Нийгмийн

Орхон аймгаас дайчин бүсгүйчүүдийн араг ясыг илрүүлжээ

АНУ-ын археологичид Орхон аймгийн нутаг дэвсгэрт орших Айрагийн Гозгор хэмээх газрын бүлэг булшинд малтлага хийх үеэр эртний дайчин бүсгүйчүүдийнх байж болзошгүй хоёр араг ясыг илрүүлжээ.

Тэдний яс, булчингийн бүтцийг шинжилж нум сум харвах, морь унах эрдэмд мэргэшсэн хүмүүс байсныг нь тогтоосон байна. Тэд нийтийн тооллын 147-552 онуудад өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан Сяньби улсын үед амьдарч байжээ.

Эмэгтэй дайчдын нэг нь 50 орчим настай, нөгөө нь 20 орчим настай хүмүүс байсныг тогтоосон байна. Араг яснуудаас дайны байлдаанаас олсон бэртэл гэмтэл, шархны шинж тэмдэг илрээгүй нь тэдгээр эмэгтэйчүүдийг язгуур угсаатай хүмүүс байсныг харуулж буйг судлаачид хэлсэн байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
2020-06-08 06:29

Монголын нутгаас морь унадаг хүний яс олсон нь шинжлэх ухааны их нээлт болж дээ. Сианьби нар морь унадаг байсныг хүн төрлөхтөн мэдээгүй л байж гэнэ. Энэ м�##�тлага огт хэрэггүй үйлдэл болж дээ.

Холбоотой мэдээ

Back to top button