ДЭЛХИЙ

Японы худалдааны хориг нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй

Токио Сөүлийн эсрэг стратегийн зориулалттай материалын экспортод худалдааны хориг тавьсан нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн БНСУ-ын Сангийн сайд Хон Нам Ги мэдээлжээ.

“Японы Засгийн газрын авсан арга хэмжээ нь дэлхийн нийлүүлэлтийн гинжин холбооны бүтцийг сулруулж болзошгүй юм. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж магадгүй гэх болгоомжлолыг төрүүлж байна” хэмээжээ. Түүнчлэн тэрээр экспортын хязгаарлалтаа цуцалж, дипломат яриа хэлэлцээ хийхийг Японы эрх баригчдад уриалсан аж.

Японы Засгийн газар долдугаар сарын 1-нд хагас дамжуулагч болон янз бүрийн төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагдах гурван төрлийн материалын экспортод тавьдаг хяналтаа чангатгасан гэнэ. Тэдгээрийг нийлүүлэхийн тулд тусдаа зөвшөөрөл авах ёстой болжээ. Японы тал эдгээр материалын заримыг нь Өмнөд Солонгосоос БНАСАУ-д нийлүүлсэн байж магадгүй гэж үзжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын дөрвөн ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио болон Сөүлийн харилцаа муудсан юм.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button