ДЭЛХИЙ

Twitter хэрэглэгчдийн таван хүн тутмын нэг нь Трампыг дагадаг

“Twitter” хэрэглэгч Америкчуудын 20 орчим хувь нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээг уншдаг болохыг “Pew Research Center” компани судалгаагаар нотолжээ.

Уг компанийн цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, хамгийн сүүлд явуулсан судалгаагаар, АНУ-д “Twitter” сүлжээ хэрэглэгч насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь /19 хувь/ Ерөнхийлөгч Дональд Трампыг дагадаг байна.

Харин Трампын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамаг Twitter хэрэглэгч америкчуудын 26 хувь нь дагадаг аж.

Үүнээс үзвэл, Трампыг дагагчдын дийлэнх нь Бүгд Найрамдах намыг дэмжигчид юм. Түүнчлэн Америкчуудын дийлэнх нь, Трампыг дагагч биш байсан ч түүний жиргээг бусад сүлжээ хэрэглэгчдийн түгээснээр уншдаг байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button