НИЙГЭМ

Монгол брэндийн бүтээгдэхүүнийг Японы “Figaro” сэтгүүл онцолжээ

100 хувь байгалийн гаралтай орцоор гоо сайхны, эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Lhamour” үндэсний брэндийг Японы “Madame Figaro” сэтгүүл онцолжээ.

“Madame Figaro” олон улсад салбартай, Францаас эхтэй загвар, гоо сайхны чиглэлээр бичдэг сэтгүүл юм. Тус сэтгүүлийн япон хувилбар нь Азидаа илүү нэртэй.

“Lhamour” брэндийн хамт олон энэ тухай:

“Манай нүүрний суурь тоснуудыг Японы сэтгүүл “Figaro” онцоллоо.

Япон бол гоо сайхны бүтээгдэхүүний салбарт хамгийн өндөр стандарт тавьдаг орон.

Бид Японд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол маш том бахархал, бидний зургаан жилийн хөдөлмөрийн үр дүн юм” хэмээн бичсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button