УЛС ТӨР

ДУНДГОВЬ, ГОВЬСҮМБЭР: Гялайж гялтайх ганц ч нэр дэвшигчгүй ХАР ТОЙРОГ

EGUUR.MN сайт УИХ-ын ээлжит сонгуулийн 29 тойргийн нэр дэвшигчдийг тойрог бүрээр нь онцолж, багцлан хүргэж буй. Бид өмнө нь АРХАНГАЙ, БАЯН-ӨЛГИЙ, БАЯНХОНГОР, БУЛГАН, ГОВЬ-АЛТАЙН тойрогт нэр дэвшигчдийн ерөнхий өнгийг тоймлон хүргэсэн. Өнөөдөр бид ЗУРГАДУГААР тойрог буюу ДУНДГОВЬ, ГОВЬСҮМБЭР аймгийн нэр дэвшигчдийн прогнозыг хүргэж байна.

Дундговь аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр аймгууд дунд сүүл мушгиж ирсэн. Эрх баригчид тойрог зурахдаа энэ жил Говьсүмбэр аймгийг Дундговьтой нэгтгэсэн. Энэ нь сөрөг хүчин болох Ардчилсан намд хоёр суудал авах боломжийг олгосон гэж хэлж болно. Учир нь, энэ тойрогт МАН хүний нөөц муутай.  Хүний нөөцгүйгээ мэдсээр байж, Говьсүмбэрийг Дорноговиос салгасан нь цагаан туг өргөн, бууж өгсөн явдал болсон гэж үзэх улстөрчид ч байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Орхон аймагт өрсөлдөх нүх малтах болсноор Д.Дамба-Очир “жийгдэж”, эцэс сүүлдээ Дундговь аймгийг бараадахаас аргагүйд хүрсэн. МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Дундговьд нэр дэвшин өрсөлдөхөөр хоёр жил тойргоо усалж гүйсэн. Дундговь бол түүний аав, ээжийн нутаг юм гэдэг. Харин сонгуулийн өмнө МАН дотор байдал өөрчлөгдөж,  Д.Дамба-Очир шахагдаж эхэлсэн.  ЖДҮ-гийн асуудлаасаа болж бараадсан, мөрөөдсөн Дундговьдоо нэр дэвшиж чадаагүй юм.


МАН: МАН-ЫНХАН Д.ДАМБА-ОЧИРЫГ ЖИЙЖ СҮ.БАТБОЛДОД ИТГЭЛ ҮЗҮҮЛЖ, Г.МӨНХЦЭЦЭГИЙГ ХӨТЛҮҮЛЭН ЯВУУЛАВ

Харин МАН-ынхан энэ тойрог дээрээ жил жилийнхтэйгээ адил тун ядмаг сонголт хийсэн. Тодруулбал, Сү.Батболд, Г.Мөнхцэцэг гэсэн хоёр хүнийг сонгож явуулав.

СҮ.БАТБОЛД: УИХ-ын гишүүн Сү.Батболд нь 2004 оноос хойш өнөөг хүртэл Сүхбаатар дүүргээс тасралтгүй УИХ-д сонгогдсон нэгэн юм. Тэгвэл тэрээр энэ удаа тойргоо сольж, ээжийнхээ нутгийг бараадаж, Дундговьт өрсөлдөхөөр болов. Тойрог сэлгэх энэ нүүдэл нь түүний хувьд хотод нэр дэвшихээс илүү шаанстай санагдсаных. Нийслэлчүүд түүнийг энэ удаа яагаад ч сонгохгүй тул аав ээжийн нутаг гэгдэгчдийн нэг болж хөдөөг зорих нүүдэл хийж буй нь энэ.

Сү.Батболдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бусад бүхий л албан тушаалыг хашиж явсан. Оффшор хөрөнгөний асуудлаасаа эхлээд хусаад арилшгүй муу нэр түүнийг дагадаг. Гэвч улстөрийн суудлаас ховхрох, гишүүний сэнтийгээс салах болоогүй л гэнэ.

Сар гаруйн өмнө өөрийн эзэмшлийн Чингис зочид буудалд Дундговийн дарга удирдлагуудыг цуглуулан тархидах ажиллагаа явуулсан. Эл асуудлаараа шалгагдаж байгаа гэж сэтгүүлчид жиргэж байв.

