Нийгмийн

ДОРНОД: Х.Болорчулуун “дахиж”, Ц.Сэргэлэн, П.Батчимэг нарын дунд өрсөлдөөн өрнөнө

EGUUR.MN сайт УИХ-ын ээлжит сонгуулийн 29 тойргийн нэр дэвшигчдийг тойрог бүрээр нь онцолж, багцлан хүргэж буй. Бид өмнө нь АРХАНГАЙ, БАЯН-ӨЛГИЙ, БАЯНХОНГОР, БУЛГАН, ГОВЬ-АЛТАЙ, ДУНДГОВЬ ГОВЬСҮМБЭРИЙН тойрогт нэр дэвшигчдийн ерөнхий өнгийг тоймлон хүргэсэн. Өнөөдөр бид ЗУРГАДУГААР тойрог буюу ДОРНОД аймгийн нэр дэвшигчдийн прогнозыг хүргэж байна.

Дорнод аймгийн хувьд өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар МАН-д илүү их итгэл хүлээлгэж ирсэн. Тус аймагт ногдох мандатын тоо нэгээр нэмэгдсэн учраас МАН, АН-ын дотоодод нэр дэвших эрхийн төлөө “гал ассан” өрсөлдөөн гарна гэсэн хүлээлттэй байв. Энэ хаврын сонгуулийг хамгийн сонирхолтой эхлүүлсэн нь Дорнод аймгаас хоёронтоо нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хөөсөн явдал. Түүнийг энэ удаад ч Дорнодоос нэр дэвшинэ гэж харж байтал тэрбээр Хан-Уул дүүрэгт очиж Ц.Нямдоржтой үзнэ гэсэн шалтгаан хэлж, тойргоосоо зугтсан. Мөн тус тойрогт У.Хүрэлсүх Х.Болорчулуунд тойрог өгөхгүйгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд асан Б.Энхбаярыг оруулж ирнэ гэсэн хүлээлттэй байв.

МАН: Х.БОЛОРЧУЛУУН, Ц.СЭРГЭЛЭН НАР ДОРНОДЫГ УЛААНТУУЛАХ МАГАДЛАЛТАЙ

Х.БОЛОРЧУЛУУН: ЖДҮ-чин Х.Болорчулууныг явуулах, эсвэл гэдэг эргэлзээ МАН-ын даргад байв. Өөрөөр хэлбэл ЖДҮ-д холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэсэн “ам” У.Хүрэлсүхээс гарсан тул энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй хүмүүсийн тоонд багтаад байв. Гэвч намын дарга нь ярьсан амлалтандаа хүрээгүйгээр “Дорнод гурил хүнс” компаниараа ЖДҮХС-аас зээл хүртсэн Х.Болорчулуун нэр дэвшив. Түүний хувьд хоёр парламент дамнан гишүүнээр сууж буй. Өмнөх 2016 оны сонгуулиар мөнгө тарааж байгаа бичлэг нь тарж байсан хар түүхтэй. Тойрогтоо нэр хүнд сайтай ч хувийн шунал ихтэй, популист улстөрчдийн нэг. Бие даагч байж байгаад МАН-д элссэн нь улстөрийн хувьд аз авчирсан гэж хэлж болно. Улмаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргааар шагнуулсан билээ.

Ц.СЭРГЭЛЭН: МАН-аас ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нэр дэвшихээр эртхэн гэгч ажлаа өгсөн. Түүний хувьд Хилийн цэргийн байгууллагад доороос нь дээш өгсөж ажилласан замналтай нэгэн гэдэг. Тиймээс цэргийн ангиуд ихтэй Дорнод аймагт нэр дэвших нь түүнд давуу тал болно гэж тооцоолжээ. Нөгөө талаар хилийн цэргийн ангиудыг захиргаадалтын аргаар өөртөө санал өгүүлэх гэж байгаа гэх яриа хөшигний ард яригдаж буй. Н.Номтойбаярыг намын гишүүнчлэлээс хассан нь мөн л түүнд ашигтай туссан гэгддэг. Ц.Сэргэлэнгийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ойрын хүн, түүний “гал хамгаалагч”. Мөн Ц.Нямдоржтой сайн найз байсан хүн. Сайн найз Ц.Элбэгдорждоо зориулаад хилийн заставын хажууд байр барьж өгсөн. Нисдэг тэргэн дээрээс гахай буудсан гэх мэтчлэн хөшигний ард хар түүх ихтэйгээр яригддаг хүн.

