ХУУЛЬ

Г.Солтаныг эрэн сурвалжилж эхэлжээ

АТГ-аас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүдийг шалгаж байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Солтан хууль хяналтын байгууллагын ажилтнуудаас зугтаж олдохгүй байгаа учир эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Тэрээр бүртгүүлсэн хаяган дээрээ очихгүй байгаа бололтой.

Түүнийг  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл олгож, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн яллагдагчаар татаад байгаа. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтаныг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянаад шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1683 дугаар захирамжаар  албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дараа Г.Солтаны өмгөөлөгч Э.Туул Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг  5 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүлээж  аваагүй юм.

Харин УИХ-ын гишүүн О.Дамба-Очирт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн бол, УИХ-ын гишүүн Г.Ундармаад холбогдох хэрэг прокурорын шатанд ирээд байна.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
4 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Экс ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг үлдээж Солтанаар туг тахихаар шийджээдээ

Зочин
Зочин

Soltan duu bagatai ugiin. adilhan bariachee.muusain gahainuud! asuudlaa shiiduuleh gej mungu ugsiin baigaa bz dee tegeed yug ni avah geev, tsagdaa prokuror hutsna daa yostoi!

Зочин
Зочин

Nogoonnuurt ehner avaad uuliin muhart hevtjiinee. Olood avaarai

Зочин
Зочин

Казакстанруу гараад явчихсан байхаа

Зочин
Зочин

Казахстан гарсан биз дээ. Нутагтай улсууд

Back to top button