УЛС ТӨР

ГОВЬ-АЛТАЙ: Ш.Раднаасэд “өнгөлж”, Б.Энх-Амгалан О.Амгаланбаатар нарын дунд өрсөлдөөн өрнөнө

EGUUR.MN сайт УИХ-ын ээлжит сонгуулийн 29 тойргийн нэр дэвшигчдийг тойрог бүрээр нь онцолж, багцлан хүргэж буй. Бид өмнө нь АРХАНГАЙБАЯН-ӨЛГИЙБАЯНХОНГОР, БУЛГАН-ны тойрогт нэр дэвшигчдийн ерөнхий өнгийг тоймлон хүргэсэн. Өнөөдөр бид тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймгийн нэр дэвшигчдийн прогнозыг та бүхэндээ хүргэж байна.

Говь-Алтай аймгийн хувьд хэзээнээс МАН-ынханд итгэл үзүүлж ирсэн. Сүүлийн хэдэн жил улаан өнгөтэй байсан Говь-Алтай аймгийн хувьд өнгөрсөн 2016 оны сонгуульд нэг мандаттай байсан бол энэ жил хоёр мандаттай. Эрх баригчдын зүгээс энэ удаад орон нутагт ялалт байгуулж, суудлынхаа тоог нэмэх зорилгоор нэг мандаттай аймгуудын тоог хоёр болгосны нэг нь Говь-Алтай. Өөрөөр хэлбэл, МАН-ын генсек Д.Амарбаясгаланд “зориулж” нэг мандат нэмсэн.

Харамсалтай нь, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшихээр зэхэж, тойргоо хоёронтоо усалсан нэр дэвшиж чадсангүй. Учир нь түүний нөлөөгөөр аймгийн Засаг даргаар томилогдоод байсан В.Ренцендорж хүн амины хэрэгт сэжиглэгдсэнээр Д.Амарбаясгалан Алтай нутагт очих “нүүргүй” болж, ийнхүү ухарсан. Мөн Зам тээвэр, хөгжлийн Дэд сайд асан Б.Цогтгэрэл нэр дэвшихээр яригдаж байсан ч, рейтинг хүрээгүй учир намаас нь мандат олгоогүй.


МАН: Б.ЭНХ-АМГАЛАН МАН-ЫН ХОЁР ДАХЬ МАНДАТНЫ ХУВЬ ЗАЯАГ ШИЙДНЭ

Харин УИХ-ын ээлжит сонгуулиар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвшихээр эрхээ аваад байгаа.

Б.ЭНХ-АМГАЛАН: Нэлээд олон дүрүүд Говь-Алтайд нэр дэвших асуудал яригдсан ч Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хамгийн боломжит хувилбараар нэрлэгдэж, мандатаа өвөртөлсөн. Тэрбээр Хан-Уул дүүргээс 2016 онд УИХ-д сонгогдсон, ИНЕГ, МИАТ ТӨХК-ийг түшиглэж, тойргоо нэлээд усалж байв. Гэвч Хан-Уул дүүрэгт Н.Номтойбаяр, Д.Сарангэрэл сайд зэрэг хатуу самрууд орж ирсэн. Улмаар намын удирдлагуудын шийдвэр түүнийг Говь-Алтайн тойрог руу нэгэнт чиглүүлсэн юм.

Түүний хувьд Дарханы замын асуудал дээр нэлээд шүүмжлэл дагуулж, оноо алдсан. Харин сайдаар ажиллаж байх хугацаандаа Говь-Алтай аймгийг нийслэлтэй холбох хатуу хучилттай замыг саатуулаагүй. Говь-Алтайн зам дээр бол нэмэх оноо авч чадсан сайд. Үүгээрээ ч Алтайчуудад элэгтэй гэдгээ харуулсан гэж хэлж болно.

Ш.РАДНААСЭД: Түүний хувьд Говь-Алтай аймгаас намдаа нэг суудал авч ирэх хүний нэг гэгдэж буй. Эл тойрогт судалгаагаар хамгийн дээгүүрт байгаа аж. Өнгөрөгч онуудад МАН-ын генсек Д.Амарбаясгалан, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар нар гар нийлэн Ш.Раднаасэдийг Говь-Алтайн тойргоос жийх гэж хэсэг үзсэн. Гэвч явуулж чадаагүй. Эцэстээ нам нь түүнд итгэл хүлээлгэхээс өөр сонголтгүй болсон юм.


