НИЙГЭМ

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ

Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог гол авто замын сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээрийн 57.56 километр авто замын их засварын ажлыг энэ сард эхлүүлэх гэж байна.

Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх уг авто замыг анх 2001 онд ашиглалтад оруулснаас хойш 19 жилийн хугацаанд засвар хийгдээгүй бөгөөд ихээхэн эвдрэл үүсэж, ашиглалтын нөхцөл байдал мууджээ.

Гүйцэтгэгчийг Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу сонгон шалгаруулж, зургаадугаар сард багтаан гэрээ байгуулан, засвар шинэчлэлтийг эхлүүлэхээр ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button