АН: П.БАТЧИМЭГ, ДОРНОДЫН БИЗНЕСМЕН Ж.ЭНХБОЛДОД ИТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

П.БАТЧИМЭГ: Ардчилсан нам Г.Батхүү агсны дүү АПУ-ийн П.Батчимэгт итгэл үзүүлэн Дорнод аймаг руу илгээжээ. Түүний хувьд Н.Номтойбаяртай өрсөлдөх гээд Дорнодод очсон. Гэвч Н.Номтойбаяр нь Ц.Нямдоржтой үзэх гээд Хан-Уул руу явсан. Гэтэл Ц.Нямдорж нь Эрдэнэтийн тойрог руу явчихсан. Ийм нэг муур хулгана шиг л зүйл хэдэн нэр дэвшигчдийн дунд өрнөв. Энэ тухай тэрбээр Дорнодод очихыг минь мэдээд нэг хүү зугтчих шиг боллоо хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. П.Батчимэгийн хувьд Хан-Уул дүүргээс гурван ч удаа сонгогдож НИТХ-ын төлөөлөгч болсон. Харин Дорнод аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан нь түүнийг эл аймагтай холбож буй ганц сэжим. Тэрээр “АПУ”-ийн П.Батсайханы улстөрд сойж буй дөрвөн хүний нэг. Г.Ганхөлөг, П.Батчимэг, Б.Түвшин, Б.Пунсалмаа нар УИХ-ын гишүүн болно гэдэг нь өөрөө кноп дарах бизнест албан ёсоор хөл тавилаа гэсэн үг гэдгийг бизнесийн салбарынхан болон улс төр бизнесийн бүлэглэлд үйлчилдэг УИХ-ын гишүүд андахгүй сайн мэднэ.

Ж.ЭНХБОЛД: “Чандмань тал” ХХК-ийн захирал, Аймгийн Алдарт уяач Ж.Энхболд Дорнодоос Ардчилсан намыг төлөөлөн нэр дэвшжээ. Дорнод аймгийн уугуул тэрбээр Усны барилгын инженер мэргэжилтэй нэгэн аж. Түүнийг 2015 онд аймагтаа арван давхар орон сууц барьснаар нь нутгийнхан нь ихээхэн танил болсон гэдэг. Мөн аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байж.

ЭВСЛҮҮДЭЭС ХАМГИЙН ХҮЧТЭЙ НЬ С.ОТГОНБААТАР

ШИНЭ нам, БНН, ҮБЗН, МҮАН-ын “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” Х.ОДМАНДАХ:– Архитектор

С.ОТГОНБААТАР: Брой хаус ХХК-ийн захирал тус аймгийн унаган хvvхэд, Германд боловсрол эзэмшиж, герман шар айргийг Монголд экспортоор оруулж ирэн “Хаан Брой” хэмээх рестораны сvлжээ байгуулж байсан нууцлаг ноён, С.Отгонбаатар. Тэрбээр 2012 оноос эхлэн улстөрд хvчтэйхэн орж ирж байсан тvvхтэй. Тvvнчлэн 2010 оноос эхлэн Монгол-999 нэгдлийг байгуулж, улстөрд өөрийн орон зайгаа бvрдvvлж чадсан нэгэн гэж учир мэдэх хvмvvс хэлж байсан юм. Уг нь С.Отгонбаатар 2012 оны сонгуулиар ИЗНН-аас мандат өвөртлөн тус аймагт УИХ-д өрсөлдөж байсан. сүүлийн жилүүдэд өөрийн ээжийн нутаг болох Дорнод аймгийг хөгжүүлэхийн төлөө “Дорнод нутаг клуб”-ыг байгуулан ажиллуулж байна.