АН: О.АМГАЛАНБААТАР Б.ЭНХ-АМГАЛАНГИЙН САНАЛЫГ ХУВААЖ, О.БАТХАНД СУРАГ АЛДАРНА-

О.АМГАЛАНБААТАР:  Судалгаагаар О.Амгаланбаатарын нэр ч дээгүүрт байгаа гэх. Тэрээр аймгийнхаа засаг даргаар ажиллаж байгаад одоо аймгийн Ардчилсан намын дарга хийж буй. Тиймээс АН-ынхан түүнд итгэл үзүүлэхээс өөр гарцгүй болсон. Гэвч О.Амгаланбаатар Алтайчуудын хувьд итгэлтэй нэгэн биш. Аймгаа улстрөжүүлж хоёр талцуулсан гэж хэлэгддэг аж. Мөн тэрбээр 2016 оны сонгуулиар мөнгө тараасан хэрэгт нэр холбогдсон нь өдгөө хэвлэлүүдээр дүүрэн бичигдэж үлджээ. Хэрэв Алтай нутгийнхан нь О.Амгаланбаатартаа итгэл үзүүлэхгүй бол тэр Б.Энх-Амгалан сайдад суудлаа алдаж мэдэх эрсдэлтэй.

О.БАТХАНД: Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 39 сэтгүүлч нэр дэвшиж байгаагийн нэг нь О.Батханд. Тэрбээр З.Энхболдын жинхэнэ гар, хөлийн хүн. З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад хэвлэл мэдээллийн албаны даргаар нь томилогдон ажиллаж байв. Тэр цагаас хойш З.Энхболд түүнийг хаа явсан газраа чирч, намын элдэв албан тушаалд чихэж оруулдаг, бүр нэр дэвшүүлдэг болж байгаа нь энэ. О.Батхандын хувьд уг нь төрсөн нутаг Булган аймгаас нэр дэвших санаархалтай байв. Гэвч түүний үеэл ах болох “Сод Монгол” группийн Ц.Анандбазар Булганаас нэр дэвших болсон тул ахдаа зайгаа тавьж өгч, очиж ч үзээгүй Говь-Алтай руу шидэгдсэн.  

Түүний хувьд “ТВ-9”, “ETV” телевиз болон “Media group”-ын хэвлэл мэдээлэл хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан ч хэвлэл мэдээллийн салбартаа муу нэртэй нэгэн. Энд тэнд хэвлэл мэдээллийн байгууллага, редакцид даргаар томилогдон очхоороо өөрт таалагдаагүй сэтгүүлчдийг ажлаас нь хоморголон халдаг хоббитой. Редакци бужигнуулж явдаг гэдгээр нь хэвлэлийнхэн түүнийг андахгүй.


БУСАД: ЭВСЛҮҮДИЙН НЭР ДЭВШИГЧИД ХАТУУ САМАР БАЙЖ ЧАДАХГҮЙ

Та бидний эвсэл Говь-Алтай аймгийн тойрогт Сандуйн Батбаатар, Базаррагчаагийн Оюунбилэг нарыг нэр дэвшүүлсэн байна.

С.Батбаатар нь  ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Б.Оюунбилэг  нь өмгөөлөгч, 1988 онд МУИС, 1996-1998 онд Удирдлагын Академийг тус тус төгсчээ.

Тэдний хувьд хоёр том намыг бодоход арай сулхан өрсөлдөгч гэж харж байна.

ДҮГНЭЛТ: Алтай нутгийнхны саналыг ихээр авч өнгөлөх магадлалтай хүнээр Ш.Раднаасэд нэрлэгдэж байна. Мэдээж энэ удаагийн сонгуулиар МАН нэг мандат авах уу, хоёр мандат авах уу гэдэг нь Б.Энх-Амгалан сайдаас шалтгаална. Түүний өрсөлдөгч О.Амгаланбаатар. АН-ынханд Говь-Алтай руу явуулах нэр нүүртэй, өөдтэй хүн байгаагүйг нь О.Амгаланбаатарыг илгээснээс нь харж болно. Тэгэхээр гол өрсөлдөөн Б.Энх-Амгалан, О.Амгаланбаатар нарын дунд өрнөнө гэсэн үг. Харин О.Батхандын хувьд З.Энхболдын чихээс. Иймд төрсөн нутаг Булгандаа багтаж чадаагүй эл эмэгтэй Алтайчуудаас олигтой санал авах өрсөлдөгч байж чадахгүй. Түүнчлэн Говь-Алтай аймагт бие даан нэр дэвшигчид өнгөлөх магадлалтай ч гэх таамаг эртнээс явсан.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

27
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
23 Сэтгэгдлүүд
4 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Нөгөө оймсондоо мөнгө нуугчийн хэлсэн Ааяа чинь энд цохиж явна. Хөөн нэлэлцэх хугацааг будилаантуулсан гэх мэт олон юманд холбогдсон ер нь бүтэхгүй з####уу даа.

Дөрвөд хүн
Дөрвөд хүн

Оймс Аяаг сонгоод уйлдаа. Дээрээс нь ДУТУУ Амгаа, сансарын зам, дарханы там Энхамг####ан гэх шиг .Хөөрхий Алтайчуудад минь өөр сонголт ####га даа дандаа бантан. Ядаж 2р хоол идэж үзээч.

Үнэн
Үнэн

Раднаасэд бол авилг####ч хүн. Хөөн хэлэлцэх хугацааг сунгах аргыг нээн олсон эрдэмтэй хүн. Толгой нь буруу ажилладаг ийм л хүнийг хөдөөний баагий нар сонгоно доо.

