ДЭЛХИЙ

Үерийн улмаас дархан цаазат газрын 80 хувь нь усанд автжээ

Энэтхэгийн Ассам мужид үерийн бүсэд 5.2 сая хүн байгаа тухай телевизийн NDTV суваг мэдээлжээ. Түүнчлэн 150 мянга гаруй хүнийг түр байрлуулах хуарангуудад байрлуулсан бөгөөд гамшгийн бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилсээр байна.

Борооны улирал эхэлж, усархаг бороо орсны улмаас нийт 31 орчим сая хүн амтай Ассам мужийн 33 тойргийн 30 нь үерт автжээ. Мужийн дундуур урсдаг 11 голын ус эргээсээ хальж,20 хүн амиа алдаж, хэдэн арван хүн сураггүй болсонд тооцогдож байна.

Аврах ажиллагаанд Байгалийн гамшгийн үед хариу арга хэмжээ үндэсний хүчний 15 баг болон армийн анги нэгтгэлүүд оролцож байна. Үерт автсан дүүргүүдээс иргэдийг цэргийн нисдэг тэргүүдээр нүүлгэн шилжүүлж байгаа юм.

Энэтхэгийн нэг эвэрт хирс зэрэг ховор төрлийн амьтад нутагладаг алдарт Казирангийн дархан цаазат газрын 90 хувь нь усанд автаж30 орчим амьтан үхсэн байна.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button