэгдэл хийгээд нягтрал нь эв нэгдэл эсэн бол Монголын ардчиллын төлөө амбицаа амрааж буй хэрэг биш юм. Харин Ардчилсан намын амь нэгтэй арван мафид ганц нь ганцдахгүй, хоёр нь хоёрдохгүй хор найруулж, хов амилуулж чадах туршлагатай улстөрч хэрэгтэй болсноор тайлбарлах нь үнэнд ойртох биз ээ.

Учир нь, Ардчилсан намын УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 76 нэр дэвшигчид наашаа харж эрх чөлөө, шударга ёс цаашаа харж харьяалагддаг мафи, бүлэглэлийнхээ УИХ дахь кнопыг хэрхэн баталгаажуулах вэ гэдэг “өвчин эмгэг”-т шаналж яваа нь нууц биш юм.

Тэдгээр 10 мафийн удирдагчид бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “АПУ” группын ерөнхийлөгч П.Батсайхан, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулагч Д.Эрдэнэбилэг.

НЭГ: АН-ЫН “МӨНХИЙН ЭЗЭН” Ц.ЭЛБЭГДОРЖ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө, Х.Баттулгын шүүхэд очихгүй, Х.Баттулгыг эсрэг тэмцэх замаар Монголоо аварна гэдэг уриа лоозонг хилийн чинадаас болон эмнэлгийн тусгаарлах өрөөний орноос олонтаа хашгирсан ч эрх чөлөөт өдөр хоногийнхоо тоог уртасгах гэсэн үү, эсвэл ээлжит УИХ-ын сонгуулийн дүнг гартал нам жим нуугдаж хамгаалагдахыг хүссэн үү ойрын өдрүүдэд огтын сонин мэдэгдэл огтхон ч хийсэнгүй. Гэхдээ тэрбээр тусгаарлалтаас гарсан цагаасаа хойш олны чихэнд сонсогдож, нүдэнд уншигдах тод үг хэлээгүй ч гэлээ Ардчилсан намаас нэр дэвшигчдийн квотоос хувьчилж авахаас бол харин хойшоо суугаагүй байх юм. Ингэхдээ тэрбээр хуулийн зөвлөх асан Ч.Өнөрбаярыг Хан-Уул дүүрэгт, хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболдоо Сүхбаатарт, Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан Ц.Баатархүүг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болгоод зогсохгүй Чингэлтэй дүүрэгт нэр дэвшүүлээд амжижээ. Эд бол түүний ирээдүйн 30 жилд түүний улс төрийн эрх ашгийг хамгаалах залуусын армийн байлдагчид бол ойрынх нь хамаатан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, кюкшүзан Б.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Улсын баатар Э.Бат-Үүл нар өөрсдийнхөө төлөө төдийгүй Ц.Элбэгдоржийн төлөө дахин улс төрийн рейнг дээр гарахаар шийдсэн байх юм.

ХОЁР: АН-Д ХҮЧТЭЙ ХЭВЭЭР ОРШИХ Ч.САЙХАНБИЛЭГ

2. Тэгвэл хоёрдахь бүлэглэлийн тухайд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн АНУ-гаас удирдаж буй нэр дэвшигчид бөгөөд “Неткапитал” банк бус санхүүгийн байгууллагын зөвлөх, алдарт Д.Сүндийгийн төрсөн ах Д.Алтангэрэлээр энэ жагсаалт үргэлжилнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Дубайн гэрээг байгуулах замаар Монголын талд ноогдох үр ашгийг хууль зөрчин бууруулсан хэрэгт болон “Монголын зэс корпораци”-ийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад тусалж, Засгийн газрыг худалдааны хэлэлцээрээс хувийн сонирхлоор хасуулсан хэрэгт буруутгагдсанаасаа болж эх орноосоо дайжиж зугтсан тэрбээр Д.Алтангэрэлээр тогтохгүй Сангийн сайд асан С.Баярцогт, Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Б.Бямбасайхан, Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар нарыг өөрийн төлөөлөл болгон нэр дэвшүүлж. Эх орондоо ирж чадахгүй, иргэншлээ солих эсэхдээ хүртэл гомдол тээн яваа түүний хувьд хаа байсан АНУ-гаас Ардчилсан намын нэр дэвшилтэд дөрвийн дөрвөн кнопоор ийнхүү нөлөөлнө гэдэг бас л их том хүч, их том хуйвалдааны гол тоглогч гэдгийг нь яах аргагүй илчилж буй хэрэг ээ.

