ДЭЛХИЙ

Иран улс цөмийн гэрээний амлалтуудаасаа няцна гэв

Иран улс 2015 оны цөмийн гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтуудаасаа няцсаар байх болно гэж тус улсын шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеи мэдээлжээ.

Иран долоодугаар сарын 7-ноос уран баяжуулах түвшнээ өсгөж эхэлснээс хойш А.Хаменеи цөмийн гэрээний талаар анх удаа мэдэгдэл хийж буй. Гэрээнд тусгасан эдийн засгийн үр өгөөжийг хүртээгүйтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан хэмээн Техраны засаг захиргаа мэдэгджээ.

А.Хаменеи шашны тэргүүн нарт хандан хэлэхдээ, Европын орнууд Ираны эдийн засгийг хамгаалах амлалтаа биелүүлээгүй гэжээ. Мөн тэрбээр тус орнууд гэрээгээ биелүүлэхийг манай улсаас шаардаж буй нь ёс зүйд нийцэхгүй хэмээгээд, Иран улс цаашид гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтынхаа тоог бууруулна хэмээлээ.

Европын орнууд цөмийн гэрээг хүчин төгөлдөр байлгахын тулд Ирантай хэлэлцээ хийнэ хэмээн найдаж байгаа хэдий ч өнгөрсөн онд АНУ уг гэрээнээс гарч, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор тус улсын эрх баригчдыг ятгахад хүндрэл учирсан гэнэ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button