Ж.ЭНХЖАРГАЛ: МАХН, ИЗНН, МУНН-ын “Та бидний эвсэл”–ээс Насны зам ХХК-ийн захирал Ж.Энхжаргал нэр дэвшиж буй. Тус аймаг дахь МАХН-ын Түмтийн даргаар ажилладаг, “Насны зам” компанийн захирлаар ажилладаг. Цэргийн дээд сургуулийн хүндэт профессор ажээ.

Ч.ӨЛЗИЙСАЙХАН: Хувьд улс төр судлаач, доктор.

ДҮГНЭЛТ: Дорнод аймгийн тойрогт хүч тэнцүү тулаан болох магадлалтай. Х.Болорчулуунд Дорнодчууд дахин итгэл үзүүлнэ гэдэг үүднээс МАН-ынхан түүнийг илгээж буй. Үүний араас П.Батчимэг, Ц.Сэргэлэн, Ж.Энхболд, С.Отгонбаатар нар хүч тэнцүү өрсөлдөнө. Харин Ардчилсан нам улс даяар танил болсон эрхмүүд гэхээсээ илүү нутаг орондоо танил болсон хүмүүсийг сонгож байгаагийн нэг нь Ж.Энхболд аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

16
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
14 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Болорчулуун болохгүй
Болорчулуун болохгүй

ЖДҮ Болорчулууныг гарна гэж хэн хэлээд байгаа юм. Даваасүрэнтэйгээ нийлж иргэний нисэх, эрчим хүчийг самарсан штэ. Шун#### нь арай л хүн дэ.

Зочин
Зочин

Боловсрол сайнгүй юмнууд байна

Зочин
Зочин

otgonbaatar l gaigui bolowsroltoi ni yumuudoo

Зочин
Зочин

Ш#### худлаа сайт байна. Жинхэнэ хүчтэй өрсөлдөх хүн гэвэл АН-аас Жамцын Энхболд. Бас нэг биедаагч з####уу байгаа.

Иргэн
Иргэн

МАНАН л биш бол

Зочин
Зочин

Otgonbaataraa songooroi

Зочин
Зочин

Болорчулуун байх ёстой хүн. Бусдыг нь мэдэхгүй.

Зочин
Зочин

Отгонбаатарыг дэмжинэ

Зочин
Зочин

Ж.Энхболд Мөнх-Од хоёр яасан бэ?

Зочин
Зочин

Ш#### худлаа сайт байна. Жинхэнэ хүчтэй өрсөлдөх хүн гэвэл АН-аас Жамцын Энхболд. Бас нэг биедаагч з####уу байгаа.

Зочин
Зочин

Ш#### худлаа сайт байна. Жинхэнэ хүчтэй өрсөлдөх хүн гэвэл АН-аас Жамцын Энхболд. Бас нэг биедаагч з####уу байгаа.

Зочин
Зочин

JDU chin hulgaichuud garahgui shuu.

Зочин
Зочин

GENERAL TSOL NI BAGADAAD GISHUUN BOLOH GEE YU …shunal ihedvel shulam bolnoo gej medekuu yu

Зочин
Зочин

Нутаг орноо гэсэн сэтгэлтэй хийж бүтээсэн хүн нь дээр биздээ. Тэрнээс биш 8 жил ажиллаад ЖДҮ-гээс мөнгө идэж өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн хүнийг арай ч дахиж сонгохгүй байлгүйдээ

Зочин
Зочин

Гэнэт улс төрд орох болохоороо ээж, аавын минь, миний төрсөн газар нтр гэж нутаг усандаа элэгтэй болоод ирдэг хүмүүс ичээсэй

123456
123456

Отгонбаатарийг дэмжнээ

Back to top button