Г.МӨНХЦЭЦЭГ: МАН-ын зарим гишүүдийн “өөрсдөө ч төсөөлөөгүй сонголт”-ын нэг бол Г.Мөнхцэцэг. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хувьд тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулиар Дорноговь-Говьсүмбэр аймгийн тойргоос сонгогдсон. Дорноговь аймгийн тойргоос жийгдсэн ч дараагийн тойргоос атгах хувь заяа түүнд ногдов. Говьсүмбэрийг Дундговьтой нэгтгэх замаар С.Батболдтой хөтлөлцүүлэн явуулав. Дэвшээд гарахгүй ч квот бөглөх зорилгоор мандат өгөх гишүүдийн тоонд хөшигний ард нэрлэгдсэн. Өнгөрсөн дөрвөн жил олигтой хийж гийгүүлсэн зүйлгүй ч, М.Энхболдын талаас жийгдээгүй ганц эмэгтэй. Жийгдээгүй шалтгаан нь ихээхэн учир битүүлэг. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу, байх уу гэдэг хувь заяа шийдэгдэх үеэр Г.Мөнхцэцэг БАЙХГҮЙ байж таарсан. Гадаадад явсан үе. Байхгүй байж эсрэг кноп дараагүй түүнд ийнхүү өнөөдөр аз авч ирж байгаа гэгдэх яриа байгаа юм.


АН: АН-ЫНХАН Б.НАРАНХҮҮД ТОЙРОГ ОЛГОДГООРОО ОЛГОВ, ХАРИН СОНГОГЧИД ЯАХ ВЭ

Б.НАРАНХҮҮ: 2008, 2012, 2016 онд Б.Наранхүү Дундговь аймгаас тасралтгүй сонгогдон УИХ-ын сэнтийд заларч ирэв. Гэвч энэ 12 жилийн эцэст парламентын “жилийн тэмдэг” гэх нэртэй болтлоо чуулган тасалдгаараа алдаршжээ. Улстөрчийнхөө хувиар өнгөрсөн хугацаанд ямар амжилт гаргаж, ард иргэдэд хэрэгтэй шийдвэр гарахад нөлөөлөв. Гэвч тэр ямар ч амжилт гаргасангүй. Ганц олигтой хууль санаачилж, ажлын хэсэгт ажилласан ч гэж дуулдаагүй. Хуралдаа суудаггүй, үндсэн ажлаа хийдүүлж ирсэн гишүүндээ АН энэ жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэгт олон нийт итгэж байв. Бүр тодорхой хэлбэл Б.Наранхүү гишүүнд АН-ынхан мандат олгохгүй гэж бодож байв. Гэвч АН-ынхан Б.Наранхүүгээс татгалзсангүй. Намдаа уламжлалт нэг суудал авч ирнэ гэж итгэснийх. Ардчилсан намынхан сонгууль бүрээр Б.Наранхүүд тойрог өгөөд байдаг нь ч сонин, Дундговийнхон Б.Наранхүүг сонгоод байдаг нь ч сонин. Сургалтын төлбөр, мотоцикл, машин тараасан шигээ бийлэгжүү загнаж ахиад сонгогдоно гэдэгтээ тэр итгэлтэй байгаа бололтой.

Л.ОДСЭР: Ардчилсан намын нөгөө сонголт нь Л.Одсэр гэх шинэ залуу. Тэрбээр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн. “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд сүүлийн таван жил судалгаа хийж Говьсүмбэр аймгийг жишиг болгон ажилласан гэх тодотголтой юм билээ. Эл хөтөлбөрөө Ардчилсан намын удирдлагуудад өргөн барьж бүр мөрийн хөтөлбөрт нь тусгуулж амжсан байна. Түүний хувьд Говьсүмбэртээ нэртэй, зүстэй болохоор сонгогдох магадлалтай хүний нэг гэгдэж буй.


ТА БИДНИЙ ЭВСЭЛ: ХӨДӨЛГӨӨНИЙХНИЙГ БАРААДЖЭЭ

МАХН, ИЗНН, МУНН нэгдэж Та бидний эвсэл байгуулсан. Эл эвсэл хөдөлгөөний залуучуудыг цөөнгүй нэр дэвшүүлжээ.

Д.ЭНХСАЙХАН: Та бидний эвслээс Говьсүмбэр, Дундговь аймагт Дашцэрэнгийн Энхсайхан нэр дэвшиж байна. Тэрбээр эрхзүйч мэргэжилтэй бөгөөд өмнө нь МАХН-аас НИТХ-д нэр дэвшиж байсан билээ.

