УРЛАГ

10 БАРИМТ: Д.Цолмон дөрвөн гадаад хэл мэддэг, шатар сайн тоглодог тул “Шаг мад” хочтой нэгэн

Өнөө орой /2020.06.07/ “The Voice of Mongolia” шоуны “Semi-final” шатны шалгаруулалт явагдана. Үүгээр С.Ононбат шүүгчийн багаас Д.Цолмон, Г.Эрмүүн нар өрсөлдөж, тэдний нэг нь финалийн шатанд шалгарч үлдэх юм.

Монгол дууны шатанд үзэгчдийн саналаар шалгарсан оролцогч Д.Цолмонгийн тухай таны урьд өмнө дуулж байгаагүй 10 баримтыг түүвэрлэн хүргэж байна.

Image may contain: 2 people, people standing

Нэг. Тэр ЕБС-ийн төгсөх ангийн сурагч байхдаа дүүрэг, нийслэл, улсын орос хэлний аварга болж байсан. Ингээд ОХУ-ын Москва хотын Хэл шинжлэлийн их сургуульд урилгаар "Улс төр судлал, орос, герман хэлний орчуулагч”  мэргэжлээр суралцсан.

Image may contain: 1 person, standing and outdoor

Хоёр. Харин одоо Д.Цолмон эх орондоо СЭЗИС-ийн “ACCA” хөтөлбөрийн Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн ангид суралцдаг.

Гурав. Тэр 2011 оны Монгол улсын шилдэг 1000 сурагчдын нэг болж байсан. Харин 2010, 2011, 2012, 2015, 2017 оны Нийслэлийн шилдэг сурагч болж байсан.

Дөрөв. Д.Цолмон Их засаг лицей сургуулийг "Тэргүүний сурагч” алтан медальтай төгссөн.

Тав. Түүний өрөөнийх нь тал хэсэг номуудаар дүүрсэн тул өөр сул орон зай тун бага байдаг. Тэр уншсан бүх номоо өөртөө аль болох ойр хадгалдаг гэнэ. Ном унших хоббитой учир нийслэлийн хэмжээний яруу найраг, эсээ бичлэгийн уралдааны хэд, хэдэн шагналтай.

Зургаа. Аль болох заваараа шатар тоглох хоббитой тэр ойр дотныхон дундаа “Шаг Мад” хочтой.

Долоо. Д.Цолмон 1-р ангиасаа 12-р анги төгсөх хүртлээ ангийн дарга байжээ.

Найм. Тэр орос, англи, япон, герман хэлтэй гэнэ.

Ес. Тэр “The Voice of Mongolia” шоунд оролцох хугацаандаа 25 кг жин хасаж чадсан.

Tsolmon.D | "Bird Set Free" | The Knock Out | The Voice of ...

Арав. Д.Цолмон “The Voice of Mongolia” шоуны Монгол дууны шатанд нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын алдарт бүтээл, "Манан”-г эгшиглүүлсэн. "Манан” нь 1987 онд хийгдсэн "Илүү сартай зун” киноны хөгжим. "Сэрүүн намар” рок балетад ч адажио болж ашиглагдсан аугаа бүтээл юм. Энэ түүхэн бүтээлийг С.Ононбат шүүгчийн гэргий цоо шинэ тэрлэсэн шүлгээр амилуулж, Д.Цолмон цоо шинэ найруулгатайгаар үзэгч сонсогчдод хүргэсэн билээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irmuun
Irmuun
6 сар 7, 2020 20:36

Gandangiin ardiin horshoonii zahirliin ohin gedgiigni ygd bicheeguin

Зочин
Зочин
6 сар 9, 2020 10:13

Ingej tulbur tuluud ooriigoo magtuulj site deer bichuuleh tiim goy bdiim bhdaa ????????‍♀️

Zochin
Zochin
6 сар 10, 2020 21:34

Үнэхээр мундаг Монголын бас нэгэн бахарх�##�т з�##�уусын нэг я�##�тчгүй мөн билээ. Атаархагчид олон байвч дэмжигчид хэд дахин олон байдаг шүү. ♥️♥️♥️

Холбоотой мэдээ

Back to top button