НИЙГЭМ

Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг шинэ байртай боллоо

ОБЕГ-ын даргын тушаалаар 2017 онд байгуулагдсан нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Үндэсний аврах бригадын “Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг” шинэ байртай болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг нь 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ээлжид үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үзлэг, гамшиг ослын өмнөх болон дараах эрүүл мэнд, сэтгэлзүйн үйлчилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, дархлаажуулалт, алба хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Сард дунджаар 300 гаруй алба хаагчдад буюу жилд 3,600 ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг

Нээлтийн үеэр тус эмнэлгийг Үндэсний аврах бригадын захирагчийн тушаалаар хошууч Н.Бямбадэмбэрэлийн нэрэмжит болгожээ.

Хошууч Н.Бямбадэмбэрэл нь Зэвсэгт хүчний 122 дугаар анги /Иргэний хамгаалалтын механикжуулсан тусгай хороо/-д 1982-2004 он хүртэл 22 жил тасралтгүй эмнэлгийн албаны даргаар ажиллаж байсан аж.

Нээлтэд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д. Намсрай, бие бүрэлдэхүүн болон “Наран” цэргийн хүрээний цэргийн анги, байгууллагын захирагч, эмнэлгийн албаны дарга нар оролцов.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-19 23:50

Mongol-ын эрүүл мэндийн байгууллага улаан нэмэх тэмдэгтэй юу? ногон нэмэх үү? Нэг тогтоосон юм байгаа л байх ! Уг нь соц үеэсээ тогтоод улаан нэмэх явж байсан үүнийг үргэлжлүүлэх ёстой байт�##� одоо эмийн сан хайхаар ногоон нэмэх тэмдэгтэй ба

Зочин
Зочин
2020-06-19 23:51
Reply to  Зочин

Үнэндээ ногоон нэмэх тэмдэг нүдэнд ту�####�ггүй. Хайхаар ! Гадаадад бол эмийн сан улаан нэмэх тэмдэгтэй тул хайж явахад олоход амар холоос харагддаг !

Холбоотой мэдээ

Back to top button