Ц.МӨНХБАЯР: Цэцгээгийн Мөнхбаяр Та бидний эвслээс нэр дэвшжээ. Тэрбээр агротехникч, сэтгүүлч мэргэжилтэй. “Онги гол” хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж, өнгөрсөн хугацаанд уул уурхайтай холбоотой асуудал хөндөж, оролдож ирсэн нэгэн. Урт нэртэй хуулийг эсэргүүцэж Төрийн ордны гадаа буу шийдэм гаргаж явсан хүний нэг. Арваад жилийн өмнө поошиг нүдэж, талбай дээр жагсаал хийж, цагаан хоолойгоор орилж улстөрд орж ирдэг байсан бол одоо ТББ, хөдөлгөөний ард нуугдсан шударга царайлсан тэмцэгчид улстөрд орж ирэхийг санаархдаг болж. Ингэхдээ ТББ -ууд нь уул ус, байгаль, нийгмийн аль л болж бүтэхгүй сэдэв барьж авч тэмцэл ярьж, нийгмийн өдөөдөг.

ДҮГНЭЛТ: Дундговьчууд энэ жил мөн л гялайж гялтайх ганц ч олигтой нэр дэвшигчгүй ХАР ТОЙРОГ байх нь. Мэдээж өрсөлдөх чадвараараа сулхан аймгуудыг ахиад л сүүл мушгина. МАН-ынхны сонголт Сү.Батболдод, Г.Мөнхцэцэгт итгэтлээ ядмагдаж. АН-ынхны сонголт Б.Наранхүүг дахиултлаа дордож. Сү.Батболд, Г.Мөнхцэцэг, Б.Наранхүү нарын хажууд Л.Одсэр нь Говьсүмбэртээ нэртэй, зүстэй байж мэдэх. Дундговийнхон уламжлал ёсоор Б.Наранхүүгээ дахиулбал эл тойрог ЦЭНХЭРТЭХ магадлалтай. Ядаж байхад Та бидний эвсэл энэ жил хөдөлгөөний залууст итгэл үзүүлсэний нэг нь Ц.Мөнхбаяр болж таарав. Хөдөлгөөнийхөн иргэдэд төлийлөн итгэл төрүүлэхүйц байж чадахгүй л болов уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

46
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
43 Сэтгэгдлүүд
3 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Наранхүү бол арай л ичмээр юм

Зочин
Зочин

Тэнэг хүний жишээ хэл гэвэл Наранхүү, шунахай хүний жишээ хэл гэвэл офшорчин Сү. Батболдыг хэлнэ. Наранхүүгээ Дундговьчууд дунд сургуулийн дунд сурдаг хүүхдийн хэмжээний мэдлэг, хүмүүжилтэй болтол нь хүлээ. Битгий сан#### өг. Батболдыг ч бүү

энхээ
энхээ

Дундговь Чойрынхон ингэж шившиг болж амьтны доог тохуу болохоос санаа нь зовдоггүй юмуу…
Яагаад вэ…Дундговьчууд хэзээ ч эвсэж үзээгүй…Арай дээрийгээ д####д ортол нь муулна.Атаа жөтөө аймаар…Одоо Сүгээ дэмжихийн оронд муучла#### ….

Зочин
Зочин

Үнэндээ говьчууд минь ээ та нарт захихад Сү.Батболдыг л гаргав даа бузар нь тулсан хүн бол СҮ шүү та нарт энэ сайхан Мөнхбаяр гэж бурханы бэлэг ирж байхад гараа тосоод л зураад гаргах хэрэгтэй за нөгөөдөх нь та бүхний мэргэн сонголт шүү

залуу
залуу

ц.мөнхбаяр шиг шудрага эх оронч хүнийг сонгох цаг нь ирсээн. дэмжиж байгаа.

уншигч
уншигч

Сү. Батболдын засгийн газар байсан үеэс л монголулс уруудах замруугаа улам орсон шиг санагддаг юм. Уул уурхайг буруу замаар авах, ямар ч хян####тгүй байх, авилга авч өгөх гээд л бүх муу ажиллагааг энэ хүний үед цэцэглэн хөгжсөн. Энэ хүн муу х

Зочин
Зочин

Tiimshuu

Зочин
Зочин

Тийм болоод улс орны эдийн засаг 17.5% өсөлттэй байхад 2 хон жилийн дотор АН Алтанхуяг хасах руу оруулж чадсан юм! Чи бол суут ухаантан

Зочин
Зочин

17.5% usult togloom baigaagui huuhdiin 20 aldar ehiin mungu henii zasgiin gazariin uildeltei bilee dee sain bod

Зочин
Зочин

цэвэрлэнэ. Д.Энхбаяр бас дэмжимээр з####уу байна. Манангийнхан тоохгүй царай гаргасан ч айж үхэх гэж байгаа шүү. Дундговь, Чойрчуудаа МАНАНГ ########уулщя.

