Нийгмийн

Авто замын борооны ус зайлуулах шугамын ажлууд үргэлжилж байна

Энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн зургаан дүүрэгт авто замын борооны ус зайлуулах шугамын өргөтгөл засвар, шинэчлэлтийн 15 төсөл хэрэгжих юм.

Үүнд:

  • Авто замын борооны ус зайлуулах шугам болон насост худгуудын засвар,
  • 3 болон 4 дүгээр төв коллекторын засвар шинэчлэлт,
  • Зайсангийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын холболт,
  • Монелийн авто замын борооны ус зайлуулах шугам угсралт,
  • Шүүрт болон үзлэгийн худгийн засвар нөхөн сэргээлт 11-н хэсэгт тус тус хийж эхлээд буй аж.

Өнөөдрийн байдлаар 1 дүгээр хорооллын 1а байрны ар талын авто замын борооны ус зайлуулах шугам худгийн угсралтын ажил бүрэн дуусжээ. Сүхбаатар дүүргийн 2-р хороо, орон сууцны хороолол доторх авто замын борооны ус зайлуулах шугамыг Нарны замтай холбох хэсэг, Монелийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжлэн хийж байна.

Мөн жил бүр тогтмол хийдэг борооны ус зайлуулах шугам, шүүрт болон үзлэгийн худгийн засвар нөхөн сэргээлт, урсгал засварын ажлууд Нийслэлийн 6 дүүрэгт үргэлжилж байна хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button