НИЙГЭМ

М.Өнөрчимэг: "Өнөр бүл” төвийн газрыг хүчээр авах гэж байна

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 2262 м. кв газрын асуудлаар "Өнөр бүл” төв болон НЗДТГ-ынхны дунд маргаан үүсжээ.

Энэ талаар "Өнөр бүл” төвийн захирал М.Өнөрчимэг “Манай төв 1974 онд байгуулагдаж, 1979 онд өөрийн гэсэн байртай болсон юм. Түүний дараа энэхүү ногоон зоорийн газрыг ногоо хадгалах газар болгон өгсөн юм билээ. 1978 оноос хойш энэ газар манай бүртгэлд дээр байгаа. Бид 2013 онд газрын гэрчилгээ гаргуулахаар хандсан боловч Баянзүрх дүүргийн тухайн үеийн Засаг дарга н.Пүрэвдаваа цэцэрлэг барина гээд захирамж гаргачихсан. 2016 онд шүүхийн шийдвэрээр Засаг даргын захирамжийг түдгэлзүүлж, 90 хоногийн дотор шийдвэрлэхийг үүрэг болгосон. 2017 онд шийдвэрлэх гэсэн боловч Засаг даргагүй болчихсон. Дараа нь н.Баясах дарга үүрэг гүйцэтгэгчээр ирэхэд нь дахин Газрын албанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулах болсон гэж хандсан. 2018 онд Ерөнхий сайдын энэ газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэний төв байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Гэтэл Баянзүрх дүүргээс энэ газар цэцэрлэг барина гээд хүүхдийн баярын маргааш нь газрыг маань буулгах захирамж гарчихлаа гэсэн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр бид холбогдох газруудад хандсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button