ДЭЛХИЙ

Хэрэв 2012 онд буруу тооцсон бол дэлхийн төгсгөл ирэх долоо хоногт тохионо гэв

2012 онд дэлхийн төгсгөл ирэх тухай яригдаж, нийгмийн зарим хэсгийг айдаст автуулсан. Энэ сэдэв зөвхөн монголчуудын дунд бус нийт дэлхийн хэмжээнд яригдаад өнгөрсөн билээ.

Эртний Маяа үндэстний тоолол Грегорийн календараар тооцвол 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусахаар байсан. Иймд эл өдөр дэлхийн төгсгөл ирнэ гэж зарим судлаачид тооцоолоод байв.

Тэгвэл саяхан Паоло Таголокүйн гэгч нэг эрдэмтэн өөрийн хийсэн таамаглалаа Твиттер орчинд байршуулжээ. Түүнийхээр Юлийн календараар бид 2012 онд яваа аж. Тиймээс Маяачуудын тооллыг Грегорын бус Юлийн календарт буулгаж тооцвол мөнөөх 2012 оны дэлхийн төгсгөл тохиох өдөр нь ирэх долоо хоногт таарч буй гэнэ.

Паоло холбогдох математик тооцооллуудыг хийж, жиргээндээ хавсарчээ.

Түүнийг дэмжих, үгүйсгэх хүмүүс цөөнгүй байна.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: Nypost

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button