ДЭЛХИЙ

Вашингтон хотод 250 цэрэг байрлуулна

Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсанаас үүдэлтэй эмх замбараагүй байдлын үеэр Вашингтон хотын аюулгүй байдлыг хангахын тулд АНУ-ын Батлан хамгаалах яам 250 хүртэл цэргийг тус хотод байрлуулах гэж байгаа талаар эх сурвалжууд мэдэээлжээ.

Тодруулбал, Умард Каролина муж улсын Форт-Брэгг баазад байрлаж буй цэргүүдийг Вашингтонд шилжүүлэн байрлуулах аж. Вашингтон хотод хэдхэн цагийн дараа ирэх цэргүүд хотын аюулгүй байдлыг хангах даалгавартай боловч эсэргүүцлийн ажиллагаа эсвэл эмх замбараагүй байдалд оролцогчдыг баривчлахад цагдаа нарт туслахгүй аж.

Түүнчлэн Вашингтон хотын дарга Мюриэл Боузер нийслэл хотод тогтоосон хөл хориог хоёр хоног сунгасан байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button