ГУРАВ: АН-ЫН ӨНӨӨГИЙН ЭЗЭН

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ цөөнгүй хугацаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай зөрчилдсөний эцэст далан таваараа бууж өгч, УИХ-ын 76 нэр дэвшигчдийнхээ квотоос бүхэл бүтэн 10 эрхийг түүнд бэлэг болгон өгсөн нь өнгөрсөн өдрүүдэд улс төрийн хүрээнийхнийг цочирдуулсан гэнэтийн сонин дүн болж өгөв. Учир нь, Ардчилсан намаас нэр дэвших квот олж чадахгүйгээ шаралхаж, сошиалд түмэн гомдол хэлхэж суусан УИХ-ын гишүүн асан Г.Уянга нэр дэвшигчид тодрохоос ердөө нэг өдрийн өмнө тус намд дахин элсэж, дахин нэр дэвших эрхтэй болоод зогсохгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын ногоон бодлогын зөвлөх Д.Пүрэвдаваа, хуулийн зөвлөх Р.Булгамаа, орон тооны бус зөвлөх Ш.Адьшаа, орон тооны бус зөвлөх П.Нүрзэд болон Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар, Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, тус аймагт нэр дэвшигч Н.Ганибал, УИХ-ын гишүүн асан Д.Ганболд, “Номгон санчир” группын ерөнхий захирал А.Адьяасүрэн нарыг араасаа дагуулах нь тэр. Хэрэв тэд УИХ-ын сонгуульд ялалт байгуулж гэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга хууль тогтоох засаглалд албан бус өөрийн бүлэглэлтэй болж дөнгөх юм.

ДӨРӨВ: ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ

Өдгөө хууль хяналтын байгууллагад данстай болсон ч олон жилийн турш хийсэн хэрэг нь шийдэгддэггүй, шалгагддаггүй хүн бол Ардчилсан намын анхны дарга, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав. Тэрбээр энэ удаад Увс аймгийн нэр дэвшигчдийг жинхэнэ утгаар нь өөрийн хүрээллээс сонгосон байх бөгөөд нууц эзэн нь гэгддэг “Тэсо” группынхээ захирал О.Цогтгэрэл, Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, урлагийн гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн С.Жавхлан нарыг нэр дэвшүүлж буй нь энэ юм.

ТАВ: АПУ ТОДОТГОЛТОЙ БАГИЙН АХЛАГЧ П.БАТСАЙХАН

Архи пивоны борлуулалтаараа Монголын зах зээлийг эзэрхийлж буй АПУ групп энэ удаад улс төрийн нөлөөллөө хадгалж үлдэхийг чухалчилж байгаагаа илэрхийлж, гурван квот сугалж аваад амжсан байгаа юм. Ингэхдээ Дорнод аймагт АПУ группын ерөнхийлөгч П.Батсайхан өөрийн төрсөн дүү П.Батчимэгийг Дорнод аймагт, төрсөн ах, төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны том хүү болох Б.Ганхөлөгийг Өвөрхангайд, тус компаниар хаягладаг эдийн засагч П.Түвшинг Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлэхээр шийдүүлж чадсан байгаа юм.

ЗУРГАА: ХОР БҮХНИЙ АРД ОРШИГЧ З.ЭНХБОЛД

Ардчилсан намын даргын хувиар УИХ-ын 2016 оны сонгуульд намаа удирдаж орсон ч ялагдал хүлээсэн УИХ-ын дарга асан З.Энхболд яаж бусдаасаа дутах вэ гэсэндээ дөрвөн ч квотыг ёстой л өөрийн дураар эзэмшилдээ авч чадсан байгаа юм. Ингэхдээ охидын армийг Ардчилсан намд нийлүүлсэн байх бөгөөд өөрийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар ээлжилж ажиллаж байсан Д.Энхтуяаг Дархан-Уул аймагт, Д.Батхандыг Говь-Алтай аймагт нэр дэвшүүлж дөнгөжээ. Түүнчлэн бригадын генерал М.Энх-Амар, Баялаг бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч, ЕTV-ийн эзэн Ч.Даваабаяр нарын УИХ-ын гишүүн болох мөрөөдөл цаг үргэлж З.Энхболдоос уяатай байж ирсэн гэдгийг энд дурдахгүй өнгөрч боломгүй. Тиймээс ч З.Энхболд ховорхон гаргадаг сайхан аашиндаа эзэн болж, тэднийг Ардчилсан намын ахлах зөвлөхийн хувиар УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлж дөнгөжээ.