Зочин
Зочин

Яаж ч бодсон Ардын намын нэр дэвшигчид нь илүү юм байна аа

Зочин
Зочин

раднаасэд нямдоржтой нийлж хөөн хэлэлцэх хугацааг будилуулсан гар шүү дээ

Зочин
Зочин

Radnaased gegch ni huuh heleltseh huuli sanaachlan batluulj hulgaich nariig yalaas chuluulsun gej yarigdaad b.gaa nuhur. Iim hun dahij devshij bolno gej uu

Зочин
Зочин

Redacts taraaj yvsanaas bosgoson udaagvi negen bilee O Bathand

Зочин
Зочин

Chi yu meddegtee hvn gvtgeed bnaa

Hab
Hab

Turd olon terbum tugrugnii hohirol uchruulsan luiwarchda hamgaalj huun heleltseh hugatsaa sanaachilsan RADNAASED yahara terguuldgiin hut###g hog we chi ain humuus uur bolson za.

Зочин
Зочин

Манай Алтай нутаг ийм хүн хүчгүй, боловсролтой шударга хүнгүй болчихсон юм байх даа. Раднаасэд гээд авилгачин, Амг####анбаатар гээд шоронгийн тав хоёр хоёр том намаас нэр дэвшдэг. Чааваас даа

зочин
зочин

ааяа өнгөлөхөөсөө өнгөрсөөн хөө

Зочин
Зочин

Оюундарь Болормаа 2-ыг мэлхий С. ЭРДЭНЭ Говь-Алтай руу илгээсэн бол 2-ыг байг гэхэд 1 сууд#### бол гарцаагүй байлаа. Өмхий намгийн мэлхийгээс с####цгаа

Зочин
Зочин

DALAI LAM YUMAA . SHUUD MEDDEG. OWGON CH MELMII N SOHOR TORSIIN BLEE SHDE

Зочин
Зочин

Раднаасэд з####уу хүн бж олон хахууль авсан ####бан туша####танд ял завших боломжийг өөрөө санаачлан батлуулсан гэмгүй царайтай хорчин. Ийм хүмүүсийг дахин сонгохоо л больчих.

Зочин
Зочин

Засаг дарга бсан Амг####анбаатар гэж заваан юм бна. Эрээ цээргүй нутгийнхаа хүмүүсийн нүдэн дээр онгоцонд хүүхэн шуухантай үнсэлдээд л бүр идсэн. Ёстой сэжгийн з####уу бсан. Харваас донтой. Бас 1 мөнгөний асууд####д холбогдож бсан. Энэ бүткү ээ.

Зочин
Зочин

Yana daaa tiim buduuleg soylgui hun yaj aimgiin neriig oodtei avch yvah ve dee

Зочин
Зочин

Алтайчууд энэ сонгуулиар МАХН-ыг сонгохоор эргэж буц####тгүй шийдсэн шүү.

Зочин
Зочин

Ааяаа бол ####тайгаас одоо гарна гэж юж байхав дээ

Зочинкк
Зочинкк

Алтайчууд Булгамааг дэмжих бхөа

Бат
Бат

Оимсчины босс гэмгүй царайлсан хорчин нөгөөх нь энхболд даргыгаа хүүкэд худ####даж сайд болсон 2 бна даа урваач шарваачид засагт ханыхан дургүй

Зочин
Зочин

Kkk ednii site mergeldegboltsiinmii chaavaas kkk ataarhuunaasan 1 huuhniig ni bur alahnee

Зочин
Зочин

Говь-Алтайчууд бүү хууртаарай. Манангаас с####ахын тулд эвслийн 2-ыг дэмжиж сонголтоо хийгээрэй. Монгод манангаас илүү хорлон сүйтгэгч байхгүй шүү.

Зочин
Зочин

Энх-Амг####ан Дарханы замаа яах гэж байна. Шинэ зам тавина гэж хөөрцөглөөд зүгээр явж байсан замыг хуулж хаяад 2 жил болов. Ажил хариуцах чадваргүй ийм юмнууд бүтээх биш бүрэлгэчихээд энд тэнд дэвшээд тэнүүчлээв явах юм.

Алтай
Алтай

Раднаасэд ✅
Энэ хүн ####тайдаа үнэнч хүн.
Нутгаа дээдэлж л бв#### түмнээ л гэсэн үг.
Харин оюунбилэг гэж худ####ч хүн чанаргүй чавганц ёстой д####д ор.

Одонхүү
Одонхүү

Алтайд минь харин энэ удаа сонгочих охин дэвшиж байнадаа, энэ Батханд сэтгүүлч уул усандаа нэртэй сайн хүний удам , сүрхий ч охин

Алтайн хөх
Алтайн хөх

Энэ худлаа мэдээ бна, Амг####анбаатар тасархай өнгөлнө, харин МАН ын 2 сан####аа хуваана байх

Зочин
Зочин

ENHAMGALAN HEREGGUI DEE. MISHEEL EE OOD TATNA. 1 ZAM BARIH GEJ YAJ MAILJ BGAA N ILERHII

Back to top button