Зочин
Зочин

За манай дундговьчуудаа. Энэ наранхүү гэдэг хүнийг энэ удаанаас сонгохоо больсон нь дээр юм бнаа. Нэр цэвэр ухаантай сайн хүнийг сонгоцгооёоо!!! Энэ наранхүү гэдэг нөхөр идэж ууж ханаж цандаж дуусахгүй атга####жийн хар мангас юм бна.

Иргэн
Иргэн

Дампуурсан газар дампуу нөхдүүд л очин

Зочин
Зочин

Б####иар офшоорчин Сү Батболд

Хувьсгал
Хувьсгал

Хөлдүү Наранхүү мангар бацаанаа сонгочхоод .гишүүн болоод иим морь ч түрүүллүүллээ тийм ч дуучин авчирлаа маягын юм яриула#### дахи#### 4 н жил явахгуй юу даа.

Зочин
Зочин

Монголд сонгууль хэрхэн явагддагийн загвар аймаг гэж харагдаж бно

Дэнсээ
Дэнсээ

МАН-ынхны сонголт Сү.Батболдод, Г.Мөнхцэцэгт итгэтлээ ядмагдаж. АН-ынхны сонголт Б.Наранхүүг дахиултлаа дордож.
Ийм тэнэг хүмүүс сонгочихоод дараа нь амьдр#### муу бна гэж гонгинодог гэхээр дундговь, говьсүмбэрийнхэн м####наасаа дор м####нууд

Зочин
Зочин

Ene hed bugd butehgvi Ugaasaa ene jil Dundgovios Gaaliin darga bsan Shudraga O.Ganbat gdg hun garnaa. Harin neg ni hen yum boldoo barag Batbold hudaldaj awaad garah yumshg bna

Irgen
Irgen

Su.Batbold,B.Naranhuu gesen butehgui humuusiig demjij dundgovichuud min balarvaa.ta naryn tuluu hezee ch ene humuus ajillahgui.hoer kandelyarii shuu dee.

Зочин
Зочин

Наранхүү Батболд хоёрыг бол Дундговьчууд бид сонгохгүй Арай ч

Зочин
Зочин

Бороогийн 50 тн ####ттай Сү Батболд холбоотой биз дээ Офшшорт хэдэн сая доллартай болдоо

Зочин
Зочин

Дуу хуурын өлгий нутаг Дундговийнхон минь Наранхүүгийнхээ худ#### амл####тад 12 дахь жилдээ итгэж болохгүй юм шүү! Нутгийг минь доромжилж ханахгүй хэнэггүй хүүр юмдаа

Зочин
Зочин

Eguur.mn songuuliin omno garj irsen n oilgomjtoi bolloo. Zahialgatai site baij

Алдар
Алдар

8 жил юм хийгээгүй хүнийг гаргаж болохгүй . Энэ жил Сү г дэмжээд үзэх хэрэгтэйм шиг .. Ядаж л хийсэн юмтай хүн штээ . Туршлага байгаа , 8 жил сүүл мушгиулж чадсан хүнээс л дээр байх шүү .

Зочин
Зочин

Offshor offshor l geh yum ali ert shiidegdeed shuuheesee batlagdaad garsan zuiliig l yrisaar l baih ymaa ene humuus.

Зочин
Зочин

Duu negteigeer joohon zangaragtai turshlagatai uls turchiig gishuuneer songomoor baina shuu nutag ornii ah duus mini

Зочин
Зочин

Naranhuug ni l gargaj tenegtev busad ni ch yhw

Зочин
Зочин

eguur .mn zaragdchihsan baina haramsaltai yum. Songuuliin omno garj irsen siteuud ugaasaa l iimerhuu baidaltai baidagdaa. Ene niitlelees harwal Ardchilsan nam bolomtoi heterhii neg taliin medeelel baina

Зочин
Зочин

Ярьшиг2 энэ наранхүү мэтийн юм боль2 одоо болооштээ , яасан дуу######ггүй их шун#### ичдэггүй элгэндээ наасан шаарвэ

Зочин
Зочин

Zaa daa Munhbayar gej teroristoor uhsen balaigaa hiih ve yal sonsoj baisan hun ner devchij boldog horvoo yu??!!