ДОЛОО: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА АСАН Б.ХУРЦ

Хошууч генерал Б.Хурцын хөтөлгөө морь гэдгээ аль хэдийнэ олонд ил болж, тэрхүү нууц нь илчлэгдсэн О.Баасанхүү Ардчилсан намын батлахыг гардаж авахтайгээ зэрэгцэн мөн л Орхон аймагт нэр дэвшихээ илэрхийлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг боломжит бүх хувилбараар эсэргүүцдэг, сүүлийн үед олноо тэмцэгч гэдгээрээ алдаршаад буй хуульч Т.Энхсайхан мөн л гэр бүлийн харилцан хамаарлаараа Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай эрх ашиг нэг хэмээн хэвлэлд бичигдэх болсон бөгөөд эмэгтэй хүний хувиар хүч дутмаар тэмцэлд ханцуй шамлан орсон нь түүний ар талд зогсоо бат нот хүчтэй холбоотой байсан бололтой юм.

НАЙМ: “АЖНАЙ” КОРПОРАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.БАТ-ЭРДЭНЭ

Монголын хамгийн том хувийн нүүрсний уурхайг эзэмшиж, “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний ордоос нүүрс хулгайлж зардаг гэх хэрэгт ороход удаа дараа шалгагдаж буй УИХ-ын гишүүн, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ энэ удаад мөн л Өмнөговь аймгийг эрх ашгаасаа салгахгүй гэдгээ ил тод баталсан байгаа юм. Ингэхдээ тэрбээр урьдын адил Өмнөговь аймгийн Засаг дарга асан Д.Бадраагийн хамт нэр дэвших бөгөөд өнгөрсөн 20 жилийн турш өөр нэр дэвшигч тус аймагт Ардчилсан намаас тодорч байгаагүйн дээр цаашид ч боломжгүй гэдгийг энэ удаагийн нэр дэвшилт дахин дахин баталж буй хэрэг биз ээ.

ЕС: С.ЭРДЭНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД ҮҮРЭЭ ЗАСАВ

9. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, түүний ахлах зөвлөх З.Энхболд хоёр хамтдаа дөрөө харшуулан хүүхнүүдийн армиар хүч сэлбэхээр шийдсэн энэ удаагийн сонгуулийн хачин сонирхолтой чимэг зүүлт болов бололтой. Учир нь, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч асан Н.Алтанцэцэг, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа, Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Пүрэвхатан нарын хүүхнүүд С.Эрдэнийн багийг тэргүүлдэг бөгөөд бүгд энэ удаад УИХ-ын сонгуульд нэр дэвшиж амжсан байгаа юм. Тэдэнд дээр УИХ дахь Ажлын албаны дарга Д.Золжаргал, хуульч, Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Оросоо, тус намын дэд дарга Ц.Туваан нар зүй ёсоор С.Эрдэнийн багийн төлөөлөл гэдгийг олон ч, намынхан нь ч андахгүй мэддэг болоод уджээ.

АРАВ: “ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК”-НЫ ЭЗЭН, САХАЛ Д.ЭРДЭНЭБИЛЭГ

10. За харин аравдугаар буюу дээрх есөн бүлэглэлийг өөрийнхөө багтай удирддаг толгойлогч бол “Худалдаа хөгжлийн банк”-ны эзэн, сахал Д.Эрдэнэбилэг. Тэрбээр өөрийн албан ёсны төлөөний хүнээ болгож “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион, “Эрдэнэт” үйлдвэр дэхь 49-ийн талын бие төлөөлөгчөөр түр томилж байсан, эдийн засагч Да.Ганболд нараа нэр дэвшүүлж байгаа бол Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, З.Энхболд, Х.Баттулга гээд үлдсэн бүх бүлэглэлийн гишүүд их бага хэмжээгээр “Монголын зэс корпораци”-д үйлчилж ирсэн түүхтэй. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэхэд Д.Эрдэнэбилэгийн багын найз төдийгүй Аж үйлдвэрийн сайд байх хугацаандаа Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Багануурын нүүрсний уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилж авахад нь дэмжлэг үзүүлсэн гэдэг үндэслэлээр хууль шүүхийн байгууллагад дуудагдаж байсан удаатай. Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49-ийн талын эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн хоёр жилийн турш тууштай дуу хоолойгоо илэрхийлж байгаа бөгөөд энэ удаад улс төрийн анхлан суралцагч Э.Долгионыг нь Сүхбаатар дүүрэгт асраг халамжлах том үүргийг хүлээсэн байх юм билээ.

Эндээс харахад Ардчилсан нам Монголын эрх чөлөө, шударга ёсны төлөө бус харин албан ёсоор тус намд бүртгэлтэй арван мафийн эрх ашгийг хамгаалахын төлөө энэ удаагийн УИХ-ын сонгуульд орж буй нь тодорхой боллоо. Яг л Монгол ардын аман зохиолын сонгодог илэрхийлэл болсон “Гунан баатар” үлгэрт “Арвантаван толгойтой атгаалжин хар мөнгөс алдарт хар морио унаад явж байгаа нь тэр” хэмээн Гунан баатарын морь эзэн баатартаа алсаас таньж хэлдэгчлэн Ардчилсан намын арван мафийн тухай ард нийтийнхээ төлөө үг үсэг алдахгүй бичиж, сануулж байх цаг ийнхүү ирэв бололтой. Ард түмний нэр барьсан энэ арван мафиас Ардчилсан намыг аврах тэмцэлд нам эвсэл харгалзахгүй нэгдэн нийлцгээе, монголчууд аа.

РЕДАКЦИЙН БУС КОНТЕНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

12
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
12 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Тэр сэтгүүлч дуракыг чирч авчраад хариуцлага тооцоочээ. Ард түмний асар их хөрөнгийг авч гадаадад гарчихаад жаргаад суухгүй шүү. Хэзээ нэгэн өдөр хариуцлагаа хүлээнэ шүү. Шангаа ч байг####ийн жамаараа хүртэх байхаа хөөрхий.

ЗОЧИН
ЗОЧИН

БҮЛЭГЛЭЛҮҮДИЙГ МЭДЛЭЭ САНАЛАА УХААНТАЙ ѲГѲЦГѲѲЕ

Зочин
Зочин

чадвараар нь сонголт хий гэсэн л үг. Одоо бол эмэгтэй төдөн гишүүн дэвшүүлэх овортой гээд л хөгийн хөгийн нөхдүүдийг дэвшүүлээд намын нэр хүндээ ч ####даад, улмаар УИХ-ын суудлаа ч ####дах юм даа. Үнэхээр чад####тай эмэгтэйчүүд чихэлдэж байгаа бо

Зочин
Зочин

бол эрэгтэй нь цөөн нэр дэвшигч байсан ч болох л юм даа. Гэхдээ юу л болдоо.

Зочин
Зочин

Уучлаарай! Хоёрдох хэсэгт ёстой гэдэг үг ” овортой ” гэж хувираад орчихож.

Mgl
Mgl

Undsen huuliin tests gej mongoliig horlon suitgej baidag gazar bolj jenko sahal gesen mafiig huudeluud ba dariuhan tsaazal

Rt
Rt

Хэн гдг хүн бичив ?! Зохиогч паспорт дээрхи нэрээ бичиж нүүрээ хажууд нь тавьж бгд бичиж баймаар бна шүү!!! Нуугдаж бгд чулуу шидэхийг хэн ч чадна!

Зочин
Зочин

АН д Ц.Элбэгдорж эзэн суусан хэвээрээ байна. Энэ сонгуульд Элбэгдоржийг хамга####ах хүмүүс олон тоогоор нэр дэвшсэн. Тийм учраас АН аас хүн сонгохгүй байх хэрэгтэй

Зочин
Зочин

АН бол үнэхээр Мафи, хулгайчдын бүлэглэл юм. Энэ сонгууль түүнээс төрийг маань цэвэрлэж өгөөсэй гэж з####биран мөргөцгөөе.

Зочин
Зочин

Өөрийн дураар сэтгэж, худлаа бүлэглэл нэр зүүлгэж, ардчилсан намыг унагаах зорилго агуулжээ. Зарим нь огт авц####дахгүй л баына даа.

zochin
zochin

Mash sain medeeleltei xun bichjee,ene songuuliar ene xumuusiin gar xol bolson xumuusiig xeden xuviig songox n Mongol uls mafijsan esex n xragdnaa,Mongoliin maani zaya ondor,songogchid maani edniig xezeech songoxgyi ee.

Зочин
Зочин

Эдгээр гаруудыг сонгож болохгүй юм бна гэж ойлголоо

Back to top button