Нийгмийн

Санал авах 451 байранд улсын байцаагчид хяналт тавина

Маргааш нийслэл дэх сонгуулийн санал авах 451 байранд улсын байцаагчид эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллана. Мөн хариуцсан хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй эсэхэд давхар хяналт тавьж илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах юм.

Саналаа өгөх байранд коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

  • Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно.
  • Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна.
  • Оролцогчид биеэр хүрэлцэхгүй зайнаас харилцана.
  • Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна.
  • Гарын хурууны хээг уншуулсны дараа гарыг дахин халдваргүйжүүлнэ.
  • Хэсгийн хороо сонгогчид бээлий олгоно.
  • Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийгээ зориулалтын хогийн саванд хаяна. Үүний дараа гарыг дахин халдваргүйжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button