Зочин
Зочин

Батболдыг дэмжнэээ

Зочин
Зочин

Odser chin Govisumber aimagtaa 80 say togrogoor hogiin saw hiisen hun shuu dee ta nar boddoo hurandaa naiztaigaa niilj end tend hun zodno

Zochin
Zochin

Su. Batbold odoo bolij heregtei yamar ch erch huchgui heden jil gishuun bailaa. Of horchin ner zuusen #####.

Зочин
Зочин

ene ontsgoi tsag ued bolj baigaa songuuli ontsgoi tsag ued togtoj baigaa zasag shuu. yamar ch turshlaga baihgui nohduud songoj balraw yugaa ch medku toriin ordon dotroo toorood 4 jil bolchihno shuu

Зочин
Зочин

За ёстой ташаа мэдээлэл байна. Та нар ард иргэдийг нэг хашаанд хашёан хонь хурга гэж хараад яриад байна уу тэ энэ бичсэн сэтгүүлчид боловсрол гэх юмны зи ч ####га.

Зочин
Зочин

Дундговьд очоод үз байд#### үнэхээр муудсан учраас д тушрлагатай том улстөрчийг гуйж уриж авчирсан. Аймаг даяараа мэднэ. Наранхүү одон жил нэг шуудайт гурил будаахан өгч, сонгуулиар сан#### өгөөгүй байхад л гараад ирдэг хүн. Яаж юм бүү мэддээ

Зочин
Зочин

Zaa daa naad Odser chin ch dee Biznes hiih gej ulstorluu yavaa naadhand chin yu ch hamaagui. Zasag bhdaa hiisen aljiin har. Baiya gehed chingis bondoos zeelavch nooluuriin uildver bariad l yavsan odoo bhgui. Tolboroo ch hiigeegui geh

Зочин
Зочин

ali heden jiliin umnu harlachihsan baisan toirogt heniig sonsoh erduusuu ch chuhal bish harin ali nam ni bidend ashigtai we?

Зочин
Зочин

Ene udaa bol MAN aa demjeed yavnaa

Зочин
Зочин

Юм хийсэн хүнийг угаасаа хэмлэж байгаа нь монгол зан юмдаа. Энд нэр дурдсан хүмүүсээс ганц олигтой нь гэвэл Батболд гишүүн шүү. Улстөр бизнес хоёр ангид байх ёстой гэдэг үлгэр Наранхүүгээс харагддаг.

Зочин
Зочин

Dundgovid neeree hunii urmand geh yum yu bgaan yu ch bhgui. Iim baij naranhuugee yaagad demjeed bdgiin? Busdiig n tanihchguun bna Su chin harin ergeed buuh ezentei yostoi yum hiij chaddag hun shuu dee. Busad n gadaad garaad zugtdag busuu

sanaa zowinigch
sanaa zowinigch

dundgowid biye daagch baihgui yumuu odser n deer biz ali negiig n songoh l baihdaa

Сонгогч
Сонгогч

МАН, АН-ын захи####гат нийтлэл байна. Бидэнд өөр сонголт бий. Сонгууль зөвхөн АН, МАН 2-ын дунд явагдаж байгаа мэт давуу байдлаар бичиж, ард түмний тархийг угаахаа болих хэрэгтэй.

Зочин
Зочин

Soyomboo haichsin

Зочин
Зочин

Эх оронч Мөнхбаяр тууж явна, дэмжинэ шүү. Дээр байгаа хулгайч дээрэмчид шиг хөрөнгө хумс####ж овоо босгоод, обшорт хийгээд, эсвэл худ#### донгодоод, хурлаа таслаад байхгүй, хааяа зоригтой дуугарч, үл бүтэх этгээдүүдийг илчилж шилбүүрдээд төрөө

Зочин
Зочин

Байг####иа авч үлдэхийн тулд замбараагүй уул уурхайг эсэргүүцсэн Ц.Мөнхбаярыг муулж байгаа сэтгүүлч П.Урнаагаас иччихлээ…

Зочин
Зочин

Бараг Мөнхбаяр нь дээр биз дээ. Аймаг орон нутагт жонш, уран гээд ухсан төнхсөн газар зөндөө байна ядаж энэ асуудлыг хөндөх байх